mn GB
Mobile menu

ГЕГ- ЫН ХАМТ ОЛОН АХМАДУУДАА ХҮЛЭЭН АВЛАА

IMG 0041

Гаалийн ерөнхий газрын хамт олон Монголчуудын уламжлалт Сар шинийн баярыг угтаж олон жил үр бүтээлтэй ажиллаж өндөр насны тэтгэвэрт гарсан ахмад настнуудаа өнөөдөр хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.

Уулзалтын үеэр ГЕГ-ын дарга Б.Асралт, дэд дарга Ё.Бат-Эрдэнэ, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга О.Цэенрэгзэн нар Гаалийн байгууллагад олон жилийн хөдөлмөрөө зориулж ирсэн ахмадууддаа талархал илэрхийлээд, гаалийн байгууллагын үйл ажиллагааг өргөжүүлэн, хөгжүүлэхэд ахмадуудын хэлсэн үнэтэй санал зөвлөгөө, туршлага чухал болохыг онцолж удахгүй болох Сар шинийн баярын мэндчилгээ дэвшүүллээ.

IMG 0037

ГЕГ-ын ТЗУГ