mn GB
Mobile menu

МОНГОЛЫН ГААЛЬЧИД БНХАУ-ЫН ГААЛИЙН АКАДЕМИД РЕНТГЕН СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА.

Surgalt         Гаалийн ерөнхий газар болон Сэлэнгэ аймаг дахь гаалийн газар, Улаанбаатар хот дахь гаалийн газар, Замын үүд дэх гаалийн газар, Шивээхүрэн дэх гаалийн газар, Буянт-ухаа дахь гаалийн газар, Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын 15 хүний бүрэлдхүүнтэй баг 2017 оны 10 сарын 29-өөс 11 сарын 5-ны хооронд БНХАУ-ын Чинхуандао хотын гаалийн газрын захиргааны академид ЧИНГЭЛЭГИЙН СКАНЕРДСАН ЗУРАГ ДҮРСИЙГ ТАНИХ БОЛОН ХУУЛЬ БУСААР ХИЛ ДАВУУЛАХ ЗӨРЧИЛТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ” сургалтанд хамрагдлаа.

       Сургалтаар рентген тоног төхөөрөмжийн төрөл, ажиллагааны талаар болон дүрс, барааны байршлыг таних, рентген дээр зөрчил илрүүлэх аргаас гадна аюултай хог хаягдал, ховордсон ан амьтан, хар тамхины хууль бус эргэлтийн талаарх мэдээлэл, хууль бус үйлдлийн арга хэлбэрийн талаар онолын болон жишээнд суурилсан сургалтыг амжилттай дүүргэж ирлээ.