mn GB
Mobile menu

УЛААНБААТАР ХОТ ДАХЬ ГААЛИЙН ГАЗРЫН БАГ ТАМИРЧИД ЦОМЫН ЭЗЭД БОЛЛОО

DSC 0149

2017 оны 1 дүгээр сарын 25-28-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт зохион байгуулагдсан гаалийн байгууллагын системийн аварга шалгаруулах “Гаалийн цом-2017” спорт наадамд багийн дүнгээр 1 дүгээр байр, Алтан медаль, Өргөмжлөл, Шилжин явах ялалтын цомын эзнээр Улаанбаатар хот дахь гаалийн газар ТЭРГҮҮН БАЙРАНД шалгарлаа.

Дэлгэрэнгүй: УЛААНБААТАР ХОТ ДАХЬ ГААЛИЙН ГАЗРЫН БАГ ТАМИРЧИД ЦОМЫН ЭЗЭД БОЛЛОО

ОЛОН УЛСЫН ГААЛЬЧДЫН ӨДРӨӨР УЛААНБААТАР ХОТ ДАХЬ ГААЛИЙН ГАЗРЫН ЗАРИМ БАЙЦААГЧИД ШАГНУУЛЛАА

zasvar

Олон улсын гаальчдын өдрийг тохиолдуулан Дэлхийн Гаалийн Байгууллагаас тухайн жилд тэргүүлэх хэмээн тодорхойлсон салбарт ажлын өндөр амжилт гаргасан гаальчдыг “Жуух бичиг”-ээр шагнаж урамшуулдаг бөгөөд 2017 онд Монголын гаалийн байгууллагын 10 гаальчин энэхүү нэр хүндтэй шагналаар шагнуулсан байна.

Үүнээс Улаанбаатар хот дахь гаалийн газарт одоо ажиллаж байгаа Гаалийн бүрдүүлэлтийн албаны гаалийн улсын байцаагч Л.Зоригт, Гаалийн хяналт, шалгалтын албаны гаалийн улсын байцаагч Цо.Энхжаргал, А.Мягмарсүрэн, Б.Солонго нарын шагналыг газрын дарга Б.Батгэрэл 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн хамт олны хурал дээр албан ёсоор гардуулан өглөө.

Дэлгэрэнгүй: ОЛОН УЛСЫН ГААЛЬЧДЫН ӨДРӨӨР УЛААНБААТАР ХОТ ДАХЬ ГААЛИЙН ГАЗРЫН ЗАРИМ БАЙЦААГЧИД ШАГНУУЛЛАА

Удирдах ажилтны зөвлөгөөн 2017

1

Гаалийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн 2017 оны 1 дүгээр сарын 26-аас 28-ны өдрүүдэд Дархан хотод амжилттай зохион байгуулагдаж байна.

Дэлгэрэнгүй: Удирдах ажилтны зөвлөгөөн 2017

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН 2016 ОНЫ ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО

nuur

Гаалийн ерөнхий газрын 2016 оны жилийн тайлангийн хурал энэ оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Улаабаатар хот дахь гаалийн газарт боллоо. Гаалийн ерөнхий газрын бүтцийн нэгжүүд, дэргэдэх газрууд тайлангийн хуралд оролцож, 2016 оны хийсэн ажил болон цаашид хийх ажлынхаа талаар дүгнэн хэлэлцэв.

Дэлгэрэнгүй: ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН 2016 ОНЫ ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО

ГААЛИЙН ТАРИФ, ГААЛИЙН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД ОРУУЛСАН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙГ НЭГ МӨР ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР УЛААНБААТАР ХОТ ДАХЬ ГААЛИЙН ГАЗРААС СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Gub

Улаанбаатар хот дахь гаалийн газрын 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн Удирдлагын шуурхай хурлаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Захиргааны алба, Гаалийн бүрдүүлэлтийн алба, Эрсдэлийн удирдлага, статистик, мэдээллийн технологийн алба хамтран Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль, Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн Жагсаалтад нэмэлт, өөрчлөлт орсонтой холбогдуулан тус газрын Гаалийн бүрдүүлэлтийн албаны бичиг баримтын бүрдүүлэлт, Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем, үнэлгээний хяналт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч болон гаалийн улсын байцаагч нарт нэг мөр ойлголт, мэдээлэл өгөх зорилгоор 2017 оны 1 дүгээр сарын 4-нөөс 6-ны өдрүүдэд сургалт зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй: ГААЛИЙН ТАРИФ, ГААЛИЙН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД ОРУУЛСАН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙГ НЭГ МӨР ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР...

САНГИЙН САЙД ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАРТ АЖИЛЛАЛАА

0J8A0377             Монгол Улсын Сангийн сайд Б.Чойжилсүрэн албаны бусад хүмүүсийн хамт 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Гаалийн ерөнхий газарт ажиллалаа. Сангийн сайдыг Гаалийн Ерөнхий Газрын удирдлагууд болон нийт бие бүрэлдэхүүн бүрэн бүрэлдэхүүнээрээ хүлээн авч, Гаалийн байгууллагын үйл ажиллагааг танилцуулан угтсан юм.

Дэлгэрэнгүй: САНГИЙН САЙД ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАРТ АЖИЛЛАЛАА

УЛААНБААТАР ХОТ ДАХЬ ГААЛИЙН ГАЗРЫН АЖЛЫН ХЭСГИЙХЭН “ГААЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ” –ИЙН ТӨСӨЛД САНАЛ БОЛОВСРУУЛАН ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХУУЛИЙН ХЭЛТЭСТ ХҮРГҮҮЛЭВ.

    5sq7da503pgvhv8b22ch7fqmac

        Гаалийн Ерөнхий Газрын даргын 2016 оны А/61 тоот тушаалаар “Гаалийн тухай хууль” –ийн төслийг шинэчлэн боловсруулах ажлын хэсэг байгуулагдаж, гаалийн байгууллагуудын хэмжээнд судалгаа, дүн шинжилгээнд үндэслэсэн санал авах ажил зохион байгуулагдаж байгаа билээ.

Дэлгэрэнгүй: УЛААНБААТАР ХОТ ДАХЬ ГААЛИЙН ГАЗРЫН АЖЛЫН ХЭСГИЙХЭН “ГААЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ” –ИЙН ТӨСӨЛД САНАЛ...

УЛААНБААТАР ХОТ ДАХЬ ГААЛИЙН ГАЗРЫН УДИРДЛАГУУД ҮЙЛ ХЭРГЭЭРЭЭ МАНЛАЙЛАГЧ НАРТАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

IMG 9265

                      Өнөөдөр Улаанбаатар хот дахь Гаалийн газрын хамт олны шинэ оны анхны хурал боллоо. Хамт олны хуралд нийт гаалийн байцаагчид оролцсон бөгөөд тус газрын дарга Б.Батгэрэл өнгөрсөн оныхоо ажлын алдаа оноог дүгнэж, ирэх оныхоо зорилтын талаар үг хэллээ.

Дэлгэрэнгүй: УЛААНБААТАР ХОТ ДАХЬ ГААЛИЙН ГАЗРЫН УДИРДЛАГУУД ҮЙЛ ХЭРГЭЭРЭЭ МАНЛАЙЛАГЧ НАРТАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Гаалийн ажилтнууд төрийн дээд одон медалиар шагнууллаа.

 

0J8A0262

Гаалийн байгууллагад он удаан жил идэвх зүтгэлтэй, үнэнч шударга, үр бүтээлтэй ажилласан нэр бүхий гаалийн улсын байцаагч нарыг төрийн дээд одон медалиар шагнах ёслолын арга хэмжээ өнөөдөр буюу 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Сангийн яаманд зохион байгуулагдлаа. Дээрх шагналыг Сангийн дэд сайд Х.Булгантуяа гардуулахын хамт, цаашдын ажил үйлсэд нь улам өндөр амжилтыг хүссэн юм.

Дэлгэрэнгүй: Гаалийн ажилтнууд төрийн дээд одон медалиар шагнууллаа.

Мэндчилгээ

321

Бид бүхний түүхийн нэгэн жил улиран одож, баяр бахдал, амжилт бүтээл арвин, эрүүл энх, аз жаргалтай байх хүсэл мөрөөдөл дүүрэн шинэ оноо угтах энэ мөчид Монгол улсын Гаалийн албанд мөр зэрэгцэн ажиллаж байгаа нийт ажилтан ажиллагсаддаа шинэ жилийн баярын мэндийг хүргэе.

Дэлгэрэнгүй: Мэндчилгээ

Гаалийн байгууллагад идэвхи зүтгэлтэй ажилласан ГУАБ Б.Цогийг "Төрийн албаны тэргүүний ажилтан" -аар шагнаж урамшууллаа

 

IMG 0799

Төрийн албаны үйл хэрэгт бодитой хувь нэмэр оруулан, үр бүтээлтэй, бүтээлч санаачилгатай ажиллаж, албан үүргээ чин шударгаар биелүүлэн, амжилт гаргасан Гаалийн ерөнхий газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн гаалийн улсын ахлах байцаагч Батмөнх овогтой Цогийг Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 241 дүгээр тогтоолоор “Төрийн албаны тэргүүний ажилтан” тэмдгээр шагнагдсаныг Гаалийн ерөнхий газрын удирдлагууд гардуулан өгөв. 

Дэлгэрэнгүй: Гаалийн байгууллагад идэвхи зүтгэлтэй ажилласан ГУАБ Б.Цогийг "Төрийн албаны тэргүүний ажилтан"...