mn GB
Mobile menu

МОНГОЛ УЛСЫН ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ГААЛИЙН ЗӨРЧИЛТЭЙ ТЭМЦЭХ, ХЭРЭГ БҮРТГЭХ ГАЗАР, ОХУ-ЫН ХОЛБООНЫ ГААЛИЙН АЛБАНЫ СИБИРИЙН БҮСИЙН КОНТРБАНДТАЙ ТЭМЦЭХ ГАЗАРТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

DSC 2008       ОХУ-ын Эрхүү хотод 2017 оны 09 дүгээр сарын 04-нөөс 08-ний өдрүүдэд Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газар, ОХУ-ын Холбооны гаалийн албаны Сибирийн бүсийн Контрбандтай тэмцэх газар, Монгол Улстай хил залгаа боомтын гаалийн газар, хороодын дарга, удирдлагууд 2018-2019 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан хил дамнасан галт зэвсэг, хар тамхи, мансууруулах бодис, эм, эмнэлгийн хэрэгсэл, автомашин, ховордсон амьтан ургамлын хууль бус худалдаа, худалдааны луйврын эсрэг хамтран ажиллах, харилцан мэдээлэл солилцох зэрэг ажлыг хэрэгжүүлэхээр тохиролцов. Энэхүү ажлыг хэрэгжүүлснээр хоёр улсын хил дээр үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүн, хуулийн этгээдийн хууль сахилтын түвшин дээшилж, гаалийн татварын орлого нэмэгдэх нөхцөл бүрдэх юм.