mn GB
Mobile menu

ГААЛИЙН АЖИЛТНУУД ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛИАР ШАГНУУЛЛАА

0J8A0129

          Гаалийн байгууллагад он удаан жил идэвх зүтгэлтэй, үнэнч шударга, үр бүтээлтэй ажилласан нэр бүхий гаалийн улсын байцаагч нарыг төрийн дээд одон медалиар шагнах ёслолын арга хэмжээ өнөөдөр буюу 2017 оны 05 дугаар сарын 31-ны өдөр Сангийн яаманд зохион байгуулагдлаа. Дээрх шагналыг Сангийн дэд сайд Х.Булгантуяа гардуулахын хамт, цаашдын ажил үйлсэд нь улам өндөр амжилтыг хүссэн юм.

 0J8A0093

0J8A0102

Үүнд:
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон: Д.Жаргалсайхан, Цэргийн гавьяаны одон: Б.Чинбат, Алтангадас: Д.Болорцэцэг, М.Мөнхтуяа, Хөдөлмөрийн хүндэт: П.Оюун, Ч.Дагвасүрэн тус тус шагнууллаа.

 

0J8A0115

0J8A0121

0J8A0126

          Улс эх орныхоо эдийн засгийн аюулгүй байдлын төлөө чин шударгаар зүтгэж хөдөлмөр бүтээлээ үнэлүүлсэн нийт гаалийн ажилтнууддаа баярын мэнд хүргэхийн ялдамд эрүүл энх аз жаргал, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.