mn GB
Mobile menu

“МОНГОЛ УЛСЫН ГАДААД БОДЛОГО, ЧИГЛЭЛ, ХЭРЭГЖИЛТ: ДЭЛХИЙН ХУДАЛДААНЫ БАЙГУУЛЛАГЫН ХУДАЛДААГ ХӨНГӨВЧЛӨХ ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АСУУДАЛ” СЭДЭВТ ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

1

Гаалийн байгууллагын 105 жилийн ойн хүрээнд “Монгол улсын гадаад худалдааны бодлого, чиглэл, хэрэгжилт: Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг хэрэгжүүлэх нь” сэдэвт хурлыг 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд зохион байгууллаа.

Хурлыг нээж Гаалийн ерөнхий газрын дэд дарга Б.Батхишиг үг хэлж, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга О.Цэенрэгзэн, Татвар орлогын газрын дарга Я.Эрдэнэчимэг нар хурал удирдан явууллаа.

2

Гадаад хэргийн яамны ГХЭЗХАГ-ын захирал В.Энхболд “Монгол Улсын гадаад худалдааны бодлого ба Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр” сэдвээр, Дэлхийн банкны Худалдааг хөнгөвчлөх асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Жерард Маклинден “Худалдааг хөнгөвчлөх нь –Дэлхийн банк группын өнцгөөс” сэдвээр тус тус илтгэл тавьсан.

3

Мөн ГЕГ-ын Гаалийн улсын ахлах байцаагч Ч.Тамираа “Худалдааг хөнгөвчилөх хэлэлцээрийн A; B; C категорийн заалтууд Гаалийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгагдсан байдал” сэдвээр, Гаалийн улсын байцаагч Э.Лхагвасүрэн “Ялгавартай тарифын бодлогын хэрэгжилт: дүн шинжилгээ, цаашид хийгдэх ажлууд” сэдвээр, Гаалийн улсын байцаагч Ч.Чимгэрэл “Уул уурхайн салбар дахь тарифын өөрчлөлтийн Монгол улсын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл” сэдвээр, Гаалийн улсын ахлах байцаагч Д.Цэндсүрэн /Ph.D, Дэлхийн гаалийн байгууллагын зөвлөх/ “Гаалийн хөгжлийн чиг хандлага: ДГБ-ын Чадавхийг бэхжүүлэх хөтөлбөр” сэдэвт илтгэлүүдийг хэлэлцүүлж, санал солилцов.

4

Хуралд Гадаад харилцааны яам, Гаалийн ерөнхий газар, Улаанбаатар хот дахь гаалийн газар, Буянт-Ухаа дахь гаалийн газар, Улс хоорондын шуудан илгээмж дэх гаалийн газар, Замын-Үүд дэх гаалийн газар, Сэлэнгэ аймаг дахь гаалийн газар, Сайншанд дахь гаалийн газар, Дорнод аймаг дахь гаалийн газар, Дархан дахь гаалийн газрын нийт 130 албан хаагч, мөн МҮХАҮТанхим, Дэлхийн банк групп, Европын холбоо, Азийн хөгжлийн банк, Фемида Монгол Од ТББ болон бусад гадаад худалдаанд оролцогч байгууллагын төлөөлөл оролцлоо.

5