mn GB
Mobile menu

МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХИЛИЙН ХАМТАРСАН ШАЛГАЛТЫН АЖЛЫН ХЭСГИЙН НАЙМДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

photo

Монгол Улс, БНХАУ-ын гаалийн байгууллагын хилийн хамтарсан шалгалтын ажлын хэсгийн наймдугаар хуралдааныг 2017 oны 09 дүгээр сарын 06-аас 07-ны өдрүүдэд Монгол улсын Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

Хуралдаанд Гаалийн ерөнхий газрын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ,Гаалийн ерөнхий газрын Гаалийн хяналт, шалгалтын газрын дарга Э.Мөнхөө, Гаалийн ерөнхий газрын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ө.Цолмон, Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн дарга Б.Ганзориг, Гаалийн ерөнхий газрын Гаалийн хяналт, шалгалтын газрын гаалийн улсын ахлах байцаагч Б.Мөнхтогос, Замын-Үүд дэх гаалийн газрын дарга Д.Зоригоо, Замын-Үүд дэх гаалийн газрын гаалийн улсын байцаагч Ц.Даваасүрэн нар Монгол талаас оролцож, БНХАУ-ын талаас Гаалийн ерөнхий газрын Гаалийн хяналт шалгалтын газрын орлогч дарга Мяао ЮүэСүэ тэргүүтэй 5 төлөөлөгч, Азийн хөгжлийн банкны олон улсын зөвлөх Лорели Катаяло Де Диос нар оролцолоо.

Уулзалтаар хамтарсан хяналтын ажлын хэсгийн долдугаар хуралдаанаас хойш хийсэн ажлуудаа дүгнэж, хамтарсан манифестыг цахимжуулах ажилд ахиц гаргах, хамтарсан манифестыг хэрэгжүүлэх боомтыг нэмэгдүүлэх, хилийн хамтарсан шалгалтын хоёрдугаар шат болох “Хяналт шалгалтын үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх” ажлуудыг эхлүүлэх талаар хэлэлцэв.

IMG 0029

Хамтарсан манифестыг цахимжуулах ажлын хүрээнд Талууд дараах асуудлуудаар тохиролцов. Үүнд

Талууд хамтарсан манифестыг цахимжуулах ажлын хэрэгжилтийн үр дүнг хэлэлцэж, техникийн нөхцөл бүрдсэн гэж дүгнэж, 2017 онд багтаж Монгол Улсын Замын-Үүд, БНХАУ-ын Эрээн автозамын боомтуудад туршилтаар нэвтрүүлж эхлэх, 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн цахим манифестыг албан ёсоор нэвтрүүлэх;

Монгол Улс, БНХАУ-ын гаалийн байгууллагын хилийн хамтарсан шалгалтын хамрах хүрээг тэлж, Монгол Улсын Хавирга, Баянхошуу, Сүмбэр, Бургастай, Булган, БНХАУ-ын Ар хашаат, Өвдөг, Рашаант, Лаоемяо, Такашикэн боомтуудад 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ижилтгэсэн манифестыг цаасан хэлбэрээр солилцохоор тохиролцлоо.