mn GB
Mobile menu

ГААЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСӨЛ

logo

Сайн байна уу? 

Таны энэ өдрийн амгаланг айлтгая! 

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд Гаалийн Ерөнхий Газраас Гаалийн тухай хуулийн төслийг /Шинэчилсэн найруулга/ боловсруулаад байна.
Иргэд олон нийтээс санал авах зорилгоор Хууль тогтоомжийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 38.3 дахь хэсэгт заасны дагуу цахим хуудсандаа байршуулаад байна. Иймд хуулийн төсөлд оруулах санал хүсэлтээ 2017.06.12-ны дотор байгууллагын цахим хаягаар ирүүлнэ үү.

This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Татах

 

“МЭДЭЭЛЭЛД ТУЛГУУРЛАСАН ОНОВЧТОЙ ОНИЛГОО” СЭДЭВТ НЭГ САРЫН АЯНЫ НЭЭЛТ БОЛЛОО

Poster UB  Customs 01 converted           Улаанбаатар хот дахь Гаалийн газрын даргын тушаалын дагуу Гаалийн тухай болон Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн хэрэгжилтийг гаалийн бүрдүүлэлт, хяналтын бүх шатанд хэрэгжүүлэх, улсын төсвийн орлогын төлөвлөгөөг биелүүлэх ажлыг эрчимжүүлэх, эрсдэлийн удирдлагыг бэхжүүлэх, гаалийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчилтэй тэмцэх эрх зүйн шинэчилсэн зохицуулалтыг сурталчилан таниулах, гаалийн байгууллагаас үзүүлж байгаа үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, мэдээллийн ил тод байдлыг хангах зорилгоор тус газрын хэмжээнд 2017 оны 4 сард “Үйлчилгээний стандартыг хэвшүүлэх” аяныг Захиргааны алба, 5 сард “Мэдээлэлд тулгуурласан оновчтой онилолт” аяныг Эрсдэлийн удирдлага, статистик, мэдээллийн технологийн алба, 6 сард “Хэм хэмжээ, шийдэл” аяныг Гаалийн зөрчилтэй тэмцэх алба, 9 сард “Оновчтой хяналт” аяныг Гаалийн хяналт шалгалтын алба, 11 сард “Зөв баримт, бодит үнэ” аяныг Гаалийн бүрдүүлэлтийн алба тус тус зохион байгуулахаар болсон билээ.

Энэ оны 12 сард аяныг дүгнэх комисс бусдыгаа тэргүүлэн манлайлж ажилласан 1 алба, 1 алба хаагчийг шалгаруулж, өргөмжлөл, дурсгалын зүйл зэргийг, манлайлсан алба хаагчийг газрын даргын нэрэмжит шагналаар шагнахаар болсон билээ.

Дэлгэрэнгүй: “МЭДЭЭЛЭЛД ТУЛГУУРЛАСАН ОНОВЧТОЙ ОНИЛГОО” СЭДЭВТ НЭГ САРЫН АЯНЫ НЭЭЛТ БОЛЛОО

"МЭДЭЭЛЛИЙН ЦАГ" БОЛЛОО

nuurend

Гаалийн ерөнхий газрын нийт албан хаагчдад сар бүр мэдээллийн цагийг зохион байгуулж дээд шатны байгууллага болон байгууллагын удирдлагын шийдвэр, зохион байгуулалтын асуудал болон тодорхой сэдвээр мэдээлэл хийдэг билээ. 5 дугаар сард дараах сэдвээр мэдээлэл хийлээ.

Дэлгэрэнгүй: "МЭДЭЭЛЛИЙН ЦАГ" БОЛЛОО

ГААЛИЙН АСУУДЛААРХ ОЛОН УЛСЫН КОНВЕНЦУУД ХЭВЛЭГДЛЭЭ

Төрийн мэдээлэл хууль тогтоомжийн эмхэтгэл

Улсын Их хурлын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Гаалийн ерөнхий газар хамтран гаалийн асуудлаарх Монгол улсын нэгдэн орж, соёрхон баталсан олон улсын гэрээ, хэлэлцээр, конвенцүүдийг нэгтгэн, “Төрийн мэдээлэл” хууль тогтоомжийн эмхэтгэл хэвлэн гаргалаа. Үүнд:

  1. Гаалийн хамтын ажиллагааны зөвлөл байгуулах тухай конвенц
  2. Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн тухай олон улсын конвенц
  3. Тир карнейг хэрэглэн барааг олон улсын хэмжээнд тээвэрлэх тухай конвенц
  4. Барааг түр хугацаагаар оруулах тухай конвенц
  5. Гаалийн горимыг хялбарчлах, уялдуулах тухай олон улсын конвенцид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протокол
  6. Барааны хилийн хяналтын үйл ажиллагааг уялдуулах тухай олон улсын конвенц
  7. Хуурай боомтын тухай засгийн газар хоорондын хэлэлцээр

Дэлгэрэнгүй: ГААЛИЙН АСУУДЛААРХ ОЛОН УЛСЫН КОНВЕНЦУУД ХЭВЛЭГДЛЭЭ

ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРСОНТОЙ ХОЛБОГДУУЛАН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА АМРАЛТЫН ӨДРҮҮДЭЭР АЖИЛЛАХ БОЛЛОО

logo

 

 

Онцгой албан татварын тухай хуульд энэ сарын 14-ний өдөр орсон нэмэлт өөрчлөлттэй холбогдуулан Гаалийн ерөнхий газрын холбогдох нэгжүүд, Улаанбаатар хот дахь Гаалийн газар, Замын Үүд болон Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрууд тус тус 2017 оны 4 дүгээр сарын 29-ны бямбад 08:30 – 21:00 цаг хүртэл, 30-ны нямд 08:30 – 00:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллахаар боллоо.

Дэлгэрэнгүй: ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРСОНТОЙ ХОЛБОГДУУЛАН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА...

УЛААНБААТАР ХОТ ДАХЬ ГААЛИЙН ГАЗРААС НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

0J8A0237

   Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 190 дүгээр тогтоолоор иргэдийн санал зөвлөгөөг сонсч, төрийн бодлого боловсруулах, шийдвэр гаргахад туслах зорилго бүхий “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР”-ийг жил бүр зохион байгуулж байхыг төрийн бүх шатны байгууллагад даалгасны дагуу 4-р сарын 27-28-ны өдрүүдэд Улаанбаатар хот дахь Гаалийн газрын “Нээлттэй хаалганы өдөр”-ийг Гаалийн ерөнхий газар, Гаалийн ерөнхий газрын Эрэлч нохойн сургалтын төв, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхим, “Улаанбаатар Төмөр Зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгтэй хамтран зохион байгуулж байна.

Дэлгэрэнгүй: УЛААНБААТАР ХОТ ДАХЬ ГААЛИЙН ГАЗРААС НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

“ӨНӨӨДРИЙН ОЮУТАН-МАРГААШИЙН ГААЛЬЧИН” ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

medee nuur

Гаалийн мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудын дунд мэргэжлээ сурталчлах, мэдлэгээ солилцох уралдаант Өнөөдрийн оюутан-Маргаашийн гаальчин тэмцээн 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбатар хот дахь гаалийн газрын хурлын танхимд амжилттай болж өндөрлөлөө.

Дэлгэрэнгүй: “ӨНӨӨДРИЙН ОЮУТАН-МАРГААШИЙН ГААЛЬЧИН” ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

“ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ” НЭВТРҮҮЛЭГ ГААЛИЙН ТӨВ ЛАБОРАТОРООС...

erh-zuin-hutuch-620x330

Монголын үндэсний олон нийтийн телевизийн сэтгүүлч Ц.Алтанцэцэгийн эрхлэн гаргадаг Эрх зүйн хөтөч нэврүүлэгт Гаалийн төв лабораторийн эрхлэгч С.Цэрэнчимэд оролцож сүүлийн үед сэтгэцэд нөлөөт бодис болох КОФЕИН бодисийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Дэлгэрэнгүй: “ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ” НЭВТРҮҮЛЭГ ГААЛИЙН ТӨВ ЛАБОРАТОРООС...

ОХУ-ЫН СОЧИ ХОТНОО МОНГОЛ УЛСЫН ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ГААЛИЙН ЗӨРЧИЛТЭЙ ТЭМЦЭХ ГАЗАР, ОХУ-ЫН ХГА-НЫ КОНТРАБАНДТАЙ ТЭМЦЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН АЖЛЫН ХЭСГИЙН УУЛЗАЛТ БОЛОВ

14042017 2Гаалийн хууль тогтоомжийн зөрчилтэй тэмцэх асуудлаар 2016-2017 онд Монгол-Оросын гаалийн байгууллагуудын хийсэн ажлын дүнг хэлэлцэж, цаашид энэ чиглэлээр хийх ажлын талаар харилцан санал солилцсон ажлын хэсгийн уулзалт ОХУ-ын Сочи хотноо 2017 оны 04 дүгээр сарын 10-12-ны өдрүүдэд болов. Хоёр талт ажлын хэсгийн уулзалтыг Монгол-Оросын гаалийн байгууллагуудын орлогч дарга нар удирдан явуулсан бөгөөд монголын талаас ГЕГ-ын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид тус уулзалтад оролцсон. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ГЕГ-ын Гаалийн зөрчилтэй тэмцэх газрын дарга Б.Онон, тус газрын ГУАБ Л.Очгэрэл, ГЕГ-ын ГХАХ-ийн ГУБ Ц.Баярмаа нар ажиллав.

Дэлгэрэнгүй: ОХУ-ЫН СОЧИ ХОТНОО МОНГОЛ УЛСЫН ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ГААЛИЙН ЗӨРЧИЛТЭЙ ТЭМЦЭХ ГАЗАР, ОХУ-ЫН...

ЗАМЫН-ҮҮДИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Surgalt Zamiin uud

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газраас Гаалийн Ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар, Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газартай хамтран Замын-Үүдэд ажиллаж буй төрийн албан хаагчид болон дунд сургуулийн сурагчдад зориулан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажлыг 2017 оны 4 дүгээр сарын 6, 7-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй: ЗАМЫН-ҮҮДИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТ ЗОХИОН...