mn GB
Mobile menu

ХАНХ ДАХЬ ГААЛИЙН ХОРООНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Untitled-2

Ханх дахь гаалийн хороо нь Мэдээлэлд суурилсан техник технологит тулгуурласан гаалийн хяналт 2017 зорилтын хүрээнд Хөвсгөл аймгийн ХАҮТанхим болон татварын хэлтэстэй хамтран Хөвсгөл аймгийн ХАҮТанхимын гишүүн, бизнес эрхлэгчдийн дунд өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгт Хөвсгөл аймгийн Худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл эрхлэгч  71 аж ахуйн нэгж оролцлоо.

Уулзалт, өдөрлөгт : Хөвсгөл аймгийн  Засаг дарга Л.Ганболд, Гаалийн хорооны дарга Ч.Саранхүү, гаалийн улсын байцаагч Л.Ганбат, бичиг хэрэг Г.Мөнхзул, Татварын хэлтэсийн улсын ахлах байцаагч Гантулга, Хүнс хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн н.Нарангэрэл, Байгаль орчны газрын мэргэжилтэн н.Хандсүрэн, Худалдан авах ажиллагааны мэргэжилтэн н.Гал-Эрдэнэ нар оролцож, бизнес эрхлэгчид мэдээлэл хүргэхийг зэрэгцээ төр хувийн хэвшлийн  байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүллээ.

       Өдөрлөгт оролцож буй гишүүдэд Ханх дахь гаалийн хорооны  зорилго үйл ажиллагаа, гаалийн тухай хууль тогтоомжийг сурталчилан таниулж, сонирхосон асуултанд хариулж, зөвөлгөө мэдээлэл өгч, гарын авлага тараав. Уулзалт, зөвөлгөөн харилцан мэдээ мэдээлэл солилцон үр дүнтэй болж өндөрлөлөө.

Untitled-1

 БИТ ХХК-ны инженер техникийн ажилтнууд  тус гаалийн хороонд  2017-04 сарын 2-оос 4-ны хооронд  ажиллаа.

Ажиллах хугацаанд доорхи үйлчилгээг үзүүлсэн.

  1. Power supply, mi-switch, 10-15/4.2A
  2. RSU+5VDC
  3. SWITCHING POWER SUPPLY SPI300F4BB

Untitled-4

Рентген төхөөрөмжийн эд ангиудыг засварлан суурилуулж, тус гаалийн хорооны нийт  8 ГУБ-д  рентгений ашиглалт, хамгаалалт,  засвар үйлчилгээ болон хэрхэн ажиллуулах талаар сургалт явууллаа.

Мөн Хөвсгөл аймгийн Ханх сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Оюунлаг гааль" сэдэвт шатрын тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнийг 2017 оны 05 дугаар сарын 20-нд  06 наснаас 18 насны бага, дунд, ахлах ангийн сурагчид амжилттай оролцлоо.

Untitled-3

 

9

          4 дүгээр сарын 05-ны өдөр Хөвсгөл ард түмний телевизээр Ханх дахь АЗШНБ болон гаалийн хорооны үйл ажиллагааны талаар 10 минутын нэвтрүүлэг хийж Хөвсгөл ард түмний телевизийн мэдээ мэдээлэлийн цагаар орон нутагт гарсан.  

Untitled-5

Тус гаалийн хороонд ГЕГ-ын дэд дарга Б.Батхишиг, ГЕГ-ын Боомтын хөгжлийн хэлтсийн дарга Ш.Болд-Эрдэнэ,  Эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга Д.Эрдэнэсүрэн, Мэдээллийн технологийн төвийн ГУБ Б.Дөлгөөн нарын бүрэлдэхүүнтэй нийт 14 хүн ирж,  2017 оны 04 сарын 6-7-ны хооронд ажиллан, гаалийн хорооны ажил байдалтай танилцаж, сургалт хийлээ. 

13

Эрсдлийн удирдлагын хэлтсийн дарга Д.Эрдэнэсүрэн өөрийн биеэр тус гаалийн хорооны 8-н  ГУБ нарт эрсдлийн удирдлагын чиглэлээр сургалт явуулж,  зөвлөмж зөвлөгөө өгч, үр дүнтэй ажил зохион байгууллаа. 

14

Мөн Мэдээллийн технологийн төвийн ГУБ Б.Дөлгөөн хорооны бүх компьютерийг форматлаж ашиглалтыг  сайжруулан, шинэчлэгдэж байгаа ОPEN ERP програмын талаар сургалт зохион байгууллаа.

                

ХАНХ ДАХЬ ГААЛИЙН ХОРОО