mn GB
Mobile menu

“САРУУЛ МОНГОЛ” АЯНД ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА НЭГДЛЭЭ.

0J8A9341

Жил бүрийн 6-р сарын 26-ний өдрийг дэлхий даяар “Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм тарианы зохисгүй хэрэглээ, хууль бус худалдааны эсрэг” тэмцэн өнгөрүүлдэг.

0J8A9261

Үүнтэй холбоотойгоор “Саруул Монгол” олон нийтийн аяныг энэ сарын 23-29-ний өдрийн хооронд нийт 7 хоногийн хугацаатай зохион байгуулж өндөрлөлөө.

0J8A9222

Энэхүү аянд Эрүүл Мэндийн Яам, Гадаад Харилцааны Яам, Гаалийн Ерөнхий Газар, Цагдаагийн Ерөхий Газар болон Монголын Сагсан Бөмбөгийн Холбоо, Дугуйн Холбоо, Таеквондогийн холбоо зэрэг байгууллагууд нэгдэн ажиллаж 2014 оны 06-р сарын 29-ний өдөр Чингисийн талбай дээр олон нийтийг хамарсан өдөрлөг зохион байгууллаа.

0J8A9216

Уг арга хэмжээнд Гаалийн Ерөнхий Газар ихээхэн ач холбогдол өгч оролцсон бөгөөд хүүхэд залуусыг хар тамхины хор аюулаас сэргийлэх, гаалийн хяналт шалгалтын явцад хар тамхи мансууруулах бодисыг илрүүлэх үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч ажиллалаа.

0J8A9089

Гаалийн байгууллагын нийгмийн хүлээсэн үүрэг, хууль тогтоомжоор оногдуулсан чиг үүргийн хүрээнд улсын хилээр мансууруулах бодис нэвтрүүлэхийн эсрэг тууштай тэмцэн ажиллах чадварыг уг арга хэмжээн дээрээс иргэд сонирхон үзсэн юм.

0J8A9111

ГААЛИЙН БОЛОН НӨАТ-ААС ЧӨЛӨӨЛӨГДСӨН ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, СЭЛБЭГ ХЭРЭГСЛИЙН ЖАГСААЛТ.

logoЖижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжиж ажлын байрыг нэмэгдүүлэх, импортыг орлох, экспортыг дэмжсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор импортоор оруулж байгаа жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг гаалийн албан татвар,  нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн хууль батлагдсантай холбогдуулан Засгийн газрын 2014 оны 06 дугаар 14-ний өдрийн 191дүгээр тогтоолыг Та бүхэнд хүргэж  байна.

Дэлгэрэнгүй: ГААЛИЙН БОЛОН НӨАТ-ААС ЧӨЛӨӨЛӨГДСӨН ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ТОНОГ...

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА О.ГАНБАТ “ЗАМЫН-ҮҮД” ХИЛИЙН БООМТЫН АВТО ЗАМЫН ШАЛГАН НЭВТРҮҮЛЭХ ЦОГЦОЛБОРЫН ТАЛААРХ БОДИТ МЭДЭЭЛЛИЙГ СЭТГҮҮЛЧ НАРТ ӨГЛӨӨ.

 15406064

Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбат  2014 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Засгийн газрын 2013 оны 123 дугаар тогтоолын дагуу Хөгжлийн банкаар дамжуулан санхүүжүүлсэн “Замын-Үүд” хилийн боомтын ачааны автомашины шалган нэвтрүүлэх цогцолборын бүтээн байгуулалтын талаарх бодит мэдээллийг сэтгүүлч нарт өглөө.

Дэлгэрэнгүй: ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА О.ГАНБАТ “ЗАМЫН-ҮҮД” ХИЛИЙН БООМТЫН АВТО ЗАМЫН ШАЛГАН НЭВТРҮҮЛЭХ...

ГАР УТАСНЫ ИМПОРТЛОГЧИДТОЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

0J8A8650


2014 оны 06 сарын 19-ний өдөр Гаалийн зөрчилтэй тэмцэх хэлтсээс  Гар утасны импортлогчидтой уулзалт зохион байгууллаа. Уг уулзалтад Теди болон Монтел зэрэг худалдааны төвүүдэд гар утасны худалдаа үйлчилгээ эрхэлдэг  35 бизнес эрхлэгчид оролцлоо. Гаалийн ерөнхий газрыг төлөөлж  Гаалийн хяналт эрсдэлийн асуудал хариуцсан дэд дарга Н.Энхцогт болон бусад чиглэл хариуцсан хэлтсийн дарга, гаалийн улсын ахлах байцаагч, гаалийн улсын байцаагч нар оролцлоо.  


Уг уулзалтаар гаалийн байгууллагын өнөөгийн бодлого чиглэлийг танилцуулан, гаалийн зөрчлөөс гадаад худалдаа эрхлэгчид гаалийн байгууллага хамтран урьдчилан сэргийлэх талаар  хэлэлцэж, гар утас импортлогчид тулгарч байгаа хүндрэлтэй асуудлын талаар санал бодлоо солилцлоо. Уулзалтын үр дүнд харилцан мэдээ мэдээлэл солилцож, гаалийн үнэлгээг ил тод байлгах, гар утас импортлогчид гаалийн байгууллагад бараагаа үнэн зөв мэдүүлж хууль сахилтын түвшинг дээшлүүлэх талаар харилцан шийдвэрт хүрэхээр тохиролцлоо.

0J8A8660

ХАМТРАН АЖИЛЛАХ, САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ.

DSC 0075

Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Ашигт малтмалын газрын хооронд Хамтран ажиллах гэрээ, Ашигт малтмалын газрын Уул уурхайн шинжилгээ, туршилтын лаборатори болон Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Гаалийн төв лаборатори хооронд Экспортийн нүүрсний дээжинд хяналт, шинжилгээ хийх чиглэлд хамтран ажиллахаар Санамж бичиг байгуулах ёслол болов.

Дэлгэрэнгүй: ХАМТРАН АЖИЛЛАХ, САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ.

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА О.ГАНБАТ 11-11 ТӨВД АЖИЛЛАА

0J8A8593

Шинэчлэлийн Засгийн газрын 11-11 төвд ирж байгаа асуулт, санал хүсэлтийн багагүй хувь нь Боомт, хил гаальд хандсан байдаг. 2014 оны 6 сарын 11-ний 11 цагаас Засгийн газрын 11-11 төвд Боомтын нэгдсэн захиргааны дарга Л.Гүндалай, Гаалийн Ерөнхий Газрын дарга О.Ганбат нар хүрэлцэн ирж, иргэдийн асуултад хариулах үеэр 2500 гаруй иргэн утсаар болон цахим хэлбэрээр хандаж, мэдээлэл авлаа.

Дэлгэрэнгүй: ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА О.ГАНБАТ 11-11 ТӨВД АЖИЛЛАА

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА О.ГАНБАТ ТӨСӨВ САНХҮҮГИЙН ХЭМНЭЛТ ГАРГАХ ҮҮРЭГ ДААЛГАВАР ӨГЛӨӨ.

1403240002

Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбат Засгийн газрын 2014 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн “Төсвийн хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжэний тухай” 147 дугаар тогтоол, Сангийн сайдын 2014 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн “ Төсвийн хэмнэлтийн горимд шилжих тухай” 122 тушаал гарсантай холбогдуулан нийт гаалийн ажилтан, албан хаагчдад үүрэг даалгавар өглөө.

Дэлгэрэнгүй: ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА О.ГАНБАТ ТӨСӨВ САНХҮҮГИЙН ХЭМНЭЛТ ГАРГАХ ҮҮРЭГ ДААЛГАВАР ӨГЛӨӨ.

АЗИЙН ОРНУУДЫН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН СЕМИНАР УУЛЗАЛТАД МОНГОЛЫН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГААС ОРОЛЦЛОО.

DSC04637

БНХАУ-ын Beijing болон Guangzhou хотуудад 2014 оны 5 сарын 8-ны өдрөөс 2014 оны 5 сарын 28-ны өдрийн хооронд зохион байгуулагдсан “Азийн орнуудын Гаалийн байгууллагын семинар уулзалт”-д Монголын Гаалийн байгууллагын тодорхой чиглэл хариуцсан гаалийн улсын байцаагч нар амжилттай оролцлоо.

Дэлгэрэнгүй: АЗИЙН ОРНУУДЫН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН СЕМИНАР УУЛЗАЛТАД МОНГОЛЫН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГААС ОРОЛЦЛОО.

Гаалийн байгууллага болон гаалийн зуучлагчийн харилцан ойлголцлын хамтын ажиллагаа

IMG 2990


Улаанбаатар хот дахь Гаалийн газрын харъяалах нутаг дэвсгэрт гаалийн зуучлалын үйл ажиллагаа эрхлэн явуулж байгаа Гаалийн зуучлагч байгууллагуудын бүртгэгдсэн мэргэжилтэн нарт гаалийн хууль тогтоомжоор шинэ мэдээлэл өгөх, гаалийн бүрдүүлэлтийн үйл ажиллагааны явцад гарч байгаа нийтлэг алдаа, мөн гаалийн хууль тогтоомжийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, Гааль-Гаалийн зуучлагчийн харилцан ойлголцол, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор 2014 оны 05 сарын 24, 31-ны өдөр УБГГ-ын Сургалтын танхимд уулзалт - семинар зохион байгуулав.


Сургалтын  нээлтийн үйл ажиллагаанд  ГЕГ-ын дэд дарга Н.Энхцогт, ГЕГ-ын Хяналт бүрдүүлэлтийн хэлтсийн дарга Д.Гантуг болон бусад албаны хүмүүс оролцсон бөгөөд Гаалийн зуучлагч байгууллагын ажилтнууд мөн оролцлоо.


Мөн энэ үеэр Гаалийн байгууллагын удирдлагууд МҮХАҮТ-ын дэргэдэх Гаалийн зуучлагч байгууллагын удирдлагуудтай уулзалт ярилцлага хийсэн нь ихээхэн үр дүнтэй болсон юм. Уулзалтын үр дүнд Гаалийн хууль тогтоомж болон гадаад худалдааны эрхзүйн актын эмхтгэлийг гаргахаар тохиролцлоо.

IMG 2999

IMG 3013

IMG 3041

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН Н.БАТЦЭРЭГ БОЛОН БУСАД АЛБАНЫ ХҮМҮҮС ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАРТ АЖИЛЛАА.

0J8A7311

Монгол Улсын их хурлын гишүүн Н.Батцэрэг албаны хүмүүсийн хамтаар 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Гаалийн ерөнхий газарт ажиллаж Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбат, дэд дарга Н.Энхцогт, дэд дарга Ц.Уугангэрэл болон бусад газар, хэлтсийн дарга нартай ажлын уулзалт хийлээ.

Дэлгэрэнгүй: МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН Н.БАТЦЭРЭГ БОЛОН БУСАД АЛБАНЫ ХҮМҮҮС ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАРТ АЖИЛЛАА.

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР, МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗАР ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО.

2014-05-22-1

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Батмөнх тэргүүтэй албаны хүмүүс 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Гаалийн ерөнхий газарт ажлын айлчлал хийлээ. Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбат, дэд дарга Н.Энхцогт  болон бусад хүмүүстэй ажил хэргийн уулзалт хийж, Гаалийн автоматжуулсан мэдээллийн системтэй танилцаж туршлага судалсан байна.  Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газартай хамтран мэргэжлийн хяналтын мэдээллийн автоматжуулсан системийг зохиох, өөрчлөх, шинэчлэх тал дээр хамтран ажиллахаар боллоо.

Дэлгэрэнгүй: ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР, МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗАР ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО.

ГАДААД ХУДАЛДАА, ГААЛИЙН ХАРИЛЦААНД ОРОЛЦЛОГЧДОД ГААЛИЙН ХЯНАЛТЫН ТӨЛВИЙН ТАЛААРХ ТАНИЛЦУУЛГА

Untitled-1 copy

Гаалийн байгууллагын хэрэгжүүлж байгаа эрсдэлийн удирдлагад суурилсан гаалийн хяналтын зарчим нь үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах болон гадаад худалдааг хөнгөвчлөх үүргийг тэнцвэртэйгээр хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх юм.

Дэлгэрэнгүй: ГАДААД ХУДАЛДАА, ГААЛИЙН ХАРИЛЦААНД ОРОЛЦЛОГЧДОД ГААЛИЙН ХЯНАЛТЫН ТӨЛВИЙН ТАЛААРХ ТАНИЛЦУУЛГА