mn GB
Mobile menu

ТҮРГЭВЧИЛСЭН СУРГАЛТ БОЛЛОО

IMG 1885

Улаанбаатар хот дахь гаалийн газрын Эрсдэлийн удирдлага, статистик, мэдээллийн технологийн албанаас 5 сарын 8-наас 6 сарын 8-ны өдрийн хооронд зохион байгуулж буй “Мэдээлэлд тулгуурласан оновчтой онилолт” нэг сарын аяны хүрээнд Гаалийн Ерөнхий Газрын Гаалийн эрсдэлийн удирдлагын хэлтсийн гаалийн улсын байцаагч Э.Мөнхзул урилгаар “Гаалийн бүрдүүлэлтэнд эрсдэл тооцох нь” сэдэвт түргэвчилсэн сургалтыг 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 08.30-09.20 хооронд тус газрын 7 давхарын Их танхимд явууллаа.

IMG 1903

Энэхүү түргэвчилсэн сургалтанд тус газрын Гаалийн бүрдүүлэлтийн болон Гаалийн хяналт шалгалтын албаны гаалийн улсын ахлах болон гаалийн улсын байцаагч нар оролцож бөгөөд сургалтанд оролцогчдод "Шалгалтын үр дүн" талбарт хяналт шалгалтын үр дүнг хэрхэн оновчтой бичих,гаалийн бүрдүүлэлтийн явцад мэдүүлгийг засварт буцаах үндэслэл, тайлбарыг бичих талаар цахим танилцуулга дээр үндэслэн тайлбарлан чиглүүлсэн байна.

IMG 1898

Сургалтанд шалгалтын үр дүнгийн санал талбарт бүрдүүлэлтийн явцыг дэлгэрэнгүй, хуулийн хүрээнд, оновчтой бичиж хэвших нь эрсдэлийн шалгуур үзүүлэлтийн мэдээллийг боловсруулах гол үзүүлэлт болохыг голчлон анхааруулсан байна.

IMG 1897

Мөн бүрдүүлэлтийн явцад мэдүүлгийг засварт буцаахдаа нийт ГУБ нар алдааны утгыг зөв сонгож, засварт буцаасан тайлбараа оновчтой, зөв, дэлгэрэнгүй бичих нь эрсдэлийн мэдээллийн санг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтойг жишээ дурдан танилцуулж заавар, зөвлөгөө өгсөн юм.