mn GB
Mobile menu

ОЗОН ЗАДАЛДАГ БОДИСЫН ЭКСПОРТ, ИМПОРТОД ХЯНАЛТ ТАВИХ ҮНДЭСНИЙ СУРГАЛТ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

IMG 0023

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Озоны үндэсний алба, Монгол улсын Гаалийн ерөнхий газар хамтран “Монреалийн протоколыг хэрэгжүүлэх, Озон задалдаг бодисынэкспорт, импортод тавих хяналт” сэдэвт гаалийн болон байгаль орчны хяналтын ажилтнуудад зориулсан үндэсний сургалтыг 2017 оны 6 дугаар сарын 14-нөөс 15-ны хооронд Улаанбаатар хот дахь гаалийн газрын хурлын танхимд амжилттай зохион байгууллаа. Сургалтанд Гаалийн ерөнхий газар, Улаанбаатар хот дахь гаалийн газар, Буянт-Ухаа дахь гаалийн газар, Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын нийт 40 гаалийн улсын байцаагч, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 10 хяналтын улсын байцаагч хамрагдлаа.

Сургалтын ажиллагааг БОАЖЯ-ны Озоны үндэсний албаны захирал Проф Ц.Адьяасүрэн нээж үг хэлсэн бол ГЕГ-ын Төрийн захиргааны удирдлагын газрын дарга О.Цэенрэгзэн Монреалийн протоколыг хэрэгжүүлэх, Озон задалдаг бодисын экспорт, импортод тавих гаалийн хяналтандаа анхаарч, сургалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Сургалтын хүрээнд НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн Өмнөд Азийн сүлжээний хөтөлбөрийн ажилтан хатагтай Лиаззат Раббиоси Ази, Номхон далайн бүсийн Өмнөд Азийн сүлжээний хөтөлбөрийн танилцуулга болон Монреалийн протоколын Кигалигийн нэмэлт өөрчлөлт, Уур амьсгалын өөрчлөлтөд Гаалийн байгууллагын гүйцэтгэх үүрэг сэдвээр илтгэл тавьлаа. Энэ дашрамд НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн Өмнөд Азийн сүлжээний хөтөлбөрөөс жил бүр шалгаруулдаг “Азийн байгаль орчны хууль сахиулалтын шагнал”-д Монгол улсаас Гаалийн ерөнхий газрыг нэр дэвшүүлж байгаагаа Озоны үндэсний албаны захирал Др.Проф Ц.Адьяасүрэн уламжилсан юм.

Сургалтанд идэвхитэй оролцсон сонсогчдод НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, БОАЖЯ-ны Озоны үндэсний албанаас сертификат гардууллаа.