mn GB
Mobile menu

ДЭЛХИЙН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГААС "ЛАБОРАТОРИЙН ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ СЕМИНАР’’ - ЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

LAB

Дэлхийн Гаалийн байгууллагаас 2017 оны 07 дугаар сарын 31-нээс 08 дугаар сарын 03-ны өдрүүдэд Монголын гаалийн байгууллагад ‘’ЛАБОРАТОРИЙН ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ СЕМИНАР’’-ыг зохион байгууллаа.

Уг семинарыг Дэлхийн гаалийн байгууллагын Тариф, худалдааны газрын орлогч дарга Алваро Фернандез, Испаний гаалийн лабораторийн химич Хуан Морено, БНХАУ-ын Шанхай дахь гаалийн газрын Ангиллын албаны орлогч дарга Ванг Юнгэ нар удирдан зохион явуулсан.

Энэ удаагийн семинар нь ДГБ-ын хороод, дэд хороодын үүрэг оролцоо, бүс нутгийн гаалийн лаборатори, БНХАУ-ын гаалийн лаборатори, Испанийн гаалийн лабораториудын үйл ажиллагааны талаар, уялдуулсан системийн ангилал, гүйцэтгэх үүрэг, мэдээллийн баазтай ажиллах, лабораторитой холбогдолтой ДГБ-ын зөвлөмжүүд, шинжилгээний чиглэлээр мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис, эмийн, полимерийн, амин дэмийн бүтээгдэхүүний найрлага, бүтцийн тоон хувь хэмжээг тодорхойлох, даавууны ангилал, дүн шинжилгээ болон ДГБ-ын цахим хуудас, УС болон INN мэдээллийн сангийн талаар бусад асуудлаар оролцогчдод онолын мэдлэг, чадварыг олгосноороо илүү ач холбогдолтой, үр дүнтэй сургалт байлаа.