mn GB
Mobile menu

“ГААЛИЙН ЦОМ-2018” АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

 

   web 2018-2

  Гаалийн байгууллагын системийн аварга шалгаруулах “ГААЛИЙН ЦОМ-2018” спортын тэмцээн 2018 оны 1-р сарын 17-20 өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү спортын тэмцээн нь 2001 оноос эхлэн 18 дахь дахь жилдээ сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, билльяард, шатар гэсэн 5 төрлөөр зохион байгуулагдаж буй юм. Гаалийн улсын байцаагчдын бие бялдар, эрүүл мэнд, хамтач зорилгыг хөхүүлэн дэмжих зорилготой уг тэмцээнд нийт гаалийн газар хороодын 200 гаруй тамирчид хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн байна.

web 2018

     Энэ удаагийн олон төрөлт тэмцээний нийт дүнгээр Гаалийн Ерөнхий Газрын баг тэргүүн байр эзэлж, шилжин явах цом, амжилтын алтан медалийн эзнээр тодорчээ. 2-р байр, Мөнгөн медалийн эзнээр Замын-Үүд дэх Гаалийн Газрын баг, 3-р байр Хүрэл медалийн эзнээр Улаанбаатар хот дахь Гаалийн Газрын баг тус тус шалгарлаа. Тэмцээнд оролцож бахдам амжилт үзүүлж шалгарсан нийт баг тамирчиддаа спортын өндөр амжилт хүсэн ерөөе.

web 3