mn GB
Mobile menu

Д.ХАЛИУН: СУГАЛААНД ХОЖСОН МӨНГӨӨРӨӨ МАСТЕРТ СУРАЛЦАНА

Haliun

УИХ-ын хаврын чуулганаар батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хуулийн хүрээнд иргэд худалдан авсан бараа үйлчилгээнд төлж буй НӨАТ-ынхаа 20 хүртэлх хувийг буцаан авах, мөн сугалаанд оролцох боломжтой болсон билээ. Иргэд ч НӨАТ-ын буцаан олголт болон сугалаанд оролцохоор худалдан авалтын  баримтаа ebarimt.mn-д  идэвхтэй бүртгүүлдэг болсон. Мөн хууль хэрэгжиж эхлээд хэд хэдэн азтан тодроод байгаа билээ.   Тэгвэл өнгөрсөн сарын 28-нд явагдсан НӨАТ-ын сугалааны тохиролд 20 сая төгрөг хожсон иргэн болох ХБК-ийн оюутан, ҮДБЭЧ-ийн хөгжимчин Д.Халиуны сэтгэгдлийг хүргэе.

-Юуны өмнө азтан болсонд нь баяр хүргэе! Хаанаас, хэдэн төгрөгний худалдан авалт хийж азтан болов?

- За баярлалаа. Би “Саран” гэдэг нэртэй жижиг супермаркетаас 15000 төгрөгийн худалдан авалт хийж азтан болсон.

-Худалдан авалт хийсэн баримтаа ebarimt.mn сайтад бүртгүүлсэн байсан уу. Азтан болсон гэдгээ хэзээ мэдсэн бэ?

-Би НӨАТ-ын хууль хэрэгжиж эхэлснээс хойш худалдан авалтын баримтаа идэвхтэй бүртгүүлж байсан. Азтан болсон баримтаа ч бас бүртгүүлсэн байсан. Гуравдугаар сарын 1-нд ebarimt.mn рүү дэлгүүрээс худалдан авалт хийсэн баримтуудаа бүртгүүлэхээр ороод өөрийгөө азтан болсныг мэдсэн.

- Одоо таны дансанд сугалаанд хожсон 20 сая төгрөг чинь орсон уу?

-Гуравдугаар сарын 25-нд буюу сугалааны тохирол явагдсанаас хойш ажлын 13 дахь хоногт миний дансанд орсон.

-Сугалаанд хожсон мөнгөөрөө юу хийхээр төлөвлөж байгаа вэ?

- Би Хөгжим бүжгийн коллежийн дөрөвдүгээр курст сурдаг, энэ жил төгсөнө. Мөн ирэх жил АНУ руу мастерын зэрэг хамгаалахаар явна. Тийм болохоор сугалаанд хожсон мөнгөөрөө мастерт суралцах гэж байгаа.

Эх сурвалж: www.mminfo.mn

Н.Солонго

Ачааны болон суудлын автомашин шалгах хөдөлгөөнт рентген иж бүрдэл нийлүүлнэ

007

            Ачааны болон суудлын автомашин шалгах хөдөлгөөнт рентген иж бүрдэлийг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн Газрын санхүүжилтээр Монгол Улсын Засгийн газарт нийлүүлэх тухай гэрээнд ГТЕГ-ын дарга С.Пүрэв, БНХАУ-ын Нуктех ХХК-ийн Азийн бүсийн төвийн дэд дарга  Zhen Jian Guo нар гарын үсэг зурлаа.

            БНХАУлс болон Монгол Улсын Засгийн газар хооронд 2015 оны 11-р сарын 10-ны өдрийн“Эдийн засаг, техникийн хамтын ажиллагаа”-ны хэлэлцээрт гарын үсэг зурсныг үндэслэн энэхүү гэрээг байгуулжээ

008

Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо Гааль, татварын ерөнхий газарт ажиллалаа

03

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд “Өргөдлийн байнгын хороо нь өргөдөл гаргагч, гэрч, шинжээчийг сонсох, холбогдох албан тушаалтнаас тайлбар авах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж заасны дагуу иргэдийн өргөдөлд дурдсан нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлаар  Монгол Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан, Улсын Их Хурлын гишүүн, байнгын хорооны гишүүн Д.Сарангэрэл нар тайлбар, мэдээлэл авахаар Гааль, татварын ерөнхий газарт ажиллалаа. ГТЕГ-аас ГТЕГ-ын дарга С.Пүрэв, дэд дарга Н.Энхцогт, О.Даваасүрэн, Д.Бэхбат, ТЗУГ-ын Ц.Сайнбуян, ТЗУГ-ын ХНХ-ийн дарга Б.Зотол, ТХШУАЗГ-ын дарга С.Баясгалан, ГТТГ-ын газрын дарга Ё.Бат-Эрдэнэ, ГЗТГ-ын дарга Т.Мөнхчулуун, ГХБГ-ын дарга Д.Батгэрэл, ОГ-ын Д.Цогтжаргал, СХГ-ын дарга Б.Бадрал, ТТДҮГ-ын дарга З.Тулга, МТТ-ийн дарга Ш.Батзаяат нар УИХ-ын гишүүдийн асуултад хариулж, мэдээлэл өгсөн.

Уулзалтын эхэнд Байнгын хорооны дарга Ж.Батзандан тус байнгын хороонд хандаж Гааль, татварын ерөнхий газартай холбоотой таван өргөдөл өнгөрсөн сард ирснийг танилцуулж, эдгээр өргөдлийг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар тус газрын холбогдох албан тушаалтнуудын тайлбарыг сонсохоор энэхүү уулзалтыг зохион байгуулж байна гэлээ. 

Энэ удаагийн уулзалтаар Гааль, татварын ерөнхий газрын бүтцийн өөрчлөлт, цомхотгол, ажил үүргийн давхцалтай холбогдуулан ажлаас чөлөөлөгдөж байгаа хэдэн хүн байгаа талаар, мөн байгууллагын мэдээллийн аюулгүй байдал болон улсын нууц мэдээлэл өмнөх байдлаар хадгалагдаж чадаж байгаа эсэх талаар ярилцсан юм.

Гааль, татварын ерөнхий газрын дарга С.Пүрэв, хоёр газрыг нэгтгээд хоёр сар гаруй болж байна. Өнөөдрийн байдлаар 3,300 гаруй хүн ажиллаж байгаагийн давхардсан чиг үүрэгтэй холбогдуулан нийтдээ 150 гаруй хүн цомхогтгох байдалд байгаа хэдий ч бид одоо байгаа ажлын байрыг хадгалахаар ажиллаж байна. Улсын нууц мэдээлэл хадгалалтын хувьд манай байгууллага тусгай журмын дагуу үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн ажиллаж байгаа гэлээ.

Түүнчлэн, жижиг худалдаа эрхлэгчид НӨАТ-ын баримт олгох кассын машиныг авахад эдийн засгийн боломжгүй байгаа, том дэлгүүрүүдийн адил шаардлага тавьж байгаа нь дарамттай байгаа тул кассын машины талаар журамд өөрчлөлт оруулах асуудлаар тус байнгын хороонд ханджээ. Иймд худалдаа эрхлэгчдэд тавьж байгаа шаардлага, кассын машины үнэ, тариф, жижиг худалдаа эрхлэгчдэд үзүүлж буй хөнгөлөлт, иргэдийн өргөдлийг шийдвэрлэх боломжийн талаар тайлбар, мэдээлэл сонсов.

Энэ талаар Гааль, татварын ерөнхий газрын дарга С.Пүрэв, иргэд болоод жижиг аж ахуйн нэгжүүд заавал нэг, хоёр сая төгрөгийн үнэтэй кассын машин ажиллалуулах шаардлага байхгүй. Энэ шийдлийг олон нийтэд таниулахаар сургалт явуулж байна. Өнөөдрийн байдлаар баримт хэвлэгч төхөөрөмжийг 80-120,000 төгрөгөөр худалдан авах боломж бий. Хуулиндаа кассын машин болон түүнтэй адилтгах баримт хэвлэгч тоног төхөөрөмж гэж заасан байгаа. Иймд жижиг худалдаа эрхлэгчид НӨАТ-ын баримт олгох хэвлэгч төхөөрөмжийг 80,000 төгрөгөөр худалдан авах боломжтой гэлээ.

Иргэдээс ирүүлсэн бусад өргөдлийн талаар холбогдох албан тушаалтнуудаас тайлбар, мэдээлэл авсны дараа гааль, татварын салбарын хуулийн төсөлд оруулах санал, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн хэрэгжилтийг сайжруулах, боловсронгуй болгох талаар санал авч энэ удаагийн уулзалт өндөрлөсөн юм  

05

02

Олон нийттэй харилцах хэлтэс

САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ

IMG 1200

XVII дугаар жарны гал бичин жилийн хаврын Тэргүүн сарын шинийн нэгний мэнд дэвшүүлж, айл хотлоороо амар амгалан, сайхан шинэлэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

olloo mn 1423801810 zolgolt

Монгол Улсын гаалийн алба хаагч, ахмад гаальчид та бүхэндээ айл хотол, ахан дүүсээрээ сэтгэл дүүрэн жаргалтай, хүсэл тэмүүлэл өөдрөг тэнүүн, ажил үйлс бүтэмжтэй, юу санасан есөн цагаан хүсэл нь биелэн, буян заяа нь булаг мэт дүүрэн хурж, аз хийморьтой, амгалан тайван, ухаалаг мэргэн, сонор соргог байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

ГАЛТ ЗЭВСГИЙН СУМ ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДЛАА

12511878 959407727439888 1208273603 n

Гаалийн байгууллага эрсдэлийн судалгаанд үндэслэсэн хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулж байна.

Дэлгэрэнгүй: ГАЛТ ЗЭВСГИЙН СУМ ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДЛАА

ОХУ-ЫН ХОЛБООНЫ ГААЛИЙН АЛБАНЫ ОРЛОГЧ ДАРГА А.Б.СТРУКОВ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ

1

 Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын даргын урилгаар 2015 оны 11 дүгээр сарын 22-25-ны өдрүүдэд ОХУ-ын ХГА-ны орлогч дарга А.Б.Струков тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад ажлын айлчлал хийлээ. Энэ айлчлал нь 2015 онд оросын гаалийн албаны өндөр хэмжээний төлөөлөгчдийн Монгол Улсад хийсэн хоёр дахь удаагийн айлчлал болж байгаагаараа түүхэн ач холбогдолтой билээ.

МУ-ын ГЕГ-ын дарга О.Ганбат ОХУ-ын ХГА-ны орлогч дарга А.Б.Струковтой 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Монгол-Оросын гаалийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэгдсэн цаашдын үйл ажиллагааны талаар санал солилцож, тодорхой чиглэл, хүрээнд хоёр тал хамтран хийх алхамуудыг тодорхойлсон ажлын уулзалт болж өнгөрлөө.

Дэлгэрэнгүй: ОХУ-ЫН ХОЛБООНЫ ГААЛИЙН АЛБАНЫ ОРЛОГЧ ДАРГА А.Б.СТРУКОВ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛ УЛСАД...

АВТОМАШИНЫ НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГА ХУДАЛДАА

logo

АВТОМАШИНЫ НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГА ХУДАЛДАА

Огноо: 2015.11.18

Та бүхнийг гаалийн хууль тогтоомж зөрчсөний улмаас хураагдаж улсын орлого болсон автомашины нээлттэй дуудлага худалдаанд урьж байна.Гаалийн ерөнхий газрын 8 давхарын хурлын танхимд 2015 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн 8.30 цагаас бүртгэн 9.30 цагтдуудлага худалдаа явагдана. Автомашинуудыг 2015 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн 13.30-16.00 цагт Хан-Уулдүүрэг 2-р хороо Чингис хааны өргөн чөлөө Мишээл эксподахь Гаалийн хяналтын талбайд сонирхогчдод үзүүлнэ.

Бараанынэртөрөл

Тоо

/ширхэг/

Он

Суурь үнэ

1

Renault ’20 ts’

1 ш

1984

1’200’000

2

Renault ’20 ts’

1 ш

1984

1’200’000

3

Suzuki ‘Vitara’

1 ш

1991

2’200’000

4

Suzuki ‘Vitara’

1 ш

1991

2’200’000

5

Toyota Celica

1 ш

2002

4‘800’000

6

Dacia Duster

1 ш

2011

9’704’142

7

Citroen Saxo

1 ш

2000

1’079’761.56

8

Volkswagen Polo

1 ш

1985

600’000

9

Volkswagen Polo

1 ш

1997

1’831’141.51

10

Volkswagen Golf

1 ш

2007

3’990’340

11

Mercedes Benz C280/ Бүрэн бус машин/

1 ш

1998

2’400’000

Нийт

11

   

Лавлах утас: 352775                                        ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

 

Эрх бүхий албан тушаалтанд онлайн сургалт зохион байгууллаа

1

Гаалийн байгууллагын эрх бүхий албан тушаалтанд зориулж 2015 оны 11 дүгээр сарын 13-нд Авлигатай тэмцэх газрын хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн комиссар Н.Мөнхбаяр, Ц.Баасандэлгэр нар нь “Авлигаас урьдчилан сэргийлэх, ХАСХОМ гаргах” талаар сургалт зохион байгууллаа. Уг сургалтаар авлигаас урьдчилан сэргийлэх, хэрэгжүүлэхэд гарч буй хүндрэл, бэрхшээл, ололт цаашид хэрэгжүүлэх ажил болон ХАСХОМ-ийн бүрдүүлэлтийн програм ашиглалтын талаар санал бодлоо хуваалцлаа.

Дэлгэрэнгүй: Эрх бүхий албан тушаалтанд онлайн сургалт зохион байгууллаа

“Авлига, ашиг сонирхлын зөрчлийн талаарх хууль тогтоомжийг таниулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа

1

Авлигатай тэмцэх газрын хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн комиссар Н.Мөнхбаяр нь “Авлига, ашиг сонирхлын зөрчлийн талаарх хууль  тогтоомжийг таниулах нь” сэдэвт сургалт, арга зүйн зөвлөмжийг 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хот дахь гаалийн газар, Буянт-Ухаа дахь гаалийн газар, Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын гаалийн улсын байцаагч нарт зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй: “Авлига, ашиг сонирхлын зөрчлийн талаарх хууль тогтоомжийг таниулах нь” сэдэвт сургалт зохион...

“СУДАЛГААНД СУУРИЛСАН ГААЛЬ-2015” ОНОЛ-ПРАКТИКИЙН БАГА ХУРАЛ БОЛЛОО

DSC 1899

Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Сургалт, судалгааны төвийн 2015 оны үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөний хүрээнд Дэлхийн гаалийн байгууллагын “XXI зууны гааль” бодлогын бичиг баримт, Гаалийн ерөнхий газрын стратеги зорилтод тусгагдсан Гаалийн улсын байцаагчийн чадавхийг бэхжүүлэх зорилтыг ханган биелүүлэх, гаальчдын судалгааны чадвар, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, гааль судлалыг хөгжүүлэхэд зорилгоор “СУДАЛГААНД СУУРИЛСАН ГААЛЬ-2015” онол-практикийн бага хурлыг тус Сургалт, судалгааны төв дээр 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй: “СУДАЛГААНД СУУРИЛСАН ГААЛЬ-2015” ОНОЛ-ПРАКТИКИЙН БАГА ХУРАЛ БОЛЛОО

БАЙГУУЛЛАГЫН АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ, ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН УЛСЫН ҮЗЛЭГЭЭР ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА “МАШ САЙН” ДҮН АВЛАА

logo

Архивын ерөнхий газраас Архив, албан хэрэг хөтлөлтийн талаархи хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулдаг ба Монгол улсын Архивын тухай хууль болон архив, бичиг хэргийн холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийн явц байдлыг шалгаж, илэрсэн зөрчил дутагдлуудыг арилгуулах, мэргэжлийн зөвлөгөө өгөх, цаашид авах арга хэмжээний чиглэлийг тодорхойлох зорилгоор төрийн архив, төрийн ба төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагуудын хэмжээнд хяналт шалгалтыг явуулдаг.

Дэлгэрэнгүй: БАЙГУУЛЛАГЫН АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ, ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН УЛСЫН...