mn GB
Mobile menu

“ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ”-ийг баталгаажууллаа

0J8A0081

Гаалийн ерөнхий газар, Тахарын ерөнхий газар хоорондын “ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ”-т гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ 2015 оны 02 дугаар сарын 16 өдөр зохион байгуулагдлаа.

Гаалийн байгууллага нь Үндэсний аюулгүй байдал болон эдийн засгийн аюулгүй байдлыг сахин хамгаалах, улсын төсвийн орлогыг бүрдүүлэх чиг үүргээ хуулийн хүрээнд биелүүлж ирсэн билээ.

0J8A0067

Гэвч улс эх орны эдийн засгийн аюулгүй байдлыг улам бататгах, хил гааль дээр үйлдэгдэж буй хууль бус үйлдлийг таслан зогсоох, гэм буруутай аливаа этгээдийг үйлдэл дээр нь илрүүлэх, эд мөрийн баримтыг алдагдахаас урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгт сэжиглэгдэж буй этгээд хил дамнан оргон зайлахаас сэргийлэх зорилгоор Хууль хяналтын бусад байгууллагатай хамтран ажиллах шаардлага зүй ёсоор урган гарч байна.

0J8A0057

Энэ бүх үйл ажиллагаанд Гаалийн байгууллага болон Тахарын ерөнхий газрын хамтын ажиллагаа зайлшгүй чухал юм.

Гарын үсэг зурах ёслолын арга хэмжээнд Гаалийн ерөнхий газрын дарга, Гаалийн ерөнхий байцаагч О.Ганбат тэргүүтэй удирдах албан тушаалтнууд, мөн Тахарын ерөнхий газрын дарга, тэргүүн тахар Ц.Азбаяр тэргүүтэй удирдах албан тушаалтнууд оролцлоо.

0J8A0028

Хоёр байгууллагын цаашдын хамтын ажиллагаанд өндөр амжилт хүсэн ерөөе.

2015 оны “Гаалийн байгууллагын удирдах ажилтны зөвлөлгөөн” дээр Сангийн дэд сайд С.Пүрэвийн хэлсэн үг

2

Монгол Улсын Гаалийн байгууллагын Удирдах ажилтны 2015 оны зөвлөлгөөнд оролцогч Та бүгдэд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

Аливаа улсын гааль бол тухайн орныхоо хөгжлийн түвшний хэмжүүр, хүн ардын зан байдлын илрэл байдаг бөгөөд харин гаальчид бол үндэсний аюулгүй байдал, хүн амын эрүүл мэнд, соёлын өвийг сахин хамгаалахад жинтэй үүрэг хүлээсэн торгон хилийн манаа, төрийн тусгай албаны дайчид юм. Ийм ч учраас монголын төр засаг гаалийн байгууллага, гаальчиддаа онцгой хүндэтгэлтэйгээр хандахын сацуу чанд сахилга бат, өндөр хариуцлага, бахдам ёс зүйтэй ажиллах хатуу шаардлага тавьдаг.

Сүүлийн жилүүдэд авилгал, хүнд сурталтай холбоотой бусармаг үйлдлүүд монголын нийгмийн амьдралд газар авч, иргэд, бизнэс эрхлэгчдэд хүнд дарамт учруулах болж, эдгээр нэр томъёо ч хоол хүнс адил өдөр тутмын хэрэглээ болтлоо үг ярианд хэрэглэгдэх болсныг олон нийт эрс шүүмжлэх болсон. Энэ шүүмжлэл гаалийн байгууллага, гаальчдыг ч тойроогүйг Та бид мэднэ.

Энэ байдлыг засаж залруулах талаар өнгөрсөн 2 жилийн хугацаанд монголын гаальчдын хийсэн ажил үйлс, санал санаачлагуудыг Сангийн яам анхааралтай ажиглаж, удирдан чиглүүлж, дэмжин ажилладаг билээ.

Хууль ёсны худалдааг хөнгөвчлөх, гадаад худалдаанд оролцогчдод тулгарч буй саад бэрхшээлийг багасгах зорилгоор гаалийн бүрдүүлэлтийн үйл ажиллагааг цахимжуулах ажлуудыг хэрэгжүүлж эхэлсэн, гаалийн бүрдүүлэлтийн технологи үйл ажиллагааны шат дамжлагыг 2 дахин цөөрүүлсэн, хилийн хамтарсан манифестийн хэрэглээг олшруулсан зэрэг нь цаг хугацаа, зардал хэмнэсэн зоримог шийдлүүд болсон бөгөөд хүлээсэн үр дүнгээ ч өгөөд байна. Үүний нэг нотолгоо нь Америкийн Худалдааны танхимын Монгол дахь салбар, АНУ-ын хөгжлийн агентлаг, Бизнесийг дэмжих санаачлага төслийн “Сант Марал” судалгааны төвтэй хамтран хийдэг дүнгээс харахад 2014 оны 12 дугаар сарын байдлаар гаалийн байгууллагаас бизнест учруулж буй саад гэсэн үзүүлэлт 2012 оны мөн үетэй харьцуулахад бизнесийн дарамт 4.6 дахин буурч 4.2 хувьтай болсон явдал юм.

Авилгатай тэмцэх газраас байгууллагын ил тод байдал, авилгатай тэмцэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээнд өгдөг үнэлгээгээр 2013 онд нийт 50 байгууллагаас Монголын Гааль сүүлээсээ 2-т орж байсан бол 2014 онд эхнээсээ 11-т жагсжээ. Энэ бол яах аргагүй гаалийн хяналт шалгалтын үйл ажиллагаанд шинээр нэвтрүүлсэн камерын хяналтын систем, давхар хяналтын тогтолцоо, шинээр суурилуулсан рентген тоног төхөөрөмж болон гаальчдын маань цаглашгүй хөдөлмөрийн үр өгөөж юм.

Энэ оны эхнээс монголын төр засаг шилэн дансны тогтолцоог нэвтрүүлсэн. Үүний үр дүнд төрийн бүх шатны байгууллагын санхүүгийн үйл ажиллагаа, татвар төлөгчдийн мөнгөний зарцуулалтад өргөн олны зүгээс тавих хяналт ил тод боллоо. Төрийн байгууллага бүр санхүүгийн хатуу сахилгыг сахиж, аливаа өр, авлагыг үүсгэлгүй, хууль бус үйлдэл гаргалгүй ажиллах ёстой юм.

Монголын гааль энэ тал дээр онцгой анхаарал тавин ажилласнаар 2013 онд санхүүгийн зөрчилгүй хамт олон болсныг Үндэсний аудитын газраас өгсөн дүгнэлт харуулж байна. Энэ бол тун сайн хэрэг. Энэ эрчээ алдалгүй хойшид жил тутам зөрчилгүй ажиллаж чадна гэдэгт Монгол Улсын Сангийн яам гаальчиддаа бүрэн итгэж байдгаа энэ индрээс илэрхийлэх байна.

3

Гаалийн байгууллагын нэг гол зорилт бол улсын төсвийн орлого төвлөрүүлэх явдал байдаг. Өнгөрсөн 2014 онд гаалийн байгууллага улсын төсөвт 1.919 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 1.566 тэрбумыг төвлөрүүлжээ. Гүйцэтгэл 81.6 хувьтай, тасалдал 353 тэрбум төгрөг байна. Манай улсын нийт импорт 1 тэрбум гаруй ам.доллароор багасч, санхүүгийн жилийн дундуур татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, хойшлуулалтын хэд хэдэн шийдвэр гарсан зэрэг нөлөөлөх хүчин зүйлүүд байсан ч улс орон маань санхүү, эдийн засгийн хүндрэл, бэрхшээлтэй байгаа энэ цаг үед төсөв төвлөрүүлэгч бүр төлөвлөгөөгөө ягштал биелүүлэхийн төлөө зүтгэх ёстой. Гаальчид маань ч анхаарч ажиллана гэж бүрэн итгэж байгаа.

Энэ 2015 оны төсвийн төлөвлөгөө сүүлийн жилүүдийн төлөвлөгөө дундаа илүү бодит, амьдралд ойртсон төлөвлөгөө болсон гэж шийдвэр гаргагчид дүгнэж байгаа. Гаалийн байгууллага энэ онд 1.863 тэрбум төгрөгийн төлөвлөгөөтэй. Иймд оны эхнээс өнгөрсөн жилийн төлөвлөгөөний гүйцэтгэлд нарийн дүн шинжилгээ хийж, нөлөөллийн хүчин зүйлүүдийг нягтлан тогтоож, харгалзан гаргасан графикийн дагуу тасалдалгүй биелүүлэн ажиллах шаардлагатай байна. Ингэж чадна гэдэгт ч итгэлтэй байгаа.

Та бүгдэд сайн сайхныг хүсэн ерөөе! Гаалийн удирдах ажилтны энэ өдрийн зөвлөлгөөнд амжилт хүсье!

2015 оны “Гаалийн Байгууллагын Удирдах Ажилтны Зөвлөлгөөн” дээр дарга О.Ганбатын хэлсэн үг

1

Гаалийн байгууллагын удирдах ажилтны 2015 оны зөвлөлгөөнд оролцож буй гаальчиддаа энэ өдрийн мэндийг айлтгая. 

Нэгэн жил өнгөрч, Гаальчид бид өнгөрсөн жилийнхээ ажлыг дүгнэж, ирэх жилийнхээ зорилтыг нэгтгэхээр цуглараад байна. Энэ өдрийн зөвлөлгөөний урьтал болгож Гаалийн ерөнхий газрын бүтцийн нэгжүүд, дэргэдэх газрууд, харьяа газар, хороодын 2014 оны ажил, байдлыг дүгнэх ажиллагаа нийт 5 өдөр үргэлжилсэн. Хатуу ч дүгнэлээ, урьд урьдынхаас илүү бодит дүгнэлээ. Хийснээрээ ч бахархав, хэрэгжүүлж чадаагүйдээ ч харамсав. Ололтоо ч дурдав, алдаагаа ч бүлэглэв.

Дэлгэрэнгүй: 2015 оны “Гаалийн Байгууллагын Удирдах Ажилтны Зөвлөлгөөн” дээр дарга О.Ганбатын хэлсэн үг

Их хэмжээний байгалийн чулууг хууль бусаар нэвтрүүлэх үйлдлийг илрүүллээ

01

2015 оны 02-р сарын 03-ны өдөр Гаалийн ерөнхий газрын харьяа Шивээхүрэн дэх гаалийн газрын хилийн боомтоор хилийн чанадад гарах гэж байсан 13-74ӨМА улсын дугаартай, цагаан өнгийн HYUNDAI маркийн aчааны автомашиныг Хилийн тагнуулын албанаас өгсөн мэдээллийн дагуу түр саатуулан нарийвчилсан үзлэг шалгалт хийлээ.

02Зөрчилд холбогдох тээврийн хэрэгсэл

Дээрхи тээврийн хэрэгслийг жолоодож явсан Өмнөговь аймгийн, Гурвантэс сумын 3-р багийн иргэн Б-г байлцуулан гаалийн биет үзлэг шалгалтыг Гаалийн байгууллага, Хилийн тагнуулын албатай хамтран хийсэн бөгөөд нарийвчилсан шалгалтаар ноцтой зөрчил илэрсэн юм.

03ТХ-ийн пүүтэгний урд талын хэсэг

Тухайн автомашины ачааны урд талын хананд 420 кг улаан өнгийн байгалийн ХАС чулууг оймсонд 4-6 кг-аар савлан хийж нуун, хууль бусаар улсын хил нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлж таслан зогсоов.

Энэ хууль бус үйлдлийг хийхдээ урьдаас төлөвлөж, зохион байгуулалттайгаар үйлдсэн байх тул эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар харьяаллын дагуу Хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн болно.

04
ТХ-ийн пүүтэгний урд талын хэсэг

Мансууруулах төрлийн бодис илрүүллээ

10917636 803307709716558 1027095543 n

Гаалийн Ерөнхий Газар, Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх хэлтэс, Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн тагнуулын албаны хамтын ажиллагааны хүрээнд хар тамхины төрлийн бодисыг хууль бусаар хил нэвтрүүлэх гэмт хэрэгтэй тэмцэх өргөн хүрээтэй ажиллагаа явагдаж байна.

10958331 803307716383224 1451470558 n

Энэ ажлын хүрээнд хар тамхины гэмт хэргийн мэдээлэл солилцох, дүн шинжилгээ хийх, хар тамхи илрүүлэх хяналтын тоног төхөөрөмжүүдийг боловсронгуй болгох, ашиглалтыг сайжруулах, хяналт шалгалтын ажилтнуудыг энэ чиглэлээр мэргэшүүлэх ажил хийгдэж байна.

10967680 803307723049890 814322372 n

Дээрх байгууллагуудын ажилтнуудын хамтын ажиллагааны үр дүнд 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр МУ-ын иргэн “Б”, “М “, “Т” нар нь Буянт-Ухаа хилийн боомтоор (ойролцоогоор 20 гр) “мөс” буюу метамфетамины төрлийн хар тамхи болон тэдгээрийг татаж мансуурахад хэрэглэдэг зориулалтын хэрэгслүүд, мөн МУ-ын иргэн “Л” нь 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Буянт-Ухаа хилийн боомтоор 20 гр “мөс” буюу метамфетамины төрлийн хар тамхийг биедээ (хувцсандаа) болон ачаа тээшиндээ нууж хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлж, таслан зогсоолоо. 

10968235 803307719716557 1828512369 n

Цаашид хар тамхины хууль бус эргэлттэй тэмцэх чиглэлээр дээрх байгууллагуудын хамтын ажиллагаа эрчимжиж, харилцан мэдээлэл солилцох, хамтарсан шуурхай ажиллагаа тогтмол зохион байгуулагдах болно.

САНГИЙН САЙД ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАРТ АЖИЛЛАЛАА

0J8A9451

Монгол Улсын Сангийн сайд Ж.Эрдэнэбат албаны бусад хүмүүсийн хамт 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Гаалийн ерөнхий газарт ажиллалаа.

Сангийн сайдыг ГЕГ-ын удирдлагууд болон нийт бие бүрэлдэхүүн бүрэн бүрэлдэхүүнээрээ хүлээн авч, Гаалийн байгууллагын үйл ажиллагааг танилцуулан угтсан юм.

Дэлгэрэнгүй: САНГИЙН САЙД ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАРТ АЖИЛЛАЛАА

Гаалийн Ерөнхий Газрын дарга О.Ганбатын мэндчилгээ

darga

Олон Улсын Гаальчдын баярын өдрийг тохиолдуулан үе үеийн ахмад гаальчиддаа зориулав.

Монгол Улсын Гаалийн байгууллагад сэтгэл оюунаа харамгүй зориулан ажилласан үе үеийн ахмад гаальчиддаа Олон Улсын гаальчдын баярын өдрийн халуун мэндийг дэвшүүлье!

Гаалийн байгууллагын өнөөгийн дүр төрх, хөгжил дэвшил, ололт амжилт та бүгдийн ажил амьдралын түүхтэй салшгүй холбоотой байдаг учраас Монгол Улсын Гааль та нараараа бахархан талархдаг. Тэгэх ч ёстой!

Дэлгэрэнгүй: Гаалийн Ерөнхий Газрын дарга О.Ганбатын мэндчилгээ

Олон Улсын Гаальчдын өдрийг тохиолдуулан Дэлхийн Гаалийн байгууллагаас ирүүлсэн мэндчилгээ

48C999F0DADE4DC0AB01FBF74EFA58D0.ashx

Дэлхийн гаалийн байгууллагаас 2015 оныг “Хилийн нэгдсэн менежментийн жил” болгон зарласны хүрээнд улс орнуудын гаалийн байгууллага бүр хил дээрх үйл ажиллагааг илүү түргэн шуурхай болгон сайжруулахад хэдийнэ бий болгосон түншлэлээ идэвхтэй өргөжүүлэн ажиллахыг Олон улсын гаальчдын баярыг тохиолдуулан уриалж байна.

“Хилийн нэгдсэн менежмент” гэсэн ойлголтод гаалийн байгууллагуудын дотооддоо авч хэрэгжүүлдэг арга хэмжээ, бусад гаалийн байгууллага, хил дээр үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагууд болон хил дамнан гадаад худалдаанд оролцдог аж ахуйн нэгжүүдтэй харилцан хамтран хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг нэгдсэн зохицуулалтад оруулах явдал хамаарна.

“Хилийн нэгдсэн менежмент – Оролцогч талуудын уялдаа холбоог хангах арга зам” уриан дор Олон Улсын гаалийн байгууллагууд хоорондын болон харилцагч түншүүдийн хамтын ажиллагаа, ажлын харилцааг бэхжүүлэхэд анхаарч ажиллахыг уриалж байна.

Хэдийгээр хилийн байгууллагуудын зохицуулалтын бүрэн эрхүүд харилцан адилгүй ч хилийн байгууллагууд хамтран ажилласнаар “Хилийн нэгдсэн мененжмент”-ийн давуу талууд болох хилийн байгууллагуудын үйлчилгээний хүртээмж сайжрах, давхардал багасах, зардал хэмнэх, цөөхөн боловч зохистой оролцоог бий болгох, тээврийн зардал багасах, мэдээлэл солилцоо өргөжих болон хилийн үйл ажиллагаанд оролцогчдын уялдаа холбоо сайжрах зэрэг үр дүнтэй юм.

uria-mgl

Хилийн нэгдсэн менежментийг нэвтрүүлэх нь сонирхогч бүх талуудад олон зүйлийн давуу талтай болохыг гаалийн байгууллагууд өөрсдийн үйл ажиллагаагаар аль хэдийнэ нотлон харуулж байгаа төдийгүй улсын хилийн боомтуудад төрийн олон чиг үүргийг амжилттай хэрэгжүүлж байгаа байдал нь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, худалдааны таатай орчныг бүрдүүлэх, эдийн засгийн өсөлтөд эерэгээр нөлөөлөхөд түлхэц болдог.

Гаалийн байгууллагууд хилийн нэгдсэн менежментийн нэгдсэн удирдлагын зарчмуудыг нэвтрүүлэх төрөл бүрийн арга хэрэгслүүдийг ДГБ-ын ивээл дор боловсруулан ашиглаж байна. Шинэчлэн найруулсан Киото конвенцид хилийн боомт дахь гаалийн байгууллагуудын ажлын цагийг уялдуулах, хамтарсан хяналтыг хэрэгжүүлэх, хамтарсан шалгалт хийх, зэрэгцүүлсэн гаалийн байгууллагуудыг байгуулах зэрэг хилийн нэгдсэн удирдлагын асуудлуудыг хөндсөн ба ДГБ-ын үзэл баримтлалд энэ чиглэлийн ажлыг бодит практикт хэрэгжүүлэх хувилбарууд болон хилийн нэгдсэн удирдлагын талаарх зөвлөмжүүдийг тусгасан.

Хилийн бие даасан агентлагын системийг нэгдсэн цахим нэг цонхны системд нэгтгэх нь хилийн нэгдсэн менежментийн гол зарчим юм: ДГБ-ын “Цахим нэг цонх”-ны үзэл баримтлал нь гагцхүү гаалийн байгууллагуудыг зохион байгуулалт, эрх зүйн болон техникийн үндсэн чиглэлээр хангах зөвлөмжүүдээс бүрдсэн байдаг бол ДГБ-ын өгөгдлийн загварын 3.0 хувилбар нь гаалийн байгууллагад төдийгүй төрийн бусад агентлагуудад шаардлагатай “Цахим нэг цонх”-ны орчин дахь шаардлагуудыг тусгасан байдаг.

Түүнчлэн, 2015 онд худалдааны аюулгүй байдлыг хангах, худалдааг хөнгөвчлөх ДГБ-ын Багц стандарт баталсны 10 жилийн ой тохиож байгаа бөгөөд энэхүү стандартад “Гааль-бусад засгийн газрын яам агентлаг” гэсэн Гурав дахь баганыг нэмж байгаа нь энэ жилийн уриаг илүү цагаа олсон, утга учиртай болгож байна.

2015 оны туршид ДГБ-ын гишүүн бүх орнуудыг өөрийн оронд “Хилийн нэгдсэн менежмент”-ийг нэвтрүүлсэн үлгэр загвар, өөрийн үзэл баримтлал, хил дээрх яам агентлагуудын хооронд хилийн менежментийн системийг уялдуулах, хөнгөвчлөх талаар гаргаж буй хүчин чармайлт, бизнесийн байгууллагуудад зориулсан үйл ажиллагааны талаарх бүхий л мэдээллийг харилцан солилцож ажиллахыг миний бие Та бүхэнд уриалж байна.

Та бүхэнд Олон улсын гаальчдын өдрийн баярын мэнд хүргэж амжилт хүсье!
Кунио Микуриа
Ерөнхий нарийн бичгийн дарга
2015 оны 1-р сарын 26

 

ГЕГ-ын дэргэдэх СТ-өөс “Төвийн Бүс”-ийн гаалийн байгууллагуудад зохион байгуулсан сургалт

1Сэлэнгэ аймаг дахь ГГ-т зохион байгуулсан сургалт

ГЕГ-ын даргын баталсан сургалтын хөтөлбөрийн дагуу гаальчдын гаалийн хэргийн цогц мэдлэгийг бататгах, ур чадварыг дээшлүүлэх, шинэ мэдээ, мэдээллээр хангах зорилгоор Дархан-Уул аймаг дахь ГГ (2015.01.12-2015.01.14), Орхон аймаг дахь ГГ (2015.01.14-2015.01.17), Сэлэнгэ аймаг дахь гаалийн газар (2015.01.17-2015.01.21)-уудад ГУБ-ийн ажлын байран дахь мэргэшүүлэх сургалтыг тус тус зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй: ГЕГ-ын дэргэдэх СТ-өөс “Төвийн Бүс”-ийн гаалийн байгууллагуудад зохион байгуулсан сургалт

Төр, хувийн хэвшлийн хэлэлцүүлэг

0J8A9244

Гаалийн ерөнхий газар, Америкийн Нэгдсэн Улсын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн санхүүжилттэй Бизнесийг дэмжих санаачилга төслийн дэмжлэгтэйгээр гаалийн цахим төлбөр тооцооны модулийг нэвтрүүлэх ажлыг эхлүүлээд байгаа билээ. Тус модулийг нэвтрүүлснээр гадаад худалдаа эрхлэгчид гаалийн татвар, хураамжтай холбоотой төлбөр тооцоог өөрийн биеэр банк дээр очиж хийх шаардлагагүй болох бөгөөд төлбөрийн карт болон харилцагч банкныхаа бусад төлбөр тооцооны хэрэгсэл, үйлчилгээг ашиглан төлбөрийг цахим хэлбэрээр барагдуулах бололцоотой болох юм. Ингэснээр гадаад худалдаа эрхлэгчдийн татвар төлөхөд банкин дээр зарцуулдаг хугацаа хэмнэгдэж, гаалийн бүрдүүлэлтийн үйл ажиллагаа илүү түргэн шуурхай болох ач холбогдолтой.

Дэлгэрэнгүй: Төр, хувийн хэвшлийн хэлэлцүүлэг

ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНУУД ШАНХАЙН ГААЛИЙН АКАДЕМИД.

蒙古国集体照

БНХАУ-ын ГЕГ-ын харъяа Шанхайн Гаалийн академид 2014 оны 01-р сарын 05-16-ний өдрүүдэд “Гаалийн удирдлагын менежмент” сэдвээр удирдлагын төвшиний сургалт зохион байгуулагдлаа.

Энэхүү удирдлагын төвшиний олон улсын сургалтад Монголын Гаалийн байгууллагын удирдах ажилтнуудад оролцсон бөгөөд Монголын Гаалийн албаны удирдах албан тушаалтнуудад зориулагдсан гэдгээрээ онцлог байлаа.

Дэлгэрэнгүй: ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНУУД ШАНХАЙН ГААЛИЙН АКАДЕМИД.