mn GB
Mobile menu

НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ БОЛОН НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА

2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг Улсын Их Хурал 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр баталлаа.

    Төрөөс ойн талаар баримтлах бодлогын зорилтыг хэрэгжүүлэх, ойн санг нэмэгдүүлэх, мод, модон материалын хэрэгцээг импортын модоор хангах зорилгоор ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн аж ахуйн арга хэмжээний ажил болон импортоор оруулж байгаа гуалингаас бусад түлшний зориулалтын мод, тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан /OSB/, стандартын дагуу хийгдсэн, угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийг нэмэгдсэн өртгийн албан татвараас 2022 оны 12 дугаар сарын 31-нийг өдөр хүртэлх хугацаанд чөлөөлөхөөр  боллоо.

    Энэ хуулийг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

e8bd3bcf-cdf5-4ef3-b34c-9d00806ba4ae

Дэлгэрэнгүй: НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ БОЛОН НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ...

ТӨРИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДАД ЗОРИУЛСАН ЖЕНДЭРИЙН ЦАХИМ СУРГАЛТЫН МОДУЛИЙГ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

PIC-elearning-00-1

Төрийн албаны удирдах албан тушаалтанд зориулсан жендэрийн цахим сургалтын модулийг Монголд анх удаа боловсруулж, нэвтрүүлэх бэлтгэл ажил үе шаттай явагдаж байна. Удирдах ажилтнуудад зориулсан жендэрийн цахим сургалтын хөтөлбөр боловсруулах ажлыг Сангийн яам жeндэрийн бодлогынхоо хүрээнд анх санаачилсан бөгөөд одоо уг хөтөлбөрийн туршилтын сургалт-семинарыг Сангийн яамны сургалтын танхимд 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр зохион байгууллаа. 

Дэлгэрэнгүй: ТӨРИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДАД ЗОРИУЛСАН ЖЕНДЭРИЙН ЦАХИМ СУРГАЛТЫН МОДУЛИЙГ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

ХӨРШ ХОЁР ОРНЫ ГААЛИЙН ХУУЛИЙГ ЗӨРЧИХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА

China Rus

ОХУ болон БНХАУ-руу зорчиж байгаа иргэд хөрш хоёр орны гаалийн хууль тогтоомжийг зөрчиж ихээхэн хохирол амссан байна. Тухайлбал Буриадын гаалийн газраас ирүүлсэн мэдээллээр 2018 онд манай улсын 930 иргэн даатгал хийлгээгүй, эсвэл хуурамч даатгал ашигласны улмаас 100 сая рублын торгуулийн арга хэмжээ авагдсан байна.

Дэлгэрэнгүй: ХӨРШ ХОЁР ОРНЫ ГААЛИЙН ХУУЛИЙГ ЗӨРЧИХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА

МОНГОЛЫН ГААЛЬ ОХУ-ЫН ГААЛИЙН АЛБАНААС ДАШТ-2018 УГТАН ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ “ХААЛГАЧ” АЖИЛЛАГААНД ОРОЛЦОЖ БАЙНА

russia-2018-world-cup-official-poster-00      2018 оны Хөлбөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн Оросын Холбооны Улсад /2018.06.14-2018.07.15-ны хооронд/ зохион байгуулагдах болсонтой холбоотойгоор тус улсын Холбооны гаалийн алба ДГБ-ын дэмжилгээр “Goalkeeper” буюу хаалгач ажиллагааг зохион байгуулж байна. Энэ ажиллагаанд манай гаалийн байгууллага оролцож байна.

Хуурамч бараа, оюуны өмчийн зөрчил хэрэглэгчийн эрүүл мэнд, аюулгүй байдалд сөрөгөөр нөлөөлөх болсонтой холбоотойгоор дээрх ажиллагааг эхлүүлжээ.

Карго буюу ачаанд хийх тусгай ажиллагаа гуравдугаар сарын 5-наас 23-ны хооронд болсон бол зорчигчийн хяналт зургаан сарын 1-31-ний хооронд явагдана. Энэ ажиллагаа нь ОХУ-ын хилээр нэвтрэх зорчигчийн 10 000 еврогос дээш үнэ шингэсэн бараа, 10 000 ам доллартай тэнцэх хэмжээний бэлэн мөнгө болон валютын үнэт зүйлс, 2000 ширхэгээс илүү янжуур тамхи, CITE-н конвенцид хамаарах эд зүйлс, соёлын үнэт зүйлс, зэвсэг, тэсрэх дэлбэрэх бодис, оюуны өмчийн эрхээр хамгаалагдсан бараа, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, түүний угтвар бодис, хориглосон хязгаарласан бараатай холбоотой зөрчилийн хууль бус үйлдэлтэй тэмцэх зорилготой юм.

ТӨРИЙН ӨӨРИЙН ӨМЧИЙН ЭД ХӨРӨНГИЙГ ТҮРЭЭСЛЭХ ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА

logo blue

2018-06-04

1.Түрээслүүлэх талбайн танилцуулга

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 02-р сарын 14-ний өдрийн“Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулах тухай” 53 тоот тогтоолыг үндэслэн Улаанбаатар хот дахь Гаалийн газар нь “Нэг цэгийн үйлчилгээний төв байр”-ны нэг давхарын дараах талбайг түрээслэх сонгон шалгаруулалтад оролцох сонирхолтой иргэн, аж ахуй нэгж байгууллагуудыг урьж байна.

Багц-1: Гаалийн зуучлагчийн зориулалтаар: УБГГ-ын нэг давхарт нийт 23 гаалийн зуучлагч байгууллагад нийт 134м.кв талбайг

Багц-2:Түргэн хоол худалдаалах цэгийн зориулалтаар: УБГГ-ын нэг давхарын 11м.кв талбай бүхий 1 өрөө

Дэлгэрэнгүй: ТӨРИЙН ӨӨРИЙН ӨМЧИЙН ЭД ХӨРӨНГИЙГ ТҮРЭЭСЛЭХ ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА

ГААЛЬ 105 САЯ ТӨГРӨГИЙН ТОРГУУЛЬ НОГДУУЛЖ, 331 САЯ ТӨГРӨГИЙН ТАТВАРЫГ НӨХӨН ТӨЛҮҮЛЛЭЭ

 GBM7971Гаалийн байгууллагын хэмжээнд 5-р сарын 28-31ны өдрүүдэд хялбаршуулсан журмаар 36 зөрчил шийдвэрлэжээ. Үүнээс татвар төлөхөөс зайлсхийсэн зөрчил 15 удаа гарсан байна. Мөн зөрчлийн хэрэг бүртгэл нэг, эрүүгийн хэрэг бүртгэл хоёр удаа бүртгэгдэн юм. Дээрх зөрчлүүдэд 105 сая төгрөгийн торгууль ногдуулж, 331 сая төгрөгийн татварыг нөхөн төлүүллээ. Зөрчлийн улмаас 9.17 кг байгалийн чулуу, 136 кг гууль улсын орлого болгон хураажээ.

Дэлгэрэнгүй: ГААЛЬ 105 САЯ ТӨГРӨГИЙН ТОРГУУЛЬ НОГДУУЛЖ, 331 САЯ ТӨГРӨГИЙН ТАТВАРЫГ НӨХӨН ТӨЛҮҮЛЛЭЭ

СУУДЛЫН АВТОМАШИНДАА ХОРИОТОЙ БАРАА НУУЖ ЯВЖЭЭ

brass

Гашуун сухайт дахь Гаалийн газрын байцаагчид хяналтын бүсийн гарах чиглэлд Норд бенз маркийн 6560ӨМА улсын дугаартай автомашины эзэмшигч Б чиргүүлийн арам төмрөнд нууж авч явсан 160 килограмм ямааны махыг илрүүлжээ.

Дэлгэрэнгүй: СУУДЛЫН АВТОМАШИНДАА ХОРИОТОЙ БАРАА НУУЖ ЯВЖЭЭ

УХШИГГ-Н ДАРГА “ДИ ЭЙЧ ЭЛ” ХХК-Н ЗАХИРАЛ, УДИРДЛАГУУДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЛЭЭ

 

zurag 3

05 дугаар сарын 07 өдөр УХШИГГ-аас “Ди Эйч Эл” дэх гаалийн хяналтын бүсэд нийт шуудангийн байгууллагуудтай хийсэн уулзалтанд тавигдсан саналын дагуу долоо хоногын Мягмар гарагын ачаалалтай өдрийн ажлыг түргэвчлэх хүн хүчээр хангах гаалийн хяналтын бүс эзэмшигчид тавигдах шаардлага, стандартыг хангаж ажиллах шаардлагыг “Ди Эйч Эл” ХХК-ы удирдлагуудад хүргүүллээ.

Дэлгэрэнгүй: УХШИГГ-Н ДАРГА “ДИ ЭЙЧ ЭЛ” ХХК-Н ЗАХИРАЛ, УДИРДЛАГУУДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЛЭЭ

БУЯНТ-УХАА ДАХЬ ГААЛИЙН ГАЗАР “АЖ АХЙН НЭГЖ, ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Чингис хаан онгоцны буудал

2018 оны 5-р сарын 18-ны өдөр Буянт-Ухаа дахь гаалийн газар “Аж ахуйн нэгж, иргэдэд зориулсан өдөрлөг” зохион байгууллаа. Өдөрлөгт Гаалийн баталгаат үйлдвэрийн газар МИАТ ТӨХК агаарын хөлгийн засвар үйлчилгээний газар болон Гаалийн баталгаат агуулах Азифарм ХХК, Үндэсний үйлдвэрлэгч Говь ХК оролцож бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ талаар дэлэгрэнгүй мэдээлэл өгч, 5-30 хүртлэх хувийн хямдралтай худалдаа зохион байгуулж үйлчиллээ.

Дэлгэрэнгүй: БУЯНТ-УХАА ДАХЬ ГААЛИЙН ГАЗАР “АЖ АХЙН НЭГЖ, ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ГААЛИЙН ИТГЭМЖЛЭЛ ОЛГОХ ЖУРМЫН ТӨСӨЛ

logo blue

ДГБ-ын  “Гадаад худалдааг аюулгүй болгох, хөнгөвчлөх тухай багц стандарт” (Багц стандарт), Гаалийн тухай хуулийн 2711 дүгээр зүйлийн 2711.1.16 дахь заалтыг үндэслэн гаалийн байгууллага гадаад худалдаанд оролцогчдод итгэл хүлээлгэх, харилцан хамтран ажиллах зорилгоор “Гаалийн итгэмжлэл олгох тухай журам”-ын төслийг боловсруулан бэлэн болгоод байна. Энэ журмаар гадаад худалдаанд оролцогчдод тодорхой шалгуур тавьж, тухайн шалгуурыг хангасан аж ахуйн нэгжид гаалийн  байгууллагаас итгэл хүлээлгэж, гаалийн хяналт, бүрдүүлэлтийн үйл ажиллагаанд тодорхой хөнгөлөлт үзүүлэх замаар гааль, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлж, худалдааг хөнгөвчлөх зорилготой юм. Туршилтаар хэрэгжихээр төлөвлөсөн энэхүү хөтөлбөрт эхний ээлжинд экспорт, импортын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж гаалийн байгууллагад хүсэлт гаргаж, шалгуур хангасан аж ахуйн нэгжтэй гаалийн байгууллага хамтран ажиллана. Иймд журмын төсөлд та саналаа өгнө үү.

Дэлгэрэнгүй: ГААЛИЙН ИТГЭМЖЛЭЛ ОЛГОХ ЖУРМЫН ТӨСӨЛ

ХАРЬЯА ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ЭРХ ХЭМЖЭЭГ ТОДОРХОЙ БАРААГААР ХЯЗГААРЛАХ ТУХАЙ

logo blue

Гаалийн байгууллагаас Гаалийн тухай хуулийн 2711 дүгээр зүйлийн 2711.1.9 дэх заалтад заасны дагуу Зэрлэг амьтан, ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцийн 1,2 дугаар хавсралтад заасан амьтан, ургамлыг тодорхой нэр бүхий боомтоор нэвтрүүлэх тухай нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний актын төсөл боловсруулсан.
Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсгийг үндэслэл болгон цахим хуудсанд байршуулж, иргэн аж ахуйн нэгж байгууллагаас санал авч байна.
Захиргааны хэм хэмжээний актын төсөлд саналаа ирүүлнэ үү.

Дэлгэрэнгүй: ХАРЬЯА ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ЭРХ ХЭМЖЭЭГ ТОДОРХОЙ БАРААГААР ХЯЗГААРЛАХ ТУХАЙ

АЖ АХУЙН НЭГЖ, ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ӨДӨРЛӨГ БОЛНО

312567 16 x974

Гаалийн ерөнхий газрын харьяа Буянт-Ухаа дахь гаалийн газар

Дэлгэрэнгүй: АЖ АХУЙН НЭГЖ, ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ӨДӨРЛӨГ БОЛНО