mn GB
Mobile menu

ГААЛИЙН АЖИЛТНУУД ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛИАР ШАГНУУЛЛАА

IMG 0110

Гаалийн байгууллагад идэвх зүтгэлтэй, үнэнч шударга, үр бүтээлтэй ажилласан нэр бүхий гаалийн ажилтнуудыг Төрийн дээд одон медалиар шагнаж урамшуулах арга хэмжээ 2017 оны 07 дугаар сарын 9-ны өдөр Гаалийн ерөнхий газарт зохион байгуулагдлаа.

Шагналыг Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт болон Гаалийн байгууллагын удирлагууд гардуулж, цаашдын ажил үйлсэд нь улам өндөр амжилтыг хүссэн юм. Үүнд:

I.          ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН

  1.         Жамьянсүрэнгийн Чимгээ (Ph.D, дэд профессор) ГЕГ-ын дэргэдэх Хэвлэл Мэдээлэл, Сургалт, Судалгааны Төвийн гаалийн улсын ахлах байцаагч

II.         АЛТАНГАДАС ОДОН

  1.         Ёндонгийн Бат-Эрдэнэ-ГЕГ-ын дэд дарга

  2.         Янсангийн Эрдэнэчимэг-ГЕГ-ын Татварын орлогын газрын дарга

  3.         Жигжидийн Тунгалаг- ГЕГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн Гаалийн улсын байцаагч

  4.         Гочоогийн Батбаяр- Буянт-Ухаа дахь гаалийн газрын Гаалийн улсын ахлах байцаагч

  5.         Бямбадоржийн Уртнасан-Гашуунсухайт дахь Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч

III.        ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ

  1.         Жамсрангийн Энхжаргал- -ГЕГ- ын Гаалийн зөрчилтэй тэмцэх газрын гаалийн улсын байцаагч

  2.         Жигдэнгомбын Батсуурь-ГЕГ-ын дэргэдэх Үйлчилгээ, аж ахуйн албаны жолооч

  3.         Батаагийн Даваасүрэн-Гашуунсухайт дахь гаалийн газрын дарга

IMG 0094

IMG 0032

IMG 0072

IMG 0113

IMG 0111       Улс эх орныхоо эдийн засгийн аюулгүй байдлын төлөө чин шударгаар зүтгэж хөдөлмөр бүтээлээ үнэлүүлсэн нийт гаалийн ажилтнууддаа эрүүл энх аз жаргалыг хүсэн ерөөе.