mn GB
Mobile menu

“ГААЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ”-ИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

0J8A0086

Гаалийн байгууллагаас “Гаалийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийг боловсруулж, бэлэн болгоод байгаа билээ.

Уг төслийг гаалийн харилцаанд оролцогчдод танилцуулах, төсөлд оруулах саналыг авах зорилгоор нээлттэй хэлэлцүүлгийг мэргэжлийн холбоод, болон ААНБ, иргэдийн дунд амжилттай зохион байгууллаа.

0J8A0078

Хэлэлцүүлгийг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн “Хуульчдын танхим”-д 2017 оны 05 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд Гаалийн ерөнхий газраас зохион байгуулсан бөгөөд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, түүний гишүүнчлэлд багтах мэргэжлийн холбоод, Алтанбулаг, Цагааннуур, Замын-Үүдийн чөлөөт бүсийн удирдлагууд, гаалийн баталгаат бүс болон түр агуулах, гаалийн хяналтын бүс эзэмшигчид, гаалийн харилцаанд оролцогч тээвэрлэгч, тээвэр зууч, гаалийн зуучлагч байгууллагууд, импорт экспортын үйл ажиллагаа эрхлэгчид зэрэг 80 орчим субьектийн төлөөлөл оролцсон юм.

0J8A0004

Нээлттэй хэлэлцүүлэг Гаалийн Ерөнхий Газрын дэд дарга, хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн ахлагч Ё.Бат-Эрдэнийн “Гаалийн тухай хуулийн төсөл боловсруулах болсон хэрэгцээ, шаардлага”-ын талаар танилцуулсанаар эхэлсэн.

0J8A0008

Хэлэлцүүлгийг нээж үг хэлсний дараа хэлэлцүүлэгт оролцогчдод хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн гишүүн, ГЕГ-ын Хуулийн хэлтсийн гаалийн улсын ахлах байцаагч Ч.Тамираа хуулийн төслийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийв.

Түүнчлэн Хууль зүйн үндэсний хүрээлэн болон хуульч эрдэмтэн судлаачдын “Гаалийн тухай хуулийн төсөл”-ийн талаар гаргасан дүгнэлтийг тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Бариаширсүрэн товч танилцуулсан болно.

            Хэлэлцүүлэгт гаалийн харилцаанд оролцогч ААНБ-ууд болон мэргэжлийн холбоод маш идэвхитэй оролцож, үнэтэй санал, зөвлөмжүүд өгсөн бөгөөд дээрх санал, зөвлөмж тус бүрийг нарийвчлан судлаж, хуулийн төсөлд оруулах талаар судлахаар боллоо.

            Гаалийн харилцаанд оролцогч та тус хуулийн төсөлтэй танилцахаар бол энэхүү цахим хуудасны нүүр хэсэгт байрлуулсан бөгөөд та үнэтэй санал зөвлөмжөө This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. майл хаягаар илгээх боломжтой. Таны илгээсэн саналыг Гаалийн байгууллага найрийвчлан судлах болно.

0J8A0063

0J8A0052

0J8A0105