mn GB
Mobile menu

ХАР ТАМХИНЫ ТӨРЛИЙН БОДИС ИЛРҮҮЛЛЭЭ

4ae35fb07d358e82great

Хар тамхи, мансууруулах бодисыг улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан 10 гаруй үйлдлийг Монгол Улсын Гаалийн байгууллага 2017 онд илрүүлэн ажилласан юм.

Өчигдөр буюу 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн Шивээхүрэн дэх гаалийн хилээр МУ-ын иргэн Г өөрийн өмчлөлийн 63-14ӨМА улсын дугаартай Фургон маркийн автомашиныг нуувч болгон ашиглаж “Мими” гэх сэргээш агуулсан, донтуулах, сэтгэцэт нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан байна.

Дэлгэрэнгүй: ХАР ТАМХИНЫ ТӨРЛИЙН БОДИС ИЛРҮҮЛЛЭЭ

ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН ЭХЭЛЛЭЭ

zuvlulguun poster web

          Гаалийн байгууллага 2017 онд Монгол Улсын төсөвт 1.89 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэх төлөвлөгөөтэйгээс 1.9 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлж, 53,4 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлсэн байна.

 Орлогын төлөвлөгөөний энэ биелэлт нь өнгөрсөн оны мөн үеэс 28,2 хувиар их буюу 429,5 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт юм. 

Дэлгэрэнгүй: ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН ЭХЭЛЛЭЭ

2017 ОНД ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА УЛСЫН ТӨСӨВТ 1.95 ИХ НАЯД ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЖ, МАНАЙ УЛСЫН ЭКСПОРТЫН ҮЗҮҮЛЭЛТ ИМПОРТООС 1.87 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРААР ДАВЛАА

           web 1Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гаалийн ерөнхий газар 2017 оны үйл ажиллагааны тайлангаа өнөөдөр хэлэлцлээ. (2018.1.11) Гаалийн байгууллагын голлох чиг үүргийн гүйцэтгэл эерэг үзүүлэлтэй байгааг ГЕГ-ын дарга Б.Асралт онцлон тэмдэглэж баяр хүргэлээ.

2017 онд Гаалийн байгууллага улсын төсөвт 1.89 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 1.95 их наяд төгрөг төвлөрүүлсэн нь өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлтэй харьцуулахад татварын орлого 429.5 тэрбум төгрөгөөр өсчээ.2017 оны төлөвлөгөөний гүйцэтгэл 2.82 хувиар буюу 53.4 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлсэн үзүүлэлтэй байна.

Дэлгэрэнгүй: 2017 ОНД ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА УЛСЫН ТӨСӨВТ 1.95 ИХ НАЯД ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЖ, МАНАЙ УЛСЫН ЭКСПОРТЫН...

2018 ОНЫ 6-Р САРЫН 30-НЫ ӨДРИЙГ ХҮРТЭЛ МАЛЫН ӨВС ТЭЖЭЭЛИЙГ ГААЛИЙН АЛБАН ТАТВАР, НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛСӨН БАЙНА.

logo blue

Засгийн газрын 2018 оны 12-р сарын 8-ны өдрийн 335-р тогтоолоор малын тэжээлийн хөх тариа, арвай, овъёос, эрдэнэшиш гэх мэт 14-н нэр төрлийн тэжээлийг 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд Гаалийн албан татвар, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн байна.

 

Засгийн газрын тогтоол үзэх: http://www.legalinfo.mn/law/details/12989

Татвараас чөлөөлсөн өвс, тэжээлийн жагсаалт үзэх: http://www.legalinfo.mn/annex/details/8102?lawid=12989

ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ ЦАГААН ТУУЗААР НЭГДЛЭЭ

IMG 0131

       Жил бүр Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг арваннэгдүгээр сарын 25-наас арванхоёрдугаар сарын 10-ны хоолонд зохион байгуулдаг. Энэ аяны хүрээнд Монгол улс “Хүчирхийлэлд үгүй гэж хэлье” уриатай “Цагаан тууз” хөдөлгөөнийг өрнүүлдэг уламжлал тогтоод буй юм. Аяныг зохион байгуулагчийн нэг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Жендерийн үндэсний хорооноос өнөөдөр “Цагаан тууз” хөдөлгөөнийг яам болон бусад төрийн байгууллагуудад өрнүүлж энэ аянд Гаалийн байгууллагын хамт олон ч бас нэгдэж буйгаа илэрхийллээ.

IMG 0139
      Цагаан тууз зүүх нь хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй хүчирхийллийн дэргэдүүр дуугүй өнгөрөхгүй, хэзээ ч хүчирхийлэл үйлдэхгүй гэсэн амлалтыг өгч буйн илэрхийлэл юм. Хүчирхийллийг бууруулахын тулд хүчирхийлэлд өртсөн хойно нь биш өртөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үйл ажиллагааг явуулж бодит үр дүнд хүрэх ёстой гэсэн үзэл санааг бид ч бас дэмжиж буйгаа хамт олноороо илэхийллээ.
 “Цагаан тууз” хөдөлгөөн 1991 оноос эхтэй аж. Канадын эрчүүдийн цөөн хэсэг бусдыгаа эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооход хариуцлагатай байх ёстойг уриалж цагаан тууз зүүсэн байна. Үүнээс хойш дэлхийн 170 гаруй орны олон мянган байгууллага, хувь хүмүүс энэ аянд нэгдэж, охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг зогсоохыг шаардан, дэлхий нийтийн хөдөлгөөнийг өрнүүлж иржээ.

IMG 0133

IMG 0031

 

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР, ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ШИНЭЧИЛСЭН ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Statistik 2

        Гаалийн ерөнхий газар болон Үндэсний статистикийн хороо Гадаад худалдааны статистик мэдээллийн арга зүйг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор “Мэдээлэл солилцох асуудлаар хамтран ажиллах” гэрээг шинэчлэн байгууллаа.

Дэлгэрэнгүй: ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР, ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ШИНЭЧИЛСЭН ГЭРЭЭНД ГАРЫН...

“ЗЭРЛЭГ АМЬТАН, УРГАМЛЫН ХУУЛЬ БУС ХУДАЛДААНД ТАВИХ ГААЛИЙН ХЯНАЛТ -ГААЛЬЧДЫН ЧАДАВХИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

UK web           “ЗЭРЛЭГ АМЬТАН, УРГАМЛЫН ХУУЛЬ БУС ХУДАЛДААНД ТАВИХ ГААЛИЙН ХЯНАЛТ -ГААЛЬЧДЫН ЧАДАВХИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЬ” сэдэвт сургалтыг Лондоны амьтан судлалын нийгэмлэг, Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Хэвлэл мэдээлэл, сургалт, судалгааны төвтэй хамтран 2017 оны 12 сарын 5-6-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй: “ЗЭРЛЭГ АМЬТАН, УРГАМЛЫН ХУУЛЬ БУС ХУДАЛДААНД ТАВИХ ГААЛИЙН ХЯНАЛТ -ГААЛЬЧДЫН ЧАДАВХИЙГ...

ХОС ТЭЖЭЭЛТ, ШИНГЭРҮҮЛСЭН ХИЙГЭЭР АЖИЛЛАДАГ БОЛОН ЦАХИЛГААН ТЭЖЭЭЛТ АВТОМАШИНУУДАД НОГДУУЛСАН ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫГ БУЦААН ОЛГОХ ХУГАЦАА ДУУСАЖ БАЙНА

logo blue

Засгийн газрын 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 165 дугаар тогтоолын дагуу “Хос тэжээлт автомашин, шингэрүүлсэнхийгээражилладагавтомашин, цахилгаан тэжээлт автомашинд ногдуулсан онцгой албан татварыг буцаан олгох журам”-ын хугацаа дуусаж байгаатай холбогдуулан олон нийтэд мэдээлэл хийж байна.

Дэлгэрэнгүй: ХОС ТЭЖЭЭЛТ, ШИНГЭРҮҮЛСЭН ХИЙГЭЭР АЖИЛЛАДАГ БОЛОН ЦАХИЛГААН ТЭЖЭЭЛТ АВТОМАШИНУУДАД НОГДУУЛСАН...

ДЭЛХИЙН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ИЛГЭЭЛТ

WCO bilingual white background

Хүндэт Гаалийн ерөнхий газрын дарга танаа,

            Олон улсын гаалийн тэмдэглэлт 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийг бизнесийн орчны аюулгүй байдлын төлөө хэмээн тунхаглаж, ирэх жилийн уриаг “Эдийн засгийн хөгжилд хөтлөх бизнесийн аюулгүй орчин” болгон зарлаж байгааг мэдэгдэхэд таатай байна.

            Олон улсын худалдааг хөгжүүлэх нь бидний эцсийн зорилго биш, харин энэ нь биднийг эдийн засгийн хөгжилд хөтлөх арга хэрэгсэл юм. Иймд бид бүх нийтийн ач тусын төлөө бизнесийн байгууллагуудын худалдаанд оролцох оролцоог дэмжих бизнесийн орчинг бүрдүүлэхийг эрмэлзэн ажиллах ёстой.

            Дээрхийг харгалзан үзэж, гаалийн байгууллагууд бид нар хэрхэн бизнесийн орчны аюулгүй байдлын хангахад, улмаар эдийн засгийн хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулж болох вэ гэж өөрсдөөсөө асуух хэрэгтэй. Юуны өмнө дараах 3 үндсэн элементийг харгалзан үзвэл зохино. Үүнд:

  • Дэмжлэг үзүүлэх орчин

Гаалийн үйл ажиллагааг хялбарчлах, авилгатай тэмцэх, шударга ёсыг бэхжүүлэх, бараа, тээврийн хэрэгсэл, хүмүүсийн хөдөлгөөнийг хөнгөвчлөх зэргээр гаалийн байгууллага бизнесийн орчинг илүү бат бөх, урьдчилан таамаглахуйц болгоход хувь нэмэр оруулах боломжтой гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрдөг.

  • Аюулгүй орчин

Хууль ёсны бизнес хөгжин цэцэглэхэд бараа нийлүүлэх сүлжээний аюулгүй байдал нэн чухал. Харин зарим тохиолдолд худалдаа эрхлэгчдийн дундаас аюул заналхийлэл эх үүсвэртэй байдаг. Тухайлбал, хүний эрүүл мэнд, эрүүл ахуй, аюулгүй байдалд аюул учруулах хууль бус худалдааны ачилт. Хил дамнасан гэмт хэрэг, олон улсын алан хядах үйл ажиллагааны хууль бус санхүүжилт зэрэгтэй тэмцэх нь бидний үүрэг хариуцлага. ДГБ-аас боловсруулан гаргасан хэрэглэгдэхүүн, арга хэрэгсэл, мэргэшлийг ашиглах замаар гаалийн байгууллага олон улсын худалдааны талбарын аюулгүй байдлыг идэвх зүтгэлтэй хангах бололцоотой юм.

  • Эрх тэгш, тогтвортой орчин

Оюуны өмчийн эрхийн зөрчил бүхий гэх мэт хууль бус бараааны импорт эсвэл татвах төлөхөөс зайлсхийх буюу үнийг худал мэдүүлэх зэргээр хууль ёсны барааг хууль бусаар улсын хилээр оруулж ирэх үйлдэл нь улсын эдийн засагт онц аюултай. Энэ нь зөвхөн хууль ёсны худалдаа эрхлэгчдэд болон төр засагт санхүүгийн хохирол үзүүлээд зогсохгүй, дэлхий дахины засаглал, эдийн засаг, хөгжил болон хүн амын аюулгүй байдалд нөлөө үзүүлдэг.

Бизнесийн орчинг аюулгүй болгох эдгээр бүх асуудлууд гаалийн байгууллагын анхаарал хандуулж буй худалдааг хөнгөвчлөхтэй, цаашлаад шинэчлэн найруулсан Киотогийн конвенц болон НҮБ-ын 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад чиглэгдсэн Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн хэрэгжилттэй салшгүй холбоотой.

ДГБ-аас боловсруулан гаргасан олон бичиг баримт, арга хэрэгслүүд болон тодорхой хөтөлбөрүүд илүү аюулгүй бизнесийн орчинг бий болгоход гаалийн байгууллагад дэмжлэг үзүүлэх боломжтой. Тэдгээр нь гаалийн байгууллагын худалдааны холбогдолтой процессыг бэхжүүлээд зогсохгүй худалдааг хөнгөвчлөх болон аюулгүй байдлыг хангахад хувь нэмэр оруулдаг.

Дэлхийн гаалийн байгууллагаас боловсруулан гаргасан бичиг баримт, хэрэглэгдэхүүнээс дараахийг онцлон, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллахыг уриалж байна:

  • Аюулгүй байдлын (SAFE) багц стандартад тусгагдсан гол зарчмуудад суурилсан аюулгүй байдлын болон хууль сахиулах тогтолцоо, Тухайлбал, мэдээллийг цахимаар урьдчилан авах байдлаар болон дэвшилтэт хяналт шалгалтын тоног төхөөрөмж ашиглах замаар эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх, экспортын хяналт, саадгүй мэдээлэл солилцоо, бусад төрийн байгууллага болон хувийн хэвшилтэй хамтын ажиллагааг нягтруулах гэх мэт;
  • Цахим орчинд мэдээлэл солилцохдоо кибер болон мэдээллийн өгөгдлийн аюулгүй байдал хангах чиглэлээр ДГБ-ын “Дижитал гааль” дахь ойлголтууд болон цахим худалдааны аюулгүй байдлыг шинээр хөндөн судалж буй үндсэн зарчмууд дэмжлэг болох боломжтой;
  • Авилгатай тэмцэж, ариун шударга ёсыг сайжруулахад олон талт арга барилыг нэвтрүүлэх;
  • Хилийн аюулгүй байдалтай холбоотой тулгардаг хүндрэлүүдийг даван туулахад ДГБ-ын Аюулгүй байдлын хөтөлбөр болон түүний үндсэн таван бүрэлдэхүүн хэсэг болох зорчигчийн хяналт, тэсэрч дэлбэрэх хэрэгсэл үйлдвэрлэхэд ашиглагдах боломжтой химийн бодисын эсрэг тэмцэх, стратегийн худалдаааны хяналт, гар буу болон зэвсгийн хууль бус худалдааны эсрэг болон алан хядах үйл ажиллагааг санхүүжүүлэхтэй тэмцэх ойлголтуудыг хэрэгжүүлэх;
  • Мэдээлэл цуглуулах болон орчин үеийн дүн шинжилгээний арга техник ашиглах. Тухайлбал, дата майнинг, урьдчилан таамаглах дүн шинжилгээ, боловсруулаагүй мэдээллээс утга учир, зүй тогтол олох тусгай компьютерийн програмууд, дэвшилтэт алгоритм ашиглан мэдээллийг эмх замбараанд оруулдаг технологиуд гэх мэт;
  • Үндэсний хэмжээнд болон олон улсад байгууллага хоорондын хамтын ажиллагааг өрнүүлэх, харилцан ойлголцолд хүрч, үйл ажиллагаагаа уялдуулан зохион байгуулах, шаардлагатай тохиолдолд хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх. Эдийн засгийн үнэ цэнийн гинжин хэлхээ нарийн төвөгтэй үйл явцаас бүрдэх учраас хууль ёсны худалдааг хөнгөвчлөх гол хүчин зүйлс нь хамтын ажиллагаа болон мэдээлэл солилцоо юм. Тухайлбал, Гааль-Татварын байгууллагын хамтын ажиллагаа нь эрсдэлийг үнэлэх, хууль сахилтыг хангах, худалдааг хөнгөвчлөхөд нэн чухал үүрэгтэй; мөн
  • Бүх талуудын оролцоог хангах, нээлттэй харилцаа холбооны суваг үүсгэх, үр дүнтэй хамтран ажиллаж, зөвлөгөө өгөх. Ингэхдээ гол зорилго нь хууль сахилтыг ухуулан сурталчлах болон өөрчлөлтийн үр дүнтэй, үр ашигтай хэрэгжүүлэх явдал байна.

Үндэсний хэмжээнд та бүхэн 2018 онд өөрсдийн үйл ажиллагаагаа “Эдийн засгийн хөгжлийн төлөө аюулгүй бизнесийн орчинг” бүрдүүлэхэд чиглүүлэн ажиллахыг уриалж байна. Мөн энэ чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажлаа бидэнтэй хуваалцан гэдэгт итгэлтэй байна.

Хүндэтгэсэн

111111

МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХАМТАРСАН ШАЛГАЛТЫН АЖЛЫН ХЭСГИЙН НАЙМДУГААР ХУДАЛДААНЫ ПРОТОКОЛЫН ХҮРЭЭНД ХАМТАРСАН ШАЛГАЛТЫН АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ХУРАЛДААН БОЛЛОО

Munhuu 3

Гаалийн ерөнхий газрын Гаалийн хяналт, шалгалтын газрын дарга Э.Мөнхөөгөөр ахлуулсан 12 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2017 оны 11 дүгээр сарын 01-03-ны өдрүүдэд БНХАУ-ын Эрээн хотод Монгол Улс, БНХАУ-ын гаалийн байгууллагын хамтарсан шалгалтын ажлыг эрчимжүүлэх хуралдаанаар “Хяналт шалгалтын үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх туршилтыг хэрэгжүүлэх төсөл”-ийг харилцан тохиролцлоо.

Дэлгэрэнгүй: МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХАМТАРСАН ШАЛГАЛТЫН АЖЛЫН ХЭСГИЙН НАЙМДУГААР...