mn GB
Mobile menu

САНГИЙН САЙД ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАРТ АЖИЛЛАЛАА

0J8A0377             Монгол Улсын Сангийн сайд Б.Чойжилсүрэн албаны бусад хүмүүсийн хамт 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Гаалийн ерөнхий газарт ажиллалаа. Сангийн сайдыг Гаалийн Ерөнхий Газрын удирдлагууд болон нийт бие бүрэлдэхүүн бүрэн бүрэлдэхүүнээрээ хүлээн авч, Гаалийн байгууллагын үйл ажиллагааг танилцуулан угтсан юм.

Дэлгэрэнгүй: САНГИЙН САЙД ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАРТ АЖИЛЛАЛАА

УЛААНБААТАР ХОТ ДАХЬ ГААЛИЙН ГАЗРЫН АЖЛЫН ХЭСГИЙХЭН “ГААЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ” –ИЙН ТӨСӨЛД САНАЛ БОЛОВСРУУЛАН ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХУУЛИЙН ХЭЛТЭСТ ХҮРГҮҮЛЭВ.

    5sq7da503pgvhv8b22ch7fqmac

        Гаалийн Ерөнхий Газрын даргын 2016 оны А/61 тоот тушаалаар “Гаалийн тухай хууль” –ийн төслийг шинэчлэн боловсруулах ажлын хэсэг байгуулагдаж, гаалийн байгууллагуудын хэмжээнд судалгаа, дүн шинжилгээнд үндэслэсэн санал авах ажил зохион байгуулагдаж байгаа билээ.

Дэлгэрэнгүй: УЛААНБААТАР ХОТ ДАХЬ ГААЛИЙН ГАЗРЫН АЖЛЫН ХЭСГИЙХЭН “ГААЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ” –ИЙН ТӨСӨЛД САНАЛ...

УЛААНБААТАР ХОТ ДАХЬ ГААЛИЙН ГАЗРЫН УДИРДЛАГУУД ҮЙЛ ХЭРГЭЭРЭЭ МАНЛАЙЛАГЧ НАРТАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

IMG 9265

                      Өнөөдөр Улаанбаатар хот дахь Гаалийн газрын хамт олны шинэ оны анхны хурал боллоо. Хамт олны хуралд нийт гаалийн байцаагчид оролцсон бөгөөд тус газрын дарга Б.Батгэрэл өнгөрсөн оныхоо ажлын алдаа оноог дүгнэж, ирэх оныхоо зорилтын талаар үг хэллээ.

Дэлгэрэнгүй: УЛААНБААТАР ХОТ ДАХЬ ГААЛИЙН ГАЗРЫН УДИРДЛАГУУД ҮЙЛ ХЭРГЭЭРЭЭ МАНЛАЙЛАГЧ НАРТАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Гаалийн ажилтнууд төрийн дээд одон медалиар шагнууллаа.

 

0J8A0262

Гаалийн байгууллагад он удаан жил идэвх зүтгэлтэй, үнэнч шударга, үр бүтээлтэй ажилласан нэр бүхий гаалийн улсын байцаагч нарыг төрийн дээд одон медалиар шагнах ёслолын арга хэмжээ өнөөдөр буюу 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Сангийн яаманд зохион байгуулагдлаа. Дээрх шагналыг Сангийн дэд сайд Х.Булгантуяа гардуулахын хамт, цаашдын ажил үйлсэд нь улам өндөр амжилтыг хүссэн юм.

Дэлгэрэнгүй: Гаалийн ажилтнууд төрийн дээд одон медалиар шагнууллаа.

Мэндчилгээ

321

Бид бүхний түүхийн нэгэн жил улиран одож, баяр бахдал, амжилт бүтээл арвин, эрүүл энх, аз жаргалтай байх хүсэл мөрөөдөл дүүрэн шинэ оноо угтах энэ мөчид Монгол улсын Гаалийн албанд мөр зэрэгцэн ажиллаж байгаа нийт ажилтан ажиллагсаддаа шинэ жилийн баярын мэндийг хүргэе.

Дэлгэрэнгүй: Мэндчилгээ

Гаалийн байгууллагад идэвхи зүтгэлтэй ажилласан ГУАБ Б.Цогийг "Төрийн албаны тэргүүний ажилтан" -аар шагнаж урамшууллаа

 

IMG 0799

Төрийн албаны үйл хэрэгт бодитой хувь нэмэр оруулан, үр бүтээлтэй, бүтээлч санаачилгатай ажиллаж, албан үүргээ чин шударгаар биелүүлэн, амжилт гаргасан Гаалийн ерөнхий газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн гаалийн улсын ахлах байцаагч Батмөнх овогтой Цогийг Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 241 дүгээр тогтоолоор “Төрийн албаны тэргүүний ажилтан” тэмдгээр шагнагдсаныг Гаалийн ерөнхий газрын удирдлагууд гардуулан өгөв. 

Дэлгэрэнгүй: Гаалийн байгууллагад идэвхи зүтгэлтэй ажилласан ГУАБ Б.Цогийг "Төрийн албаны тэргүүний ажилтан"...

“НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛСАН ТАЙЛАН

logo

Эдийн засгийн түншлэлийн тухай 2016 оны 06-р сарын 07-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн Монгол Улс, Япон Улсын хоорондын хэлэлцээр, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн импортын бараанд хөнгөлөлттэй, нэн тааламжтай, ердийн тариф хэрэглэх тухай заалтыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан  Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 101-р тогтоолоор баталсан “Импортын барааны гарал үүслийн дүрэм”-ийг 2017 оны 01-р сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлж эхлэх тул “Нээлттэй хаалганы өдөр” зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсан.

Дэлгэрэнгүй: “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛСАН ТАЙЛАН

ШАТРЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

1

Тус гаалийн хорооноос Ханх сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон гаалийн хороонд ажиллагсдын хүүхдүүдийг оюуны спортод дур сонирхолтой болгох, шатрын спортыг хөгжүүлэх зорилгоор 2013 оноос эхлэн шатрын тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулж эхэлсэн. Үүний үр дүнд 06-18 насны 100 гаруй сурагчид шатрын спортоор хичээллэж байна. 2016 оны 10 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд тус шатрын тэмцээнийг зохион байгуулж Ханх сумын Ерөнхий боловсролын сургуулийн 06 наснаас 18 насны бага, дунд, ахлах ангийн нийт 65 сурагчид амжилттай оролцолоо.

Дэлгэрэнгүй: ШАТРЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дорнод аймаг дахь гаалийн газраар БНХАУ-руу хадлангийн өвс гарч байгаа тухай ташаа мэдээлэлд залруулага хийх нь

logo

Сүүлийн үед ГЕГ-ын харъяа Баянхошуу дахь гаалийн салбараар хадлангийн зориулалтаар бэлтгэсэн өвсийг их хэмжээгээр БНХАУ-д экспортлож байгаа тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр байнга гарах болсон нь бодит үнэнд нийцэхгүй байна.

Дэлгэрэнгүй: Дорнод аймаг дахь гаалийн газраар БНХАУ-руу хадлангийн өвс гарч байгаа тухай ташаа мэдээлэлд...

ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ДЭРГЭД СУРГАЛТЫН ТӨВ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 25 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН ТАЙЛАН

3

Гаалийн улсын байцаагчийг бэлтгэх, давтан сургах цаг үеийн хэрэгцээ шаардлагыг харгалзан сургалтын төв байгуулах саналыг удирдлагын түвшинд хэлэлцэн тогтож УГЕГазрын даргын 1991 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн тушаалаар сургалтын төвийг байгуулж, түүний эрхлэгчээр Лхамжавын Жамъяндорж, багшаар Дамдингийн Ганбаатар, Бат-Очирын Гомбосүрэн, туслах ажилтнаар Борын Оюунсүрэн нар томилогдон ажилласан түүхтэй.

Дэлгэрэнгүй: ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ДЭРГЭД СУРГАЛТЫН ТӨВ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 25 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ГҮЙЦЭТГЭСЭН...

БНХАУ-ийн Гаалийн цагдаагийн төлөөлөгчид Монгол улсын Гаалийн байгууллагад айлчиллаа.

1

Гаалийн Ерөнхий газрын урилгаар БНХАУ-ийн Гаалийн цагдаагийн Жоу Жүн тэргүүтэй төлөөлөгчид 2016 оны 11 дүгээр сарын 28-наас 2016 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн хооронд Монгол улсад айлчиллаа. Энэхүү айлчлалаар Монгол улсын Гаалийн ерөнхий газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх газартай туршлага солилцон цаашид хамтран ажиллах протоколд гарын үсэг зурлаа.

Дэлгэрэнгүй: БНХАУ-ийн Гаалийн цагдаагийн төлөөлөгчид Монгол ...