mn GB
Mobile menu

ГААЛИЙН ХАРИЛЦААНД ОРОЛЦОГЧ ИРГЭН, АЖ АХУЙ НЭГЖ БАЙГУУЛЛАГЫН АНХААРАЛД.

logo

Гаалийн тооцонд хэрэглэх төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг барааг гаалийн байгууллагад мэдүүлсэн өдрийн Монгол банкнаас зарласан албан ханшаар тооцож байхаар тогтсон тушаалын их хувийг та бүхэнд танилцуулж байна.

Дэлгэрэнгүй: ГААЛИЙН ХАРИЛЦААНД ОРОЛЦОГЧ ИРГЭН, АЖ АХУЙ НЭГЖ БАЙГУУЛЛАГЫН АНХААРАЛД.

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ШИВЭЭХҮРЭН ДЭХ ГААЛИЙН ГАЗАР БНХАУ-ЫН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТАРСАН МАНИФЕСТ НЭВТЭРҮҮЛЛЭЭ.

logo
Гаалийн ерөнхий газрын харьяа Шивээхүрэн дэх гаалийн газар БНХАУ-ын  Эзнээ хошууны Сэхэ боомтын гаалийн байгууллагын хооронд хамтарсан манифест солилцох ажлын нээлтийн үйл ажиллагаа 2014 оны 03 сарын 27-ны өдөр БНХАУ-ын Сэхэ боомтод зохион байгуулагдлаа.

Дэлгэрэнгүй: ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ШИВЭЭХҮРЭН ДЭХ ГААЛИЙН ГАЗАР БНХАУ-ЫН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГАТАЙ...

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХИЙН ШҮҮГЧ ХУУЛЬ ЗӨРЧИВ

1

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгч Ц. Сайхантуяа нь энэ оны 3 дугаар сарын 11-нд “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн нэхэмжлэлтэй, гаалийн улсын байцаагч нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд шийдвэрээ гаргаж, шүүх хурлыг дуусгаснаа мэдэгдэн, алхаа цохисны дараа гэнэт хурлаа үргэлжлүүлэн, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой асуултуудыг талуудад тавьж эхэлжээ. Үүнийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эсэргүүцэж, хуулиар тогтоосон хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдөж байгааг сануулсанд “Чамд хамаагүй, яахаа би мэдэж байна. Чи надад заадаг хэн юм бэ, чамд захиргааны арга хэмжээ авна” гэж загнаснаар барахгүй шүүхийн жижүүрийг дуудаж “Энэ этгээдийг аваад гар” хэмээн албадан гаргаад, бусад оролцогчдыг үлдээж, хурлаа бараг цаг орчим хугацаанд үргэлжлүүлсэн байх юм.

Дэлгэрэнгүй: ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХИЙН ШҮҮГЧ ХУУЛЬ ЗӨРЧИВ

Гаалийн байгууллагын удирдах ажилтны зөвлөлгөөн дээр ГЕГ-ын дарга О.Ганбатын өгсөн албан даалгавар

1303120001   

  Монгол Улсын Гаалийн байгууллагын үйл ажиллагааг олон улсын жишигт ойртуулан сайжруулах зорилгоор 2013 оны Удирдах ажилтны зөвлөлгөөнд оролцогчдод даалгах нь:

Нэг. ГЕГ-ын дотоод бүтийн нэгж,  дэргэдэх байгууллага болон Гаалийн газар хороодын дарга нарт:

Дэлгэрэнгүй: Гаалийн байгууллагын удирдах ажилтны зөвлөлгөөн дээр ГЕГ-ын дарга О.Ганбатын өгсөн албан даалгавар

Хамтын ажиллагаа

1303110001

БНСВУ-ын сангийн дэд сайд До Хуан Анх Туан тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад 2013 оны 03 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын эхэнд Вьетнамын төлөөлөгчид Монгол Улсын сангийн дэд сайд С.Пүрэвтэй  уулзаж Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн өнөөгийн байдлын талаар ярилцав.

Дэлгэрэнгүй: Хамтын ажиллагаа

Гаалийн байгууллагын удирдах ажилтны зөвлөлгөөний тухай мэдээлэл

20130306 1

Гаалийн байгууллагын  удирдах ажилтны зөвлөлгөөн 2013 оны 2 дугаар сарын  22- 23- ний  өдрүүдэд  Улаанбаатар  хотод зохион байгуулагдаж, уг арга  хэмжээ амжилттай болж  өндөрлөлөө.

Дэлгэрэнгүй: Гаалийн байгууллагын удирдах ажилтны зөвлөлгөөний тухай мэдээлэл

Гаальчдын спортын олон төрөлт тэмцээн

temtseen 1

Монгол Улсын гаалийн ерөнхий газар жил бүр уламжлал болон зохион байгуулдаг  "Гаалийн цом-2013" спортын тэмцээнээ 2013 оны 02 сарын 20-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй: Гаальчдын спортын олон төрөлт тэмцээн

Гаальчдын “СПОРТ ХАМТЛАГ” амжилттай оролцлоо

sangiin yam

Гаальчдын “СПОРТ ХАМТЛАГ” амжилттай оролцлоо.

САНГИЙН ЯАМ-ны нэрэмжит шилжин явах цомтой спортын тэмцээн 2013.03.01-2013.03.03-ны хооронд Гаалийн Ерөнхий Газрын спорт зааланд зохион байгуулагдаж өнгөрлөө.

Дэлгэрэнгүй: Гаальчдын “СПОРТ ХАМТЛАГ” амжилттай оролцлоо

Монголын гаальчдын оюуны бүтээлийн баяр үргэлжилсээр байна

1

Гаалийн байгууллага нь байцаагч нарынхаа оюуны бүтээлүүдийг цаг ямагт дэмжин ажилласаар ирсэн уламжлалтай билээ. Эх орныхоо эдийн засгийн манаанд зогсож буй гаальчид маань өөрсдийн оюуны бүтээлээр (2008 оны 5 дугаар сарын 15 болон 2012 оны 10 дугаар сарын 9) хоёр удаа “Оюунлаг Гааль” номын баярыг “Интерном”-ын захиргаатай хамтран зохион байгуулсан билээ.

Дэлгэрэнгүй: Монголын гаальчдын оюуны бүтээлийн баяр үргэлжилсээр байна

Гаалийн албаны түүхэнд нэр нь том үсгээр мөнхрөх ёстой хүн

Tserenbadam

Монгол улсын үндэсний гаалийн албаны 100 жилийн ой, 2012.06 дугаар сард тохиохтой холбогдуулан гаалийн ахмад ажилтаны нэг Л.Минжинтэй ярилцав.  

Дэлгэрэнгүй: Гаалийн албаны түүхэнд нэр нь том үсгээр мөнхрөх ёстой хүн

Ногоон хаш болох нь тогтоогдлоо

20130108001
Сэлэнгэ аймаг дахь гаалийн газрын Алтанбулаг боомтоор  2012 оны 12 дугаар сарын 17-ны өдөр зорчин явах гэж байсан иргэн Б-ийн цүнхнээс гаалийн байгууллагад мэдүүлээгүй 19,9 кг жинтэй ногоон саарал өнгийн чулууг  Сэлэнгэ аймаг дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагч илрүүлж, Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Гаалийн төв лабораторид шинжлүүлэхэд хүчтэй серпинтинжсэн ногоон хаш болох нь тогтоогдсон байна.

ОХУ-д хийсэн ажлын айлчлал 2000 оноос хойшхи харьцаанд шинэ хандлага авчирлаа

1004280008

Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын дарга Д.Цэвээнжав тэргүүтэй төлөөлөгчдийн ОХУ-д хийсэн ажлын айлчлалын үеэр 2010 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Москва хотноо хоёр орны гаалийн удирдлагуудын уулзалт зохион байгуулагдав.

Дэлгэрэнгүй: ОХУ-д хийсэн ажлын айлчлал 2000 оноос хойшхи харьцаанд шинэ хандлага авчирлаа