mn GB
Mobile menu

ЧИНГЭЛЭГ, АЧААНЫ АВТОМАШИН ШАЛГАХ ХӨДӨЛГӨӨНТ РЕНТГЕН ТӨХӨӨРӨМЖИЙГ ХҮЛЭЭН АВАХ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

IMG 0127        

         Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны салшгүй нэг хэсэг нь БНХАУ-аас Монгол Улсад олгож буй зээл, тусламж, түүгээр хэрэгжүүлж буй төслүүд билээ.

         Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу БНХАУ-ын 72,780,000.0 /далан хоёр сая долоон зуун наян мянга/ юаны үнэ бүхий буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Дорноговь аймгийн Замын-Үүд боомтод чингэлэг, ачааны автомашин шалгах хөдөлгөөнт рентген төхөөрөмж нэг иж бүрдэл, суудлын автомашин шалгах рентген төхөөрөмж нэг иж бүрдэл, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтод суудлын автомашин шалгах рентген төхөөрөмж нэг иж бүрдэл, Улаанбаатар хот дахь гаалийн газарт чингэлэг, ачааны автомашин шалгах хөдөлгөөнт рентген төхөөрөмж нэг иж бүрдэл нийт 4 ширхэг рентген тоног төхөөрөмжийг барилга байгууламжийн хамт хүлээн авах ёслолын арга хэмжээ болж өнгөрлөө.

IMG 0078

            Улс, орны эдийн засгийн хөгжилд гадаад худалдааны гүйцэтгэх үүрэг нэн чухал өнөө үед гадаад худалдааг хөнгөвчлөх чиглэлийн хүрээнд эдгээр рентген төхөөрөмжүүд ашиглалтад орсоноор гаалийн хяналт, шалгалтын үйл ажиллагаа хурдан шуурхай болж, бизнес эрхлэгчдийн цаг хугацааг хэмнэх таатай нөхцөл бүрдэх юм.

         Энэ удаагийн рентген тоног төхөөрөмж хүлээн авах ажиллагаа нь Монгол Улсад гаалийн алба үүсч хөгжсөний 105 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсанаараа онцлог юм.

            Гаалийн байгууллагын хамт олон гаалийн хяналт, шалгалтын үйл ажиллагаандаа энэхүү орчин үеийн шаардлагад нийцсэн рентген төхөөрөмжийг үр дүнтэй, ариг гамтай ашиглаж гаалийн хяналт, шалгалтын чиглэлд ахиц гаргах юм.

IMG 0171

IMG 0179

IMG 0178

Монгол Улс БНХАУ хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа зогсолтгүй хөгжин гаалийн хяналт шалгалтын орчин үеийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгч буй БНХАУ-ын Засгийн газар болон БНХАУ-ын Нуктек компанид Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон гаалийн байгууллагын зүгээс чин сэтгэлийн талархлаа илэрхийлье.

IMG 0195