mn GB
Mobile menu

ШИНЭ ҮЕИЙН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 105 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД УЛС ХООРОНДЫН ШУУДАН ИЛЭЭМЖИЙН ГААЛИЙН ГАЗРААС “УЛААЧ” АЯНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

        IMG 0098

        Монгол улсад Гаалийн байгууллага үүсч хөгжсөний 105 жилийн түүхэн ойн хүрээнд гаалийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, гаалийн байгууллагын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх, иргэд байгууллагад төрийн үйлчилгээг мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээнд хүргэх, иргэдэд гаалийн улсын байцаагчийн үйлчилгээний стандартыг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд Улс хоорондын Шуудан илээмжийн гаалийн газраас “Улаач” аяныг 10 сарын 04-нөөс 10 сарын 18-ны өдөр хүртэл зохион байгуулж, 2017 оны 10 дугаар сарын 04-ны 8.30 цагт Ди-Эйч-Эль дэхь гаалийн хяналтын бүсэд, 14 цагт Төв шуудан дахь гаалийн хяналтын бүсэд нээлт хийлээ.

Уг аяны хэрэгжилтийн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж буюу үйлчлүүлэгч нарт шуурхай, соёлтой үйлчилгээг үзүүлж, гаалийн улсын байцаагчийн үйлчилгээний стандарт, ёс зүйн дүрмийг сурталчилан таниулж, төрийн үйлчилгээг үлгэрлэх юм.

Гаалийн байгууллага нь нэг талаас гаалийн хууль тогтоомжийн биелэлтийг хангах төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэгч байгууллага, нөгөө талаас өөрийн хуулиар хүлээсэн чиг үүргээ үйлчилгээгээрээ дамжуулан хүргэдэг үйлчилгээний байгууллага билээ.

Гаалийн байцаагчийн ёс зүй, үйлчилгээний стандартыг төрийн үйлчилгээнд хэвшүүлэн дадал болгох, мэргэжлээ сурталчилан таниулах эерэг хандлагыг нэмэгдүүлэх “Улаач” аян нь зөвхөн хэрэгжилтийн хугацаандаа хүчин төгөлдөр бус Гаалийн байгууллын 100, 100 жилийн түүхэн ирээдүйтэй хамт улам боловсрон чамбайжих нэн чухал ойлголт учраас Улс хоорондын Шуудан илээмжийн гаалийн газрын зүгээс Монгол улсын хэмжээнд ажил үүргээ гүйцэтгэж буй гаалийн байцаагч нарт үйлчилгээний стандарт, ёс зүйн хэм хэмжээг чандлан сахиж хаана байгаа газраа төрийн үйлчилгээг эерэг хандлагаар хүргэхийг уриалж байна.

IMG 0087

Дэвшилтэт техник, технологид суурилсан, олон улсын жишигт нийцсэн үйлчилгээ үзүүлэгч гаалийн газар болох бидний алсын хараа гаалийн байцаагч бүрийн мэргэжлийн чадвар, харилцаа хандлагаас шалтгаалан ойрын зорилт болон биелэх учиртай.

Торгоны замаар түүхэн жим нь зурайсан гаалийн байгууллагын шинэ үе үүсч хөгжсөний 105 жилийн ойн мэндийг бүх ажилтан албан хаагч нартаа Улс хоорондын Шуудан илээмжийн гаалийн газрын хамт олны зүгээс хүргэе.

IMG 0184