mn GB
Mobile menu

“АЧАА ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ҮЗЛЭГ ШАЛГАЛТ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ АНУ-ЫН ТӨРИЙН ДЕПАРТАМЕНТААС ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

logo blue

АНУ-ын Төрийн Департаментаас Монгол улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж байгаа “Экспортын хяналт, түүнтэй холбоотой хилийн хамгаалалт” (EXBS) хөтөлбөрийн дагуу “Ачаа тээврийн хэрэгслийн үзлэг шалгалт” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна. Уг сургалт нь энэ оны есдүгээр сарын 22-оос 26-ныг дуустал Улаанбаатар хотын Гаалийн газарт болох юм.

Дэлгэрэнгүй: “АЧАА ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ҮЗЛЭГ ШАЛГАЛТ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ АНУ-ЫН ТӨРИЙН ДЕПАРТАМЕНТААС ЗОХИОН...

ГЕГ-ын харьяа Гашуунсухайт дахь гаалийн газар, БНХАУ-ын Ганц модны гаалийн байгууллага хоорондын ээлжит уулзалтыг зохион байгуулав.

oluulaa 213

ГЕГ-ын харьяа Гашуунсухайт дахь гаалийн газар, БНХАУ-ын Ганц модны гаалийн байгууллага хоорондын 3-р улирлын ээлжит уулзалтыг 2014 оны 9 дүгээр сарын 18 нд зохион байгуулав. Уулзалтанд ӨМӨЗО-ны Урдын дундад хошууны Халиут хотын гаалийн Газрын дарга  Жан Хун Вэй, Орлогч дарга Луй Мин Чи, Бай Бин Чин, Контрабанд илрүүлэх газрын дарга Үй Яан, Контрабанд илрүүлэх газрын ахлах байцаагч Ли Шао Үй, Ахлах байцаагч Луй Фу Рүн, гаалийн байцаагч Иринчэй, Урнаа нар оролцсон бол Монголын талаас Гашуунсухайт дахь гаалийн газрын дарга Б.Батгэрэл, Гаалийн хяналт шалгалт хариуцсан Гаалийн улсын ахлах байцаагч Б.Даваасүрэн, Ж.Мөнхбат, Оюутолгой дахь гаалийн салбарын эрхлэгч, Гаалийн улсын ахлах байцаагч П.Сумаа нар оролцов.

Дэлгэрэнгүй: ГЕГ-ын харьяа Гашуунсухайт дахь гаалийн газар, БНХАУ-ын Ганц модны гаалийн байгууллага хоорондын...

ЗАСГИЙН ГАЗРЫН “ЭДИЙН ЗАСГИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР”-ИЙН ХҮРЭЭНД ГААЛИЙН БАЙГУУЛЛАГААС ХЭРЭГЖҮҮЛСЭН ЗАРИМ АЖЛААС

logo blue

Гаалийн байгууллага удирдах албан тушаалтныхаа тоог 106-аар цөөрүүллээ.

Гаалийн байгууллага гадаад худалдааг хөнгөвчилж, хүнд суртал, олон шат дамжлагыг бууруулах, Гаалийн байгууллагын удирдлагын зардлыг бууруулж, ингэснээрээ эдийн засгийн хэмнэлтийг бий болгох зорилгоор шат дараалсан шийдвэрүүдийг гаргаж байна.

Дэлгэрэнгүй: ЗАСГИЙН ГАЗРЫН “ЭДИЙН ЗАСГИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР”-ИЙН ХҮРЭЭНД ГААЛИЙН БАЙГУУЛЛАГААС...

Гаалийн байгууллага гаалийн хяналт, бүрдүүлэлтийн технологи үйл ажиллагааг сайжруулан, хэрэгжүүлж эхэллээ.

logo blue

Гаалийн хяналт, шалгалтын үйл ажиллагааны давхардлыг арилгах, гадаад худалдааг хөнгөвчлөх, гаалийн хяналтын үйл ажиллагааг олон улсын жишигт хүргэх, гаалийн улсын байцаагч нарын ажлын хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор гаалийн бүрдүүлэлтийн технологи  үйл ажиллагааны шинэчилсэн хувилбарыг 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлж эхэллээ.

Дэлгэрэнгүй: Гаалийн байгууллага гаалийн хяналт, бүрдүүлэлтийн технологи үйл ажиллагааг сайжруулан, хэрэгжүүлж...

ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЖ БАТАЛГААЖУУЛЛАА.

    0J8A1422

Монгол Улсын Гаалийн Ерөнхий Газар болон “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хооронд хамтран ажиллах тухай гэрээнд 2014 оны 8 сарын 29-ний өдөр Гаалийн Ерөнхий Газрыг төлөөлж дарга О.Ганбат, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг төлөөлж ерөнхий захирал Ц.Даваацэрэн нар гарын үсэг зурж баталгаажууллаа.

Дэлгэрэнгүй: ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЖ БАТАЛГААЖУУЛЛАА.

Дэлхийн гаалийн байгууллагын 3 сарын чиглүүлэх сургалт

WCO-logo
        Гаалийн чиглүүлэх цахим сургалтын төв туршилтын журмаар анхны сургалтаа 2014 оны 8 дугаар сарын 4-нд эхлүүлээд 10 дугаар сарын 24 хүртэл үргэлжлэхээр ажиллаж байна. Тус санаачлагын хүрээнд дэлхий дахины гаалийн байгууллагын ажилтнуудад сургалтад хамрагдаж боломжийг олгох юм. Чиглүүлэх сургалт нь 4 үндсэн хэсгээс бүрдэх бөгөөд видео хичээлүүд, шууд хэлэлцүүлэг зэргийг багтаасан сонирхолтой хөтөлбөртэй.

Дэлгэрэнгүй: Дэлхийн гаалийн байгууллагын 3 сарын чиглүүлэх сургалт

ДГБ-аас гаргасан Ажил дүгнэх гэрээний талаарх зөвлөмж

WCO-logo
     2014 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Дэлхий гаалийн байгууллагаас “Ажил дүгнэх гэрээг яагаад мөн хэрхэн хэрэглэх вэ?” гэсэн гарчиг бүхий зөвлөмжийг хэвлэн гаргасан байна. 

Дэлгэрэнгүй: ДГБ-аас гаргасан Ажил дүгнэх гэрээний талаарх зөвлөмж

БНХАУ-ын Гаалийн Ерөнхий Газрын Даргын Монгол Улс дахь анхны айлчлал

0J8A0680

БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын дарга Юй Гуанжоу тэргүүтэй Гаалийн байгууллагын төлөөлөгчид Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбатын урилгаар 2014 оны 8 дугаар сарын 19-нөөс 22-ны хооронд албан ёсны айлчлал хийж байна.

Дэлгэрэнгүй: БНХАУ-ын Гаалийн Ерөнхий Газрын Даргын Монгол Улс дахь анхны айлчлал

ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА “ЦААСГҮЙ ГААЛИЙН БҮРДҮҮЛЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА”-Г НЭВТЭРҮҮЛЛЭЭ.

logo blue

          Монгол Улсын Гаалийн байгууллага нь Өмнөговь аймаг дахь Гашуун-Сухайтын Гаалийн боомт, Шивээ-Хүрэн дэх Гаалийн боомтоор экспортлогдож буй уул уурхай, ашигт малтмалын  бүтээгдэхүүн болох нүүрс, газрын тос, төмрийн хүдэр, зэсийн баяжмал гэх мэт экспортын бараанд хийгдэх гаалийн хяналт, бүрдүүлэлтийн үйл ажиллагааг хөнгөвчлөх “ЦААСГҮЙ ГААЛИЙН БҮРДҮҮЛЭЛТ”-ийн технологид шилжих ажлыг амжилттай нэвтрүүлж эхлэлээ.

Дэлгэрэнгүй: ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА “ЦААСГҮЙ ГААЛИЙН БҮРДҮҮЛЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА”-Г НЭВТЭРҮҮЛЛЭЭ.

АЗИ НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН ЗӨРЧЛИЙН МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦОХ ТӨВӨӨС СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

1234

Ази, Номхон далайн бүс нутгийн зөрчлийн мэдээлэл солилцох төв(АНДБНЗМСТ)-ийн дарга тэргүүтэй экспертүүд хүрэлцэн ирж Монгол улсын Гаалийн байгууллагад 2014 оны 8-р сарын 6-8-ны өдрүүдэд зөрчлийн мэдээлэл солилцох асуудлаар сургалт зохион байгуулж байна. Сургалтад Гаалийн ерөнхий газар,Улаанбаатар, Улс хоорондын шуудан илгээмжболон Буянт-Ухаа дахь гаалийн газрын 20 гаалийн улсын байцаагч нар хамрагдаж байна.

Дэлгэрэнгүй: АЗИ НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН ЗӨРЧЛИЙН МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦОХ ТӨВӨӨС СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

МОНГОЛ УЛСЫН ХИЛЭЭР АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ НЭВТРҮҮЛЭХЭД БАРИМТЛАХ ХУУЛЬ, ЖУРМЫН ТУХАЙ

logo

1. Аливаа этгээд Монгол улсын хилээр авто тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхдээ бараа болон зорчигчийг улс хооронд тээвэрлэх, эсхүл тухайн тээврийн хэрэгслийг импортлох, экспортлох зорилгыг агуулж байдгаас шалтгаалан Монгол Улсын гаалийн байгууллага нь тээврийн хэрэгсэл, бараа гэсэн хоёр төрөлд ангилж, хилээр нэвтрүүлэх зөвшөөрлийг өгч ажиллахдаа гаалийн хяналт, шалгалтад хамруулах, гаалийн бүрдүүлэлтийг хийлгэх нөхцөл боломжийг хангадаг.

Дэлгэрэнгүй: МОНГОЛ УЛСЫН ХИЛЭЭР АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ НЭВТРҮҮЛЭХЭД БАРИМТЛАХ ХУУЛЬ, ЖУРМЫН ТУХАЙ

ГААЛИЙН БҮРДҮҮЛЭЛТЭД ЗАРЦУУЛАХ “ЦАГ ХУГАЦААГ ХЭРХЭН ТООЦОХ” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО

0J8A9761

2014 оны 7  дугаар сарын 29-өөс 8 дугаар сарын 1-ний хооронд Улаанбаатар хот дахь Гаалийн газарт Гаалийн бүрдүүлэлтэд зарцуулах “Цаг хугацааг хэрхэн тооцох” сэдэвт үндэсний сургалт зохион байгууллаа. Энэхүү сургалтыг Гаалийн ерөнхий газар, Азийн хөгжлийн банк, Дэлхийн гаалийн байгууллага, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, МҮХАҮТ, УБТЗ зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж оролцлоо.

Дэлгэрэнгүй: ГААЛИЙН БҮРДҮҮЛЭЛТЭД ЗАРЦУУЛАХ “ЦАГ ХУГАЦААГ ХЭРХЭН ТООЦОХ” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО