mn GB
Mobile menu

МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА ХАМТРАН 2017 ОНЫ ГАДААД ХУДАЛДААНЫ СТАТИСТИКИЙН МЭДЭЭЛЛЭЭ ЗЭРЭГЦҮҮЛЭН СУДАЛЛАА

IMG 0011

Монгол улс, БНХАУ-ын засгийн газрын хамтран ажиллах хэлэлцээрийн дагуу хоёр улсын гаалийн байгууллага хоорондын гадаад худалдааны статистикийн зэрэгцүүлэлтийг жил бүр хийж байхаар тусгасан байдаг. Энэхүү зэрэгцүүлэлтийг хийх ажлын хэсгийн 6-р уулзалт 2018 оны 7-р сарын 2-5-ны өдрүүдэд Монголын талд буюу ГЕГ-т боллоо. Дээрх өдрүүдэд БНХАУ-ын ГЕГ-ын статистикийн газрын хууль сахиулах үнэлгээний хэлтсийн шинжээч Фан Бин, статистикийн газрын худалдааны статистикийн хэлтсийн шинжээч Ли Вэй, Хөх хот дахь гаалийн газрын байцаагч Заяа нар Монгол улсын ГЕГ-ын статистикийн хэлтэстэй хамтран ажиллалаа.Уулзалтын төгсгөлд ГЕГ-ын статистикийн хэлтсийн дарга Б.Цэрэн, БНХАУ-ын ГЕГ-ын статистикийн газрын хууль сахиулах үнэлгээний хэлтсийн шинжээч Фан Бин нар “2017 оны Монгол улс, БНХАУ-ын гаалийн байгууллага хоорондын статистикийн зэрэгцүүлэлтийн протокол”-д гарын үсэг зурсан юм.

Дэлгэрэнгүй: МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА ХАМТРАН 2017 ОНЫ ГАДААД ХУДАЛДААНЫ СТАТИСТИКИЙН...

МОНГОЛЫН ГААЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААГ ХӨГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР БНХАУ, УНГАР, ЯПОН, КИРГИЗ, ХБНГУ, БНСУ-ЫН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА

01da7d 36514100 1935678793118820 5755598528483164160 n x974

Дэлхийн 182 орныг эгнээндээ нэгтгэн, үйл ажиллагаагаа явуулдаг Дэлхийн Гаалийн байгууллагад Монгол Улс 1991 онд 111 дэх гишүүнээр элсэн орсноос хойш тус байгууллагаас хэрэгжүүлж буй бодлого, чиглэлийг үйл ажиллагаандаа тусган ажиллаж иржээ. 

Дэлгэрэнгүй: МОНГОЛЫН ГААЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААГ ХӨГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР БНХАУ, УНГАР, ЯПОН,...

МУ-ЫН ГЕГ-ЫН ГААЛИЙН ЗӨРЧИЛТЭЙ ТЭМЦЭХ, ХЭРЭГ БҮРТГЭХ ГАЗАР БОЛОН ОХУ-ЫН ХГА-НЫ СИБИРИЙН ХУУЛЬ САХИУЛАХ ГААЛИЙН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХОЁРДУГААР УУЛЗАЛТ

“Гаалийн асуудлаар хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын Хэлэлцээр” болон “Гаалийн хууль тогтоомжийн зөрчилтэй тэмцэх асуудлаар 2018-2019 онуудад хамтран ажиллах тухай Монгол Улсын ГЕГ, ОХУ-ын ХГА хоорондын төлөвлөгөө”-ний хүрээнд МУ-ын ГЕГ-ын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газар болон ОХУ-ын ХГА-ны Сибирийн хууль сахиулах гаалийн газрын төлөөлөгчдийн Хоёрдугаар уулзалт 2018 оны 6 дугаар сарын 25-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод амжилттай зохион байгууллагдав.

 DSC0032

Дэлгэрэнгүй: МУ-ЫН ГЕГ-ЫН ГААЛИЙН ЗӨРЧИЛТЭЙ ТЭМЦЭХ, ХЭРЭГ БҮРТГЭХ ГАЗАР БОЛОН ОХУ-ЫН ХГА-НЫ СИБИРИЙН ХУУЛЬ...

ЭРҮҮГИЙН ШИНЖТЭЙ ЗӨРЧИЛ ИЛРҮҮЛЛЭЭ.

36306942 10209681944004038 373948925423386624 n

2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Гашуунсухайт дахь боомтын нүүрс экспортлон гаргах терминалаар МУ-ын иргэн Б нь нийт 590 кг ургамалын үндэс хууль бусаар улсын хилээр нэтрүүлэхийг завдсаныг ГУБ Ж, М нар илрүүлж хууль бус үйлдлийг таслан зогсоож хойшлуулашгүй ажиллагаа явуулан Ханбогд сум дахь цагдаагын тасагт шилжүүлэн өгөв.

Дэлгэрэнгүй: ЭРҮҮГИЙН ШИНЖТЭЙ ЗӨРЧИЛ ИЛРҮҮЛЛЭЭ.

МОНГОЛЫН ГААЛЬЧДЫГ ГЕРМАНД СУРАЛЦУУЛАХААР БОЛЛОО

IMG 0275

ГЕГ-ын дарга Б.Асралт тэргүүтэй төлөөлөгчид Германы ГЕГ-ын дарга Хаанс Ёсеф Хаасын урилгаар ХБНГУ-д ажлын айлчлал хийж байна.Уг ажлын айлчлалын хурээнд хоёр талын гаалийн байгууллага хоорондын 2018-2020 онд хамтран ажиллах төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа.Төлөвлөгөөнд Монголын гаалийн байгууллагын албан хаагчдын чадвахийг дээшлүүлэх, богино болон дунд хугацааны сургалтыг Германы гаалийн байгууллагатай хамтран зохион байгуулах, 2 талын зөвлөлдөх уулзалтыг жил бүр хийж байх зэрэг ажлыг тусгажээ.  

ИНФОГРАФИК:Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн танилцуулга

2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг Улсын Их Хурал 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр баталлаа.

    Төрөөс ойн талаар баримтлах бодлогын зорилтыг хэрэгжүүлэх, ойн санг нэмэгдүүлэх, мод, модон материалын хэрэгцээг импортын модоор хангах зорилгоор ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн аж ахуйн арга хэмжээний ажил болон импортоор оруулж байгаа гуалингаас бусад түлшний зориулалтын мод, тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан /OSB/, стандартын дагуу хийгдсэн, угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийг нэмэгдсэн өртгийн албан татвараас 2022 оны 12 дугаар сарын 31-нийг өдөр хүртэлх хугацаанд чөлөөлөхөөр  боллоо.

    Энэ хуулийг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

e8bd3bcf-cdf5-4ef3-b34c-9d00806ba4ae

 

Дэлгэрэнгүй: ИНФОГРАФИК:Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай болон Нэмэгдсэн өртгийн албан...

“ГААЛИЙН БҮРДҮҮЛЭЛТИЙН БИЧИГ БАРИМТЫН ТУХАЙ” 2003 ОНЫ 705/222 ТООТ ТУШААЛЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОВ

logo blue

      Гаалийн Ерөнхий газрын дарга, Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхимын даргын 2003 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Гаалийн бүрдүүлэлтийн бичиг баримтын тухай” 705/222 тоот тушаалын үндэслэл болгосон хуулийн заалт нь хүчингүй болсноос Захиргааны ерөнхий хуульд нийцэхгүй байгаа учир Гаалийн Ерөнхий газрын дарга, Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхимын даргын 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/95, А/92 тоот хамтарсан тушаалаар хүчингүй болгосон.

Дэлгэрэнгүй: “ГААЛИЙН БҮРДҮҮЛЭЛТИЙН БИЧИГ БАРИМТЫН ТУХАЙ” 2003 ОНЫ 705/222 ТООТ ТУШААЛЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОВ

ГААЛИЙН ЗӨРЧЛҮҮДЭД 18.2 САЯ ТӨГРӨГИЙН ТОРГУУЛЬ НОГДУУЛЖ, 44.3 САЯ ТӨГРӨГИЙН ТАТВАРЫГ НӨХӨН ТӨЛҮҮЛЛЭЭ

         CHULUU5724

        Гаалийн байгууллагын хэмжээнд 2018 оны 06-р сарын 11-ны өдрөөс 06-р сарын 15-ны өдрүүдэд хялбаршуулсан журмаар 25 зөрчил шийдвэрлэжээ. Үүнээс татвар төлөхөөс зайлсхийсэн зөрчил 13 удаа гарсан байна. Мөн зөрчлийн хэрэг бүртгэлт 5 удаа эрүүгийн хэрэг бүртгэлт 2 удаа /зэс гуулин сав, ногоон хаш/, нийт 32 зөрчил илрүүлсэн байна.

Дэлгэрэнгүй: ГААЛИЙН ЗӨРЧЛҮҮДЭД 18.2 САЯ ТӨГРӨГИЙН ТОРГУУЛЬ НОГДУУЛЖ, 44.3 САЯ ТӨГРӨГИЙН ТАТВАРЫГ НӨХӨН...

НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ БОЛОН НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА

2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг Улсын Их Хурал 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр баталлаа.

    Төрөөс ойн талаар баримтлах бодлогын зорилтыг хэрэгжүүлэх, ойн санг нэмэгдүүлэх, мод, модон материалын хэрэгцээг импортын модоор хангах зорилгоор ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн аж ахуйн арга хэмжээний ажил болон импортоор оруулж байгаа гуалингаас бусад түлшний зориулалтын мод, тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан /OSB/, стандартын дагуу хийгдсэн, угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийг нэмэгдсэн өртгийн албан татвараас 2022 оны 12 дугаар сарын 31-нийг өдөр хүртэлх хугацаанд чөлөөлөхөөр  боллоо.

    Энэ хуулийг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

e8bd3bcf-cdf5-4ef3-b34c-9d00806ba4ae

Дэлгэрэнгүй: НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ БОЛОН НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ...

ТӨРИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДАД ЗОРИУЛСАН ЖЕНДЭРИЙН ЦАХИМ СУРГАЛТЫН МОДУЛИЙГ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

PIC-elearning-00-1

Төрийн албаны удирдах албан тушаалтанд зориулсан жендэрийн цахим сургалтын модулийг Монголд анх удаа боловсруулж, нэвтрүүлэх бэлтгэл ажил үе шаттай явагдаж байна. Удирдах ажилтнуудад зориулсан жендэрийн цахим сургалтын хөтөлбөр боловсруулах ажлыг Сангийн яам жeндэрийн бодлогынхоо хүрээнд анх санаачилсан бөгөөд одоо уг хөтөлбөрийн туршилтын сургалт-семинарыг Сангийн яамны сургалтын танхимд 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр зохион байгууллаа. 

Дэлгэрэнгүй: ТӨРИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДАД ЗОРИУЛСАН ЖЕНДЭРИЙН ЦАХИМ СУРГАЛТЫН МОДУЛИЙГ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ