mn GB
Mobile menu

Зохион бичлэгийн уралдааны болзлыг танилцуулж байна

inkpenhand1

       Гааль, татварын ерөнхий газраас “Монголын татвар төлөгчдийн өдрүүд”-ийг угтаж орон даяар “Татвар төлөгч танд баярлалаа” сэдэвт зохион бичлэгийн уралдааныг  2016 оны 4 сарын 14-ний өдрөөс 4 сарын 27-ны өдрийг дуустал хугацаанд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зарлаж байна. Уралдаан нь   ирээдүйн  татвар төлөгчдийн татварын  боловсролыг дээшлүүлж, зохиомжит сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой. 

       Уралдаанд ирүүлэх бүтээл нь татварын мөн чанар, ач холбогдол,  улс орны хөгжилд гүйцэтгэх үүрэг, гааль, татварын үйлчилгээий давуу талыг   илэрхийлсэн байхаас гадна  татвараа зөв, шударгаар төлөгч аж ахуйн нэгж, иргэдийг дэмжсэн,  татвараар бий болсон баялагийг сурталчилсан агуулгатай байна. 

Зохион бичлэгийг тухайн аймаг, дүүргийн татварын газар, хэлтэс, гаалийн газар, хороод  хүлээн авч шалгаруулан, шилдэг 3 бүтээлийг файлаар болон эх хувилбарын хамт 4   сарын 29-ний дотор Гааль, татварын ерөнхий газрын Татвар төлөгчдөд дэмжлэг үзүүлэх газарт болон   This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. цахим хаягаар ирүүлнэ. ГТЕГ эцсийн шалгаруулалтыг 5-р сарын 02-ны дотор хийнэ. 

Бичлэгийн хэмжээ:   А4 хэмжээтэй, 3-аас илүүгүй хуудсанд  багтааж, Монгол хэлний зөв бичгийн дүрмийг баримталж бичсэн байна. 

            Шалгаруулалт:  Уралдаанд ирсэн бүтээлийг шалгаруулж, дараах байр эзлүүлнэ.     

                      1-р байр .Өргөмжлөл, мөнгөн шагнал  /200 000 төг/ 

                      2-р байр. Өргөмжлөл, мөнгөн шагнал  /150 000 төг/

                      3-р байр. Өргөмжлөл, мөнгөн шагнал  /100 000 төг/ 

          Тусгайбайр: Тав. Өргөмжлөл, мөнгөн шагнал  /50 000 төг/ 

                                                        Гааль, татварын ерөнхий газар

                                                     Харилцахутас – 310750, 1800-1288

Б.Лхагважав: НӨАТ-ыг бүртгэлийн систем гэхээс илүүтэй төсөвт оруулдаг орлогын эх үүсвэр гэж ойлгож ирсэн нь хамгийн том гажуудал

Lhagvajav

Хэрэгжиж эхлээд гурван сарын хугацаа өнгөрч байгаа  Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн  эргэн тойрон дахь асуудлаар МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч Б.Лхагважавтай ярилцлаа. 
-Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль хэрэгжээд  гурван сарын хугацаа өнгөрлөө.  Хууль батлагдаад хэрэгжүүлэхэд шаардлагатай бэлтгэл ажлыг нэлээд хангасан ч эерэг сөрөг хандлагууд их гарч байна. Татварын шинэчлэл  хийх  зайлшгүй шаардлагатай юмаа гэж дуугарч байсны хувьд та юу хэлэх вэ? 
-Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль өнгөрсөн 2015 оны долдугаар сарын 9-ний өдөр батлагдсан.  Энэ оны эхний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Үндсэндээ хууль амьдрал дээр хэрэгжиж эхлээд гурван сарын хугацаа өнгөрч байна. Цоо шинэ хууль биш. 1997 онд Монгол Улс энэ хуулийг  баталж, хэрэгжүүлсэн. Өнгөрсөн 17 жилийн хугацаанд  Нэмэгдсэн өртгийн орлогын албан татварын тухай хууль үндсэн филисофиороо яваагүй.  Уг нь анхнаасаа ажил үйлчилгээ, хөрөнгийн системийн хөдөлгөөнийг бүртгэдэг хууль байхгүй юу. Нөгөө талаас аж ахуй нэгж, иргэнд үйлчилнэ. Иргэний төлсөн төлбөрөөс орох ёстой татвар яг төрд очиж байгаа эсэхийг хүн төрөлхтөн хайгаад олохгүй  байсан. Ингээд  1928 онд Герман улс, 1957 онд Франц улс татварын жинхэнэ филисофийг нээж,  амьдралд хэрэгжүүлсэн байдаг.  Өөрөөр хэлбэл хэрэглэгч, компани, төр гурвыг яаж холбох вэ гэдгийг олсон гэсэн үг. Хамгийн их луйвар явагддаг, нууц, хуурамч тайлан гаргадаг, татвараас зугтдаг хэсэг  компани, төр хоёрын хооронд явагддаг. Эндээс  компани, төр хоёрыг яаж иргэнтэй холбох вэ гэдэг асуулт гарч ирнэ. НӨАТ-ын хууль бол  үүнийг  л  тодорхойлсон хууль.  Бүр энгийнээр хэлбэл иргэн  хоёр хувийн  буцаан авалт авах замаар  компанийн орлогын мэдээллийг төрд  мэдээлэх мэдээлэгч болж байна гэсэн  үг. Энэ систем рүү 17 жилийн дараа орж   байна. Харин 1997 онд НӨАТ-ын тухай хуулийг батлахдаа энэ агуулгыг олж хараагүй. Өмнө нь таван жил хэрэглэсэн  Худалдааны татварын нэрийг л сольсон. 2006 онд хуульдаа шинэчлэл хийхдээ бас л дээрх гаргалгааг олж хараагүй, зөвхөн хувь процейнт өөрчилсөн. Би 2005 оноос хойш НӨАТ-ын тухай хуулийн филисофийг өөрчлөх  ёстой гэдгийг  ярьж явсан. НӨАТ-ыг бүртгэлийн систем гэхээс илүүтэй төсөвт оруулдаг  орлогын эх үүсвэр гэж ойлгож ирсэн нь хамгийн том гажуудал. Анхнаасаа гүн ухааныг нь, филисофийг нь ойлгоогүй хууль заазуур болдог.  Өмнө нь байсан 10 саяын босго монголын компаниудыг дандаа жижиг байлгасан,  бутаргасан.  Нийт компаниудын 70-80 хувь нь 10 саяын босгыг давдаггүй байлаа. Энэ нь Монголын компаниуд төвлөрөх, харилцаагаа сайжруулах, томрох бололцоог хааж байсан.  Энэ байдлаас гарах гарц нь одоо хэрэгжиж байгаа шинэчилсэн хууль. 

Дэлгэрэнгүй: Б.Лхагважав: НӨАТ-ыг бүртгэлийн систем гэхээс илүүтэй төсөвт оруулдаг орлогын эх үүсвэр гэж...

НӨАТ-ЫН АНХАН БУЦААН ОЛГОЛТЫГ ИРЭХ САРД ОЛГОХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

said

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Гааль, татварын ерөнхий газарт ажиллаж, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилттэй танилцлаа. Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын систем төслийн нэгжийн захирал Р.Отгонтулга цахим төлбөрийн баримтын систем болон төслийн явцын талаар мэдээлэл хийсэн юм. НӨАТ-ын тухай хууль хэрэгжиж эхэлсэн энэ 3 сарын хугацаанд цахим төлбөрийн системд бүртгэлтэй аж ахуйн нэгжийн тоо 30 гаруй мянгад хүрчээ. НӨАТ-ын сугалаатай 35 сая баримт 34 156 цэгээр хэвлэгдсэн байна. Мөн 549 сая төгрөгийн шагналын сан бүрдүүлсэн бөгөөд цахим төлбөрийн баримтын системд 411 мянган хэрэглэгч, гэр бүл хамрагдаж, сугалаанаас 14470 азтан тодорчээ.

НӨАТ-ын тухай хууль богино хугацаанд бодитоор хэрэгжиж эхэлж байна гэдгийг Ерөнхий сайд онцлоод хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор зарим бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, татварын байцаагч нар аж ахуйн нэгжүүдийг дарамталж, өндөр үнэтэй кассын машин ав гэсэн шахалт үзүүлж байгаа тухай мэдээлэл ирсэн. Энд тайлбар хийхийг албаны хүмүүсээс хүслээ.

Гааль, татварын ерөнхий газрын дарга С.Пүрэв "Барааны үнэд НӨАТ багтсан учраас үнэ нэмэгдэх ёсгүй. Хэрэв аж ахуйн нэгжүүд барааны үнийн дүн дээр 10 хувийг нэмж тооцож байгаа бол буруу" гэлээ.  Аж ахуйн нэгжүүд үнээ нэмлээ гэхэд торгож, хариуцлага тооцох эрх ГТЕГ-т байхгүй гэдгийг тэр хэлээд НӨАТ-ын тухай хууль болон Татварын ерөнхий хуульд Монгол Улсын нутаг дэвсгэрт ажил, үйлчилгээ үзүүлж байгаа татвар төлөгчид стандартын шаардлага хангасан касс, хэвлэх машинтай байна гэж заасан. НӨАТ-аас гадна нийслэлийн татвар авч байгаа учраас кассын машинтай байх ёстой. НӨАТ төлөгч аж ахуйн нэгжүүдэд энэ шаардлагыг тавьж байгаа, харин НӨАТ төлөгч биш аж ахуйн нэгжүүдэд хуулийн ач холбогдлыг таниулж, сурталчлах чиглэлээр ажиллаж байна гэлээ.

Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын системд 5 мянгаас эхлээд 500 мянган төгрөгийн үнэтэй техникийн сонголтууд байна. Энэ чиглэлээр сурталчилгаа хийж, иргэдэд хуулийн хэрэгжилтийг таниулах шаардлагатайг Ерөнхий сайд анхаарууллаа.

Эдийн засгийн мөнгөн урсгалаа бүртгэдэг энэ тогтолцоонд одоо л орохгүй бол тодорхой хугацааны дараа татварын, өршөөлийн болон  ил тодын хууль дахин дахин баталж, улсын төсвөөс хэд дахин их нууцлагдсан орлогыг ил болгох тухай асуудлуудыг дахин ярьж байдаг болно. Өөрөөр хэлбэл, үргэлж далд эдийн засагтай байна. Иймээс аж ахуйн нэгжүүд, иргэдэд энэ хуулийн ач холбогдлыг маш сайн ойлгуулан сурталчлах хэрэгтэй гэж Ерөнхий сайд хэллээ.

НӨАТ-ын тухай хуулийг одоо хэрэгжүүлэхгүй бол Монгол Улсын эдийн засаг ил тод, зөв зарчимд шилжиж чадахгүй. Энэ хуулийн хэрэгжилт бол сугалаа, урамшууллын тухай биш замбараатай, бүртгэлтэй, хяналттай эдийн засгийн тогтолцооны тухай юм. Хууль иргэдэд тустай байх үүднээс татварын урамшуулал өгч байгаа. НӨАТ-ын буцаан олголтоо хамгийн хялбар, ил тод, энгийнээр буцаан авдаг системийг бий болгох ёстой гээд хуулийн хэрэгжилттэй холбоотой эргэж буцах зүйл байхгүй гэдгийг анхаарууллаа.

Хуулийн хэрэгжилтийн үр дүн эхнээсээ гарч НӨАТ-ын бүрдүүлэлт сайжирч байна. Хүмүүст илүү энгийн, ойлгомжтой болгоход анхаарч ажиллах, нэг цэгийн үйлчилгээ рүү оруулах шаардлагатай байна. Эхний ээлжинд буцаан олголт хийх техник, технологийн шийдлийг гаргах, системд бүртгүүлсэн 411 мянган иргэний төлсөн НӨАТ-ын хоёр хувийг энэ оны дөрөвдүгээр сард багтаан буцаан олгох ажлыг зохион байгуулахыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үүрэг болголоо.

Мөн энэ үеэр программ хангамжийн компаниуд Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын системийн хялбар, хямд шийдлүүдийн талаар танилцуулсан юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

 

http://zasag.mn/

Д.ХАЛИУН: СУГАЛААНД ХОЖСОН МӨНГӨӨРӨӨ МАСТЕРТ СУРАЛЦАНА

Haliun

УИХ-ын хаврын чуулганаар батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хуулийн хүрээнд иргэд худалдан авсан бараа үйлчилгээнд төлж буй НӨАТ-ынхаа 20 хүртэлх хувийг буцаан авах, мөн сугалаанд оролцох боломжтой болсон билээ. Иргэд ч НӨАТ-ын буцаан олголт болон сугалаанд оролцохоор худалдан авалтын  баримтаа ebarimt.mn-д  идэвхтэй бүртгүүлдэг болсон. Мөн хууль хэрэгжиж эхлээд хэд хэдэн азтан тодроод байгаа билээ.   Тэгвэл өнгөрсөн сарын 28-нд явагдсан НӨАТ-ын сугалааны тохиролд 20 сая төгрөг хожсон иргэн болох ХБК-ийн оюутан, ҮДБЭЧ-ийн хөгжимчин Д.Халиуны сэтгэгдлийг хүргэе.

-Юуны өмнө азтан болсонд нь баяр хүргэе! Хаанаас, хэдэн төгрөгний худалдан авалт хийж азтан болов?

- За баярлалаа. Би “Саран” гэдэг нэртэй жижиг супермаркетаас 15000 төгрөгийн худалдан авалт хийж азтан болсон.

-Худалдан авалт хийсэн баримтаа ebarimt.mn сайтад бүртгүүлсэн байсан уу. Азтан болсон гэдгээ хэзээ мэдсэн бэ?

-Би НӨАТ-ын хууль хэрэгжиж эхэлснээс хойш худалдан авалтын баримтаа идэвхтэй бүртгүүлж байсан. Азтан болсон баримтаа ч бас бүртгүүлсэн байсан. Гуравдугаар сарын 1-нд ebarimt.mn рүү дэлгүүрээс худалдан авалт хийсэн баримтуудаа бүртгүүлэхээр ороод өөрийгөө азтан болсныг мэдсэн.

- Одоо таны дансанд сугалаанд хожсон 20 сая төгрөг чинь орсон уу?

-Гуравдугаар сарын 25-нд буюу сугалааны тохирол явагдсанаас хойш ажлын 13 дахь хоногт миний дансанд орсон.

-Сугалаанд хожсон мөнгөөрөө юу хийхээр төлөвлөж байгаа вэ?

- Би Хөгжим бүжгийн коллежийн дөрөвдүгээр курст сурдаг, энэ жил төгсөнө. Мөн ирэх жил АНУ руу мастерын зэрэг хамгаалахаар явна. Тийм болохоор сугалаанд хожсон мөнгөөрөө мастерт суралцах гэж байгаа.

Эх сурвалж: www.mminfo.mn

Н.Солонго

Ачааны болон суудлын автомашин шалгах хөдөлгөөнт рентген иж бүрдэл нийлүүлнэ

007

            Ачааны болон суудлын автомашин шалгах хөдөлгөөнт рентген иж бүрдэлийг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн Газрын санхүүжилтээр Монгол Улсын Засгийн газарт нийлүүлэх тухай гэрээнд ГТЕГ-ын дарга С.Пүрэв, БНХАУ-ын Нуктех ХХК-ийн Азийн бүсийн төвийн дэд дарга  Zhen Jian Guo нар гарын үсэг зурлаа.

            БНХАУлс болон Монгол Улсын Засгийн газар хооронд 2015 оны 11-р сарын 10-ны өдрийн“Эдийн засаг, техникийн хамтын ажиллагаа”-ны хэлэлцээрт гарын үсэг зурсныг үндэслэн энэхүү гэрээг байгуулжээ

008

Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо Гааль, татварын ерөнхий газарт ажиллалаа

03

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд “Өргөдлийн байнгын хороо нь өргөдөл гаргагч, гэрч, шинжээчийг сонсох, холбогдох албан тушаалтнаас тайлбар авах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж заасны дагуу иргэдийн өргөдөлд дурдсан нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлаар  Монгол Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан, Улсын Их Хурлын гишүүн, байнгын хорооны гишүүн Д.Сарангэрэл нар тайлбар, мэдээлэл авахаар Гааль, татварын ерөнхий газарт ажиллалаа. ГТЕГ-аас ГТЕГ-ын дарга С.Пүрэв, дэд дарга Н.Энхцогт, О.Даваасүрэн, Д.Бэхбат, ТЗУГ-ын Ц.Сайнбуян, ТЗУГ-ын ХНХ-ийн дарга Б.Зотол, ТХШУАЗГ-ын дарга С.Баясгалан, ГТТГ-ын газрын дарга Ё.Бат-Эрдэнэ, ГЗТГ-ын дарга Т.Мөнхчулуун, ГХБГ-ын дарга Д.Батгэрэл, ОГ-ын Д.Цогтжаргал, СХГ-ын дарга Б.Бадрал, ТТДҮГ-ын дарга З.Тулга, МТТ-ийн дарга Ш.Батзаяат нар УИХ-ын гишүүдийн асуултад хариулж, мэдээлэл өгсөн.

Уулзалтын эхэнд Байнгын хорооны дарга Ж.Батзандан тус байнгын хороонд хандаж Гааль, татварын ерөнхий газартай холбоотой таван өргөдөл өнгөрсөн сард ирснийг танилцуулж, эдгээр өргөдлийг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар тус газрын холбогдох албан тушаалтнуудын тайлбарыг сонсохоор энэхүү уулзалтыг зохион байгуулж байна гэлээ. 

Энэ удаагийн уулзалтаар Гааль, татварын ерөнхий газрын бүтцийн өөрчлөлт, цомхотгол, ажил үүргийн давхцалтай холбогдуулан ажлаас чөлөөлөгдөж байгаа хэдэн хүн байгаа талаар, мөн байгууллагын мэдээллийн аюулгүй байдал болон улсын нууц мэдээлэл өмнөх байдлаар хадгалагдаж чадаж байгаа эсэх талаар ярилцсан юм.

Гааль, татварын ерөнхий газрын дарга С.Пүрэв, хоёр газрыг нэгтгээд хоёр сар гаруй болж байна. Өнөөдрийн байдлаар 3,300 гаруй хүн ажиллаж байгаагийн давхардсан чиг үүрэгтэй холбогдуулан нийтдээ 150 гаруй хүн цомхогтгох байдалд байгаа хэдий ч бид одоо байгаа ажлын байрыг хадгалахаар ажиллаж байна. Улсын нууц мэдээлэл хадгалалтын хувьд манай байгууллага тусгай журмын дагуу үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн ажиллаж байгаа гэлээ.

Түүнчлэн, жижиг худалдаа эрхлэгчид НӨАТ-ын баримт олгох кассын машиныг авахад эдийн засгийн боломжгүй байгаа, том дэлгүүрүүдийн адил шаардлага тавьж байгаа нь дарамттай байгаа тул кассын машины талаар журамд өөрчлөлт оруулах асуудлаар тус байнгын хороонд ханджээ. Иймд худалдаа эрхлэгчдэд тавьж байгаа шаардлага, кассын машины үнэ, тариф, жижиг худалдаа эрхлэгчдэд үзүүлж буй хөнгөлөлт, иргэдийн өргөдлийг шийдвэрлэх боломжийн талаар тайлбар, мэдээлэл сонсов.

Энэ талаар Гааль, татварын ерөнхий газрын дарга С.Пүрэв, иргэд болоод жижиг аж ахуйн нэгжүүд заавал нэг, хоёр сая төгрөгийн үнэтэй кассын машин ажиллалуулах шаардлага байхгүй. Энэ шийдлийг олон нийтэд таниулахаар сургалт явуулж байна. Өнөөдрийн байдлаар баримт хэвлэгч төхөөрөмжийг 80-120,000 төгрөгөөр худалдан авах боломж бий. Хуулиндаа кассын машин болон түүнтэй адилтгах баримт хэвлэгч тоног төхөөрөмж гэж заасан байгаа. Иймд жижиг худалдаа эрхлэгчид НӨАТ-ын баримт олгох хэвлэгч төхөөрөмжийг 80,000 төгрөгөөр худалдан авах боломжтой гэлээ.

Иргэдээс ирүүлсэн бусад өргөдлийн талаар холбогдох албан тушаалтнуудаас тайлбар, мэдээлэл авсны дараа гааль, татварын салбарын хуулийн төсөлд оруулах санал, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн хэрэгжилтийг сайжруулах, боловсронгуй болгох талаар санал авч энэ удаагийн уулзалт өндөрлөсөн юм  

05

02

Олон нийттэй харилцах хэлтэс

САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ

IMG 1200

XVII дугаар жарны гал бичин жилийн хаврын Тэргүүн сарын шинийн нэгний мэнд дэвшүүлж, айл хотлоороо амар амгалан, сайхан шинэлэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

olloo mn 1423801810 zolgolt

Монгол Улсын гаалийн алба хаагч, ахмад гаальчид та бүхэндээ айл хотол, ахан дүүсээрээ сэтгэл дүүрэн жаргалтай, хүсэл тэмүүлэл өөдрөг тэнүүн, ажил үйлс бүтэмжтэй, юу санасан есөн цагаан хүсэл нь биелэн, буян заяа нь булаг мэт дүүрэн хурж, аз хийморьтой, амгалан тайван, ухаалаг мэргэн, сонор соргог байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

ГАЛТ ЗЭВСГИЙН СУМ ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДЛАА

12511878 959407727439888 1208273603 n

Гаалийн байгууллага эрсдэлийн судалгаанд үндэслэсэн хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулж байна.

Дэлгэрэнгүй: ГАЛТ ЗЭВСГИЙН СУМ ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДЛАА

ОХУ-ЫН ХОЛБООНЫ ГААЛИЙН АЛБАНЫ ОРЛОГЧ ДАРГА А.Б.СТРУКОВ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ

1

 Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын даргын урилгаар 2015 оны 11 дүгээр сарын 22-25-ны өдрүүдэд ОХУ-ын ХГА-ны орлогч дарга А.Б.Струков тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад ажлын айлчлал хийлээ. Энэ айлчлал нь 2015 онд оросын гаалийн албаны өндөр хэмжээний төлөөлөгчдийн Монгол Улсад хийсэн хоёр дахь удаагийн айлчлал болж байгаагаараа түүхэн ач холбогдолтой билээ.

МУ-ын ГЕГ-ын дарга О.Ганбат ОХУ-ын ХГА-ны орлогч дарга А.Б.Струковтой 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Монгол-Оросын гаалийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэгдсэн цаашдын үйл ажиллагааны талаар санал солилцож, тодорхой чиглэл, хүрээнд хоёр тал хамтран хийх алхамуудыг тодорхойлсон ажлын уулзалт болж өнгөрлөө.

Дэлгэрэнгүй: ОХУ-ЫН ХОЛБООНЫ ГААЛИЙН АЛБАНЫ ОРЛОГЧ ДАРГА А.Б.СТРУКОВ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛ УЛСАД...

АВТОМАШИНЫ НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГА ХУДАЛДАА

logo

АВТОМАШИНЫ НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГА ХУДАЛДАА

Огноо: 2015.11.18

Та бүхнийг гаалийн хууль тогтоомж зөрчсөний улмаас хураагдаж улсын орлого болсон автомашины нээлттэй дуудлага худалдаанд урьж байна.Гаалийн ерөнхий газрын 8 давхарын хурлын танхимд 2015 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн 8.30 цагаас бүртгэн 9.30 цагтдуудлага худалдаа явагдана. Автомашинуудыг 2015 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн 13.30-16.00 цагт Хан-Уулдүүрэг 2-р хороо Чингис хааны өргөн чөлөө Мишээл эксподахь Гаалийн хяналтын талбайд сонирхогчдод үзүүлнэ.

Бараанынэртөрөл

Тоо

/ширхэг/

Он

Суурь үнэ

1

Renault ’20 ts’

1 ш

1984

1’200’000

2

Renault ’20 ts’

1 ш

1984

1’200’000

3

Suzuki ‘Vitara’

1 ш

1991

2’200’000

4

Suzuki ‘Vitara’

1 ш

1991

2’200’000

5

Toyota Celica

1 ш

2002

4‘800’000

6

Dacia Duster

1 ш

2011

9’704’142

7

Citroen Saxo

1 ш

2000

1’079’761.56

8

Volkswagen Polo

1 ш

1985

600’000

9

Volkswagen Polo

1 ш

1997

1’831’141.51

10

Volkswagen Golf

1 ш

2007

3’990’340

11

Mercedes Benz C280/ Бүрэн бус машин/

1 ш

1998

2’400’000

Нийт

11

   

Лавлах утас: 352775                                        ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

 

Эрх бүхий албан тушаалтанд онлайн сургалт зохион байгууллаа

1

Гаалийн байгууллагын эрх бүхий албан тушаалтанд зориулж 2015 оны 11 дүгээр сарын 13-нд Авлигатай тэмцэх газрын хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн комиссар Н.Мөнхбаяр, Ц.Баасандэлгэр нар нь “Авлигаас урьдчилан сэргийлэх, ХАСХОМ гаргах” талаар сургалт зохион байгууллаа. Уг сургалтаар авлигаас урьдчилан сэргийлэх, хэрэгжүүлэхэд гарч буй хүндрэл, бэрхшээл, ололт цаашид хэрэгжүүлэх ажил болон ХАСХОМ-ийн бүрдүүлэлтийн програм ашиглалтын талаар санал бодлоо хуваалцлаа.

Дэлгэрэнгүй: Эрх бүхий албан тушаалтанд онлайн сургалт зохион байгууллаа