mn GB
Mobile menu

НӨАТ-ын тухай хуулиар иргэдээ ХЯНАХГҮЙ

8bb701 a1a246 MPA PHOTO-3861 x800 x974

Хэрэгжиж эхлээд таван сарын хугацаа өнгөрч буй НӨАТ-ын тухай хуулийн талаарх эдийн засагчид болон улс төрчдийн байр суурийг хүргэж байна.

Дэлгэрэнгүй: НӨАТ-ын тухай хуулиар иргэдээ ХЯНАХГҮЙ

4-9 жилийн насжилттай япон автомашины татвар тодорхой хугацааны дараа буурч тэглэнэ

2073473e710e581a09c076676ef8be20original

Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээр / EPA/-г энэ оны зургаадугаар сарын 7-ны өдрөөс  хэрэгжиж эхэлнэ.

Дэлгэрэнгүй: 4-9 жилийн насжилттай япон автомашины татвар тодорхой хугацааны дараа буурч тэглэнэ

Хүүхдийн баяраа тэмдэглэлээ

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Буянт-Ухаа дахь Гаалийн Газрын хамт олон энхрий бяцхан үрсээ хүлээн авч аав, ээжийнх нь ажлын газартай танилцууллаа. Бяцхан хүүхдүүд дуулж, бүжиглэн, шүлэг уншиж аав, ээж, анд найз нартаа авьяасаа үзүүлэн хүүхдийн баярыг инээд хөөр, аз жаргалаар дүүрэн угтлаа.

DSC 3249

Дэлгэрэнгүй: Хүүхдийн баяраа тэмдэглэлээ

Импортын барааны гаалийн ердийн, нэн тааламжтай, хөнгөлөлттэй тариф хэргэлэх тухай

Logo Package PDF-4

Монгол улс, Япон улс хооронд байгуулсан “ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ТУХАЙ ХЭЛЭЛЦЭЭР” 2016 оны 6 дугаар сарын 7-ны өдөр хоёр оронд зэрэг хэрэгжиж эхэлнэ. Тус хэлэлцээрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан гаалийн хяналт бүрдүүлэлт, түүнчлэн импортын барааны “гаалийн тариф”-д зарчмын томоохон өөрчлөлтүүд орох гэж байна. 

Тухайлбал, дээр дурдсан өдрөөс Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн “4.2. Импортын барааны гаалийн тарифыг ердийн, нэн тааламжтай, хөнгөлөлттэй тариф гэж ангилах бөгөөд ердийн тариф нэн тааламжтай тарифаас хоёр дахин их байна. Хөнгөлөлттэй тарифыг олон улсын гэрээгээр тогтооно.” гэсэн заалт болон Монгол улсын Засгийн газрын 2016 оны 101 дүгээр тогтоолоор баталсан “Импортын барааны гарал үүслийн дүрэм”-ийг хэрэгжүүлнэ. Өөрөөр хэлбэл, гаалийн нэг төрлийн тариф /нэн тааламжтай тариф/-ыг мөрддөг байсан бол, хэлэлцээр хэрэгжиж эхлэх өдрөөс 3 төрлийн гаалийн тарифыг мөрдөж эхлэх гэж байна.
 
                                                 Импортын барааны гаалийн тарифын ялгаа

Дэлгэрэнгүй: Импортын барааны гаалийн ердийн, нэн тааламжтай, хөнгөлөлттэй тариф хэргэлэх тухай

АНГИЙН АРЬСНЫ ХААЛТТАЙ ДУУДЛАГА ХУДАЛДАА

Гаалийн хууль тогтоомж зөрчсөний улмаас хураагдаж улсын орлого болсон ангийн арьс худалдан  борлуулах хаалттай дуудлага худалдааг үндэсний үйлдвэрлэгчдийн дунд зарлаж байна

Ангийн арьсыг нэг багц болгон худалдана.

Оролцогчдын битүүмжилсэн үнийн саналыг   2016 оны 6 дугаар сарын 20-ны  єдрийн 11.00 цагаас ємнє ГТЕГ-ын 308 тоот єрєєнд бүртгэж, хүлээн авна. Тогтоосон хугацаанаас хойш материал хүлээн авахгүй.

Гаалийн ерөнхий газрын 7-р давхарын хурлын өрөөнд  2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 11.30 цагаас  битүүмжилсэн үнийн саналыг нээнэ.

Ангийн арьсыг  2016 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 13.30-16.00 цагт Сүхбаатардүүрэг 8-р хороо Ихтойруу 81/1.  Хуучин ГЕГ-ын төв байрын агуулахад сонирхогчдод үзүүлнэ.

Бараанынэртөрөл

Х/нэгж

Тоо

хэмжээ

Үнэлгээ

Суурь үнэ /төгрөг/

Бүгд үнэ/төгрөг/

1

     Чонын арьс

 

2

15,000

30,000

2

Чонын арьс

 

1

120,000

120,000

3

Чонын арьс

 

17

359,990

6,119,830

4

Чонын арьс

 

10

15,000

150,000

5

Тарваганы арьс

 

108

4,000

432,000

6

Хярсны арьс

 

26

10000

260,000

Нийт

     

7,111,830.00

Лавлах утас: 310893                                       

ГААЛЬ, ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

“ХИЛИЙН НЭГДСЭН МЕНЕЖМЕНТ“ СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

WCO

         Сургалтад ДГБ-ын эксперт ноён Мика, Рафал, АХБ-ны Зүүн Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны мэргэжилтэн Кристина, Хил хамгаалах ерөнхий газар, Иргэний харьяат, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хууль сахиулахын их сургууль, Гааль, татварын ерөнхий газар, орон нутагт буюу хилийн боомт дээр ажиллаж буй хил, гаалийн удирдлага, ахлах ажилтнуудын төлөөлөл оролцож ДГБ-ын эксперт Бүгд Найрамдах Польш улсын гаалийн байгууллагын мэргэжилтэн ноён Рафал Прик, Бүгд Найрамдах Финланд Улсын гаалийн байгууллагын мэргэжилтэн ноён Мика Поутиаинэен нар хилийн нэгдсэн зохицуулалттай удирдлагыг хэрэгжүүлэхтэй холбоотой ДГБ, Дэлхийн худалдааны байгууллагаас гаргасан хэлэлцээр, бодлогын бичиг баримт, тухайлбал, Гаалийн горимыг хялбарчлах, уядуулах тухай конвенци, Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр, Гадаад худалдааг хөнгөвчлөх, аюулгүй байлгах багц стандарт, “21 дүгээр зууны гааль” бодлогын бичиг баримт, Европын холбооны улсын туршлага зэрэг онол, практикийн асуудлаар лекц тавив. Түүнчлэн АХБ-ны мэргэжилтэн Кристина “Хилийн үйлчилгээг бүс нутгийн хэмжээнд сайжруулахнь” сэдэвт илтгэл тавьж, Монгол Улсад хилийн хяналтыг сайжруулахтай холбоотой хэрэгжүүлсэн төслийн үр дүн, шинээр хилийн боомтын дэд бүтцийг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл, хөтөлбөрийн талаар танилцуулав.

Монгол Улсад хилийн хяналтыг хэрэгжүүлэгч ГТЕГ, МХЕГ, ИХШХЕГ-ын төлөөлөл өөрсдийн үйл ажиллагааны онцлог, хилийн нэгдсэн удирдлагыг хэрэгжүүлэхэд баримтлах цаашдын чиг хандлагын талаар илтгэл тавьж, хэлэлцүүлэн сургалтад идэвхтэй оролцлоо. Тус сургалтын үр дүнд Монгол Улсын хилийн хяналтын байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоо улам бүр гүнзгийрнэ гэдэгт бид итгэл дүүрэн байна.

Шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгжүүдэд шагнал гардууллаа

196c4e shagnal 1 x974
Жил бүр уламжлал болон явагддаг “Татвар төлөгчдийн өдөр”-үүдийг энэ сарын 7-13-ны өдрүүдэд    “Татвар төлөгч танд баярлалаа” уриан дор Гааль, татварын алба  амжилттай  зохион байгууллаа.
Энэ үеэр “Шилдэг татвар төлөгч”-дийг шалгаруулахдаа гаалийн харилцаанд орсон байдал, тухайн Гааль,татварын албаны хэмжээнд татвар төлөлтөөрөө тэргүүлсэн, тайлангаа үнэн зөв алдаагүй гаргаж хуулийн хугацаандаа татвараа төлсөн, татварын өр төлбөрийн хэмжээ нь татвар төлөгчийн төсөвт оруулсан орлогын 5 хувиас хэтрэхгүй байх зэрэг шалгуурыг баримтлажээ. Уг шаардлагыг хангасан 100 аж ахуйн нэгж “Татвар төлөгчдийн өдөр”-өөр шагналаа гардан авсан аж.
 Дашрамд дурдахад, Гааль, татварын байгууллагын удирдлагууд  “Шилдэг татвар төлөгч” аж ахуйн нэгжээр шалгарсан  “Оюу Толгой” ХХК, “Эрдэнэт-Үйлдвэр”ХХК,“Монгол Улсын хөгжлийн банк” ХХК,“Цайртминерал” ХХК, “Мобиком корпораци” ХХК, “ХААН банк” ХХК, “Сод Монгол групп”, “Шангри Ла Улаанбаатар”, “Монгол Улсын хөгжлийн банк”, ”Таван богд” ХХК  байгууллагын  ажлын байранд хүрэлцэн очиж “Шилдэг татвар төлөгч” шагналыг нь гардуулсан байна.
0J8A0096
Шилдэг татвар төлөгч “Трансвест Монголиа” ХХК
0J8A0101
Шилдэг татвар төлөгч “Монгол Улсын хөгжлийн банк”
0J8A0020
Шилдэг татвар төлөгч "Шангри Ла Улаанбаатар"
 

МОНГОЛ-ОРОС-ХЯТАДЫН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ГУРВАН ТАЛТ АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН БОЛЛОО

3 talt

Тажикистан улсын нийслэл Душанбе хотод 2014 оны 9-р сард Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын ерөнхийлөгч нар уулзах үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Талын зам” санаачлага, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин “Евразийн эдийн засгийн холбоо” байгуулах санал, БНХАУ-ын дарга Си Зинь Пин “Нэг бүс-нэг зам” санаачлага тус тус дэвшүүлж, улмаар гурван улсын хамтын ажиллагааны эх суурийг тавих, цаашид хамтын ажиллагааг түлхүү хөгжүүлэх чиглэлээр харилцан санал солилцсон     юм.

Дэлгэрэнгүй: МОНГОЛ-ОРОС-ХЯТАДЫН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ГУРВАН ТАЛТ АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН БОЛЛОО

“Татварт иргэдийн оролцоо” сэдвээр сургалт боллоо

0J8A0073

Гааль, татварын байгууллагаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг   “Татвар төлөгчдийн өдрүүд” арга хэмжээг “Татвар төлөгч таньд баярлалаа” уриан дор энэ сарын 7-13-ны өдрүүдэд тэмдэглэж байна. Уг арга хэмжээний хүрээнд  өнөөдөр ГТЕГ-ын удирдлагууд ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, их дээд сургууль, коллежийн оюутнуудад хичээл заалаа.

  Тухайлбал, МУИС-ын оюутнуудад  ГТЕГ-ын дарга С.Пүрэв “Татварт иргэдийн оролцоо” сэдвээр хичээл заасан бол  Эрсдэлийн удирдлагын газрын дарга Д.Хүрэлчулуун  АШУИС-ийн оюутнуудад, Стратеги хөгжлийн газрын дарга Б.Бадрал ХУИС, Орлогын газрын дарга Д.Цогтжаргал СЭЗДС, Татварын хяналт, шалгалтын арга зүйн газрын дарга С.Баясгалан Боловсролын их сургуулийн оюутнуудад тус тус хичээл зааж сонирхсон сэдвээр харилцан ярилцав.
0J8A0045
0J8A0046
0J8A0001
0J8A0025
0J8A0030
 

Шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгж, иргэдээ шагналаа

13147607 1013043222117079 3574269918179642098 o

Гааль, татварын байгууллагаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг  “Татвар төлөгчдийн өдрүүд” арга хэмжээ 05-р сарын 7-13-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Уг арга хэмжээний нээлт энэ сарын 7-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болж өндөрлөлөө. Өдөрлөгийн үеэр гааль, татварын албанаас иргэд, аж ахуйн нэгжид зөвлөгөө өгч, нийслэлийн шилдэг татвар төлөгчдийг шагнан урамшуулсан юм. Мөн шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгжүүдийг олон нийтэд сурталчлан алдаршуулж тэдэнд хүндэтгэл үзүүлэн хамтлаг, дуучид мэндчилгээ дэвшүүллээ. Түүнчлэн гар зураг, зохион бичлэгийн уралдаанд ирүүлсэн хүүхдүүдийн бүтээлүүдийн үзэсгэлэн, үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүн үзэсгэлэн худалдаа, сагсан бөмбөг, хөл бөмбөг, дугуй, софт теннис, шатар даам, бүх нийтийн гүйлт зэрэг тэмцээн уралдааныг зохион байгууллаа.

13198443 1013041598783908 7405582138172365808 o

13130869 1013040742117327 8214736350450559115 o

 

 

songino

mass

dog

13173189 1013043692117032 4213460055249434133 o

shatar

13147281 1013044108783657 3280867363792402268 o

erelch

13116340 1012323435522391 3651890433195860050 o

0J8A0117

13112852 1012333575521377 6450692165264493126 o

advise

 13087272 1013045438783524 4664202348429787208 o

0J8A0156

13161934 1013044885450246 2521257533496310151 o 1

13151611 1013043635450371 9015541563810435861 n

 

МЭНДЧИЛГЭЭ

13147574 1013049268783141 6342952178850346424 o

Монгол төрийн санг бүрдүүлэгч Татвар төлөгч та бүхэндээ энэ өдрийн амгаланг айлтгая.

   Жил бүр уламжлал болон явагддаг “Татвар төлөгчдийн өдөр”-үүд “Татвар төлөгч танд баярлалаа” уриан дор эхэлж байгааг мэдэгдэхэд таатай байна.
   Энэ жилийн өдрүүд нь хэд хэдэн чухал үйл явдлаар онцлог болж байна. Тухайлбал, Монгол Улсын Гааль, татварын байгууллага 2016 оноос төрийн бодлогоор эдийн засаг санхүүгийн систем, бүртгэл тооцоондоо цоо шинэ өөрчлөлт, томоохон шинэчлэлийг эхлүүллээ. Энэ ажлын хүрээнд  татварын тогтолцоог шинэчилж боловсронгуй болгох, Монгол Улсын нутаг дэвсгэр дээрх бүх ажил, үйлчилгээ, хөрөнгийг бүртгэлжүүлэн татвар төлөгчид татвараа үнэн зөв, шударга, бодитой ногдуулж төлөх нөхцөлийг бий болгож байна.
   Түүнчлэн энэхүү бүртгэлийн тогтолцоог нэвтрүүлэхийн өмнө Засгийн газар “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай” болон “Өршөөлийн тухай” хуулийг батлуулан хэрэгжүүлсэн нь төр бизнес эрхлэгч аж ахуйн нэгж, иргэддээ таатай боломж олгосон явдал байв. Энэ нь орлогоо албан ёсны тайландаа тусгаж санхүү, татварын тайлангаа зөв гараанаас эхлүүлж, ил тод, шударга бизнес эрхлэх боломжоор аж ахуйн нэгж, иргэдийг хангав.
  Мөн Гааль, татварын алба нь өөрийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны стратегийн чиглэлээ шинэчилж бизнес эрхлэх орчныг дэмжиж иргэдийн оролцоог урамшуулан, татвар төлөгчдийн дэмжлэгтэйгээр сорилт, бэрхшээл бүхнийг даван туулж хичээн ажиллаж байна.   
   “Төр оршихуй дор татвар буй, татвар оршихуй дор төр оршимой” гэдэг нь санамсаргүй үг биш юм. Татвар төр хоёр салшгүй холбоотой бөгөөд төр үүссэн тэр цагаас татвар хамт бий болсон түүхтэй. Төр нь ард түмэнд хадгалагдаж буй эрх мэдлийг өөртөө шингээж эргээд ард түмэндээ үйлчлэх үндсэн үүрэгтэй. Энэ ч утгаараа гааль, татварын алба татвар төлөгч бүртэй хамтран ажилласны үр дүнд Монгол төрийн сан хөмрөгийг арвижуулах эрхэм үүргээ нэр төртэй биелүүлж улс орныхоо эдийн засагт хувь нэмрээ оруулж байна. 
   Гааль, татварын алба цаашид шинэ дэвшилтэд технологид суурилсан дэлхийн жишигт нийцсэн, татварын орчинг шинэ түвшинд гаргахад татвар төлөгч, мянга мянга иргэн, аж ахуйн нэгжүүд та бүхний дэмжлэг оролцоо чухал юм.
   Татвар төлөгч та бүхэнд Гааль, татварын байгууллагын нийт хамт олноос ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.
                                          Гааль, татварын ерөнхий газрын дарга С.Пүрэв

Олон нийтийн гүйлт

15