mn GB
Mobile menu

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ГААЛИЙН ЗӨРЧИЛТЭЙ ТЭМЦЭХ ГАЗРААС “МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫН ХУУЛЬ БУС ЭРГЭЛТЭНД ТАВИХ ГААЛИЙН ХЯНАЛТ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

DSC 2348

Гаалийн ерөнхий газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газар, Оросын Холбооны улсын Холбооны гаалийн албаны Контрабандтай тэмцэх ерөнхий газар хоорондын хамтын ажиллагааны протоколын хүрээнд тус газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн ажилтан М. В. Колесников 2017 оны 09 дүгээр сарын 21-нээс 29-ний өдрүүдэд монголын гаалийн байгууллагын ажилтнуудад “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтэд тавих гаалийн хяналт” сэдвээр сургалт явууллаа. Сургалтанд Гаалийн ерөнхий газрын харъяа гаалийн газар, хороодын 24 гаалийн улсын байцаагч, ахлах байцаагч, албаны дарга нар хамрагдаж, хилээр нэвтэрч буй бараа, нисэх онгоц, галт тэрэг, авто хөсөг, чингэлэг болон зорчигчид гаалийн хяналт тавихад анхаарах асуудлууд, хар тамхи хилээр нэвтрүүлэхийг завдсан гэмт хэргийн бодит туршлагуудыг танилцуулж, харилцан туршлага солилцов. Сургалтыг мөн Замын-Үүд дэх гаалийн газар, Улаанбаатар хот дахь гаалийн газар, Буянт-Ухаа дахь гаалийн газар болон Улс хоорондын шуудан илгээмж дэх гаалийн газрын гаалийн хяналтын бүсүүдэд ажлын байран дахь дадлага олгох хэлбэрээр зохион байгуулав.

Сургалтанд амжилттай хамрагдсан ГЕГ-ын харъяа газар, хороодын гаалийн улсын байцаагч, ахлах байцаагч болон албаны дарга нарт Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газар болон ОХУ-ын Холбооны гаалийн албаны Контрабандтай тэмцэх ерөнхий газраас гэрчилгээ гардуулж, мансууруулах бодис илрүүлэгч тестерийн иж бүрдлийг, ашиглах зааварчилгааны хуваарилан хүргүүлэв.

 IMG 0363