mn GB
Mobile menu

ДЭЛХИЙН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ИЛГЭЭЛТ

WCO bilingual white background

Хүндэт Гаалийн ерөнхий газрын дарга танаа,

            Олон улсын гаалийн тэмдэглэлт 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийг бизнесийн орчны аюулгүй байдлын төлөө хэмээн тунхаглаж, ирэх жилийн уриаг “Эдийн засгийн хөгжилд хөтлөх бизнесийн аюулгүй орчин” болгон зарлаж байгааг мэдэгдэхэд таатай байна.

            Олон улсын худалдааг хөгжүүлэх нь бидний эцсийн зорилго биш, харин энэ нь биднийг эдийн засгийн хөгжилд хөтлөх арга хэрэгсэл юм. Иймд бид бүх нийтийн ач тусын төлөө бизнесийн байгууллагуудын худалдаанд оролцох оролцоог дэмжих бизнесийн орчинг бүрдүүлэхийг эрмэлзэн ажиллах ёстой.

            Дээрхийг харгалзан үзэж, гаалийн байгууллагууд бид нар хэрхэн бизнесийн орчны аюулгүй байдлын хангахад, улмаар эдийн засгийн хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулж болох вэ гэж өөрсдөөсөө асуух хэрэгтэй. Юуны өмнө дараах 3 үндсэн элементийг харгалзан үзвэл зохино. Үүнд:

  • Дэмжлэг үзүүлэх орчин

Гаалийн үйл ажиллагааг хялбарчлах, авилгатай тэмцэх, шударга ёсыг бэхжүүлэх, бараа, тээврийн хэрэгсэл, хүмүүсийн хөдөлгөөнийг хөнгөвчлөх зэргээр гаалийн байгууллага бизнесийн орчинг илүү бат бөх, урьдчилан таамаглахуйц болгоход хувь нэмэр оруулах боломжтой гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрдөг.

  • Аюулгүй орчин

Хууль ёсны бизнес хөгжин цэцэглэхэд бараа нийлүүлэх сүлжээний аюулгүй байдал нэн чухал. Харин зарим тохиолдолд худалдаа эрхлэгчдийн дундаас аюул заналхийлэл эх үүсвэртэй байдаг. Тухайлбал, хүний эрүүл мэнд, эрүүл ахуй, аюулгүй байдалд аюул учруулах хууль бус худалдааны ачилт. Хил дамнасан гэмт хэрэг, олон улсын алан хядах үйл ажиллагааны хууль бус санхүүжилт зэрэгтэй тэмцэх нь бидний үүрэг хариуцлага. ДГБ-аас боловсруулан гаргасан хэрэглэгдэхүүн, арга хэрэгсэл, мэргэшлийг ашиглах замаар гаалийн байгууллага олон улсын худалдааны талбарын аюулгүй байдлыг идэвх зүтгэлтэй хангах бололцоотой юм.

  • Эрх тэгш, тогтвортой орчин

Оюуны өмчийн эрхийн зөрчил бүхий гэх мэт хууль бус бараааны импорт эсвэл татвах төлөхөөс зайлсхийх буюу үнийг худал мэдүүлэх зэргээр хууль ёсны барааг хууль бусаар улсын хилээр оруулж ирэх үйлдэл нь улсын эдийн засагт онц аюултай. Энэ нь зөвхөн хууль ёсны худалдаа эрхлэгчдэд болон төр засагт санхүүгийн хохирол үзүүлээд зогсохгүй, дэлхий дахины засаглал, эдийн засаг, хөгжил болон хүн амын аюулгүй байдалд нөлөө үзүүлдэг.

Бизнесийн орчинг аюулгүй болгох эдгээр бүх асуудлууд гаалийн байгууллагын анхаарал хандуулж буй худалдааг хөнгөвчлөхтэй, цаашлаад шинэчлэн найруулсан Киотогийн конвенц болон НҮБ-ын 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад чиглэгдсэн Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн хэрэгжилттэй салшгүй холбоотой.

ДГБ-аас боловсруулан гаргасан олон бичиг баримт, арга хэрэгслүүд болон тодорхой хөтөлбөрүүд илүү аюулгүй бизнесийн орчинг бий болгоход гаалийн байгууллагад дэмжлэг үзүүлэх боломжтой. Тэдгээр нь гаалийн байгууллагын худалдааны холбогдолтой процессыг бэхжүүлээд зогсохгүй худалдааг хөнгөвчлөх болон аюулгүй байдлыг хангахад хувь нэмэр оруулдаг.

Дэлхийн гаалийн байгууллагаас боловсруулан гаргасан бичиг баримт, хэрэглэгдэхүүнээс дараахийг онцлон, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллахыг уриалж байна:

  • Аюулгүй байдлын (SAFE) багц стандартад тусгагдсан гол зарчмуудад суурилсан аюулгүй байдлын болон хууль сахиулах тогтолцоо, Тухайлбал, мэдээллийг цахимаар урьдчилан авах байдлаар болон дэвшилтэт хяналт шалгалтын тоног төхөөрөмж ашиглах замаар эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх, экспортын хяналт, саадгүй мэдээлэл солилцоо, бусад төрийн байгууллага болон хувийн хэвшилтэй хамтын ажиллагааг нягтруулах гэх мэт;
  • Цахим орчинд мэдээлэл солилцохдоо кибер болон мэдээллийн өгөгдлийн аюулгүй байдал хангах чиглэлээр ДГБ-ын “Дижитал гааль” дахь ойлголтууд болон цахим худалдааны аюулгүй байдлыг шинээр хөндөн судалж буй үндсэн зарчмууд дэмжлэг болох боломжтой;
  • Авилгатай тэмцэж, ариун шударга ёсыг сайжруулахад олон талт арга барилыг нэвтрүүлэх;
  • Хилийн аюулгүй байдалтай холбоотой тулгардаг хүндрэлүүдийг даван туулахад ДГБ-ын Аюулгүй байдлын хөтөлбөр болон түүний үндсэн таван бүрэлдэхүүн хэсэг болох зорчигчийн хяналт, тэсэрч дэлбэрэх хэрэгсэл үйлдвэрлэхэд ашиглагдах боломжтой химийн бодисын эсрэг тэмцэх, стратегийн худалдаааны хяналт, гар буу болон зэвсгийн хууль бус худалдааны эсрэг болон алан хядах үйл ажиллагааг санхүүжүүлэхтэй тэмцэх ойлголтуудыг хэрэгжүүлэх;
  • Мэдээлэл цуглуулах болон орчин үеийн дүн шинжилгээний арга техник ашиглах. Тухайлбал, дата майнинг, урьдчилан таамаглах дүн шинжилгээ, боловсруулаагүй мэдээллээс утга учир, зүй тогтол олох тусгай компьютерийн програмууд, дэвшилтэт алгоритм ашиглан мэдээллийг эмх замбараанд оруулдаг технологиуд гэх мэт;
  • Үндэсний хэмжээнд болон олон улсад байгууллага хоорондын хамтын ажиллагааг өрнүүлэх, харилцан ойлголцолд хүрч, үйл ажиллагаагаа уялдуулан зохион байгуулах, шаардлагатай тохиолдолд хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх. Эдийн засгийн үнэ цэнийн гинжин хэлхээ нарийн төвөгтэй үйл явцаас бүрдэх учраас хууль ёсны худалдааг хөнгөвчлөх гол хүчин зүйлс нь хамтын ажиллагаа болон мэдээлэл солилцоо юм. Тухайлбал, Гааль-Татварын байгууллагын хамтын ажиллагаа нь эрсдэлийг үнэлэх, хууль сахилтыг хангах, худалдааг хөнгөвчлөхөд нэн чухал үүрэгтэй; мөн
  • Бүх талуудын оролцоог хангах, нээлттэй харилцаа холбооны суваг үүсгэх, үр дүнтэй хамтран ажиллаж, зөвлөгөө өгөх. Ингэхдээ гол зорилго нь хууль сахилтыг ухуулан сурталчлах болон өөрчлөлтийн үр дүнтэй, үр ашигтай хэрэгжүүлэх явдал байна.

Үндэсний хэмжээнд та бүхэн 2018 онд өөрсдийн үйл ажиллагаагаа “Эдийн засгийн хөгжлийн төлөө аюулгүй бизнесийн орчинг” бүрдүүлэхэд чиглүүлэн ажиллахыг уриалж байна. Мөн энэ чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажлаа бидэнтэй хуваалцан гэдэгт итгэлтэй байна.

Хүндэтгэсэн

111111