mn GB
Mobile menu

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ БОЛОН, ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ХУУЛЬ” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО

DSC 5500

2018 оны 01 сарын 3-ны өдөр Нийслэлийн прокурорын газраас “Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар”-ын хүсэлтээр Зөрчлийн тухай хууль болон, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Зөрчил, хойшлуулашгүй ажиллагаа хариуцсан гаалийн улсын байцаагч нарын ажлын байрны тодорхойлолт өөрчлөгдсөн, шинээр гаалийн улсын байцаагч нар томилогдон ирсэнтэй холбогдуулж зохион байгуулсан уг сургалтанд зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий 47 гаалийн улсын байцаагч хамрагдсан юм.

Энэ сургалтыг Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Ганцэцэг удирдаж дээрх хуулийн хэрэгжилтийг ханган ажиллахын тулд зөрчлийн материалыг хэрхэн хуулийн дагуу бүрдүүлэх, хойшлуулашгүй ажиллагааг хэрхэн хийх талаарх дэлэгрэнгүй мэдээлэл өглөө. Гаалийн улсын байцаагч нар эдгээр хуулийн хэрэгжилтийг алдаа дутагдалгүй ханган ажиллах талаар нэгдсэн ойлголт авч цаашид үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллахаар боллоо.

DSC 5494

DSC 5491