mn GB
Mobile menu

“МЭДЭЭЛЭЛД ТУЛГУУРЛАСАН ОНОВЧТОЙ ОНИЛГОО” СЭДЭВТ НЭГ САРЫН АЯНЫ НЭЭЛТ БОЛЛОО

Poster UB  Customs 01 converted           Улаанбаатар хот дахь Гаалийн газрын даргын тушаалын дагуу Гаалийн тухай болон Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн хэрэгжилтийг гаалийн бүрдүүлэлт, хяналтын бүх шатанд хэрэгжүүлэх, улсын төсвийн орлогын төлөвлөгөөг биелүүлэх ажлыг эрчимжүүлэх, эрсдэлийн удирдлагыг бэхжүүлэх, гаалийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчилтэй тэмцэх эрх зүйн шинэчилсэн зохицуулалтыг сурталчилан таниулах, гаалийн байгууллагаас үзүүлж байгаа үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, мэдээллийн ил тод байдлыг хангах зорилгоор тус газрын хэмжээнд 2017 оны 4 сард “Үйлчилгээний стандартыг хэвшүүлэх” аяныг Захиргааны алба, 5 сард “Мэдээлэлд тулгуурласан оновчтой онилолт” аяныг Эрсдэлийн удирдлага, статистик, мэдээллийн технологийн алба, 6 сард “Хэм хэмжээ, шийдэл” аяныг Гаалийн зөрчилтэй тэмцэх алба, 9 сард “Оновчтой хяналт” аяныг Гаалийн хяналт шалгалтын алба, 11 сард “Зөв баримт, бодит үнэ” аяныг Гаалийн бүрдүүлэлтийн алба тус тус зохион байгуулахаар болсон билээ.

Энэ оны 12 сард аяныг дүгнэх комисс бусдыгаа тэргүүлэн манлайлж ажилласан 1 алба, 1 алба хаагчийг шалгаруулж, өргөмжлөл, дурсгалын зүйл зэргийг, манлайлсан алба хаагчийг газрын даргын нэрэмжит шагналаар шагнахаар болсон билээ.

 IMG 1813

          Энэ хүрээнд өнгөрсөн 4 сард тус газрын Захиргааны алба “Үйлчилгээний стандартыг хэвшүүлэх” аяныг амжилттай зохион байгуулсан бөгөөд 5 сарын 8-ны Даваа гаригт Эрсдэлийн удирдлага, статистик, мэдээллийн технологийн албанаас зохион байгуулж буй “Мэдээлэлд тулгуурласан оновчтой онилолт” аяны нээлт тус газрын 2 давхарын үйлчилгээний танхимд боллоо.

IMG 1803

           Аяны нээлтэд Гаалийн Ерөнхий Газрын Гаалийн эрсдэлийн удирдлагын дарга Д.Эрдэнэсүрэн, Улаанбаатар хот дахь Гаалийн газрын дарга Б.Батгэрэл, орлогч дарга Д.Солонго, Гаалийн хяналт шалгалтын албаны дарга Б.Мөнхбат, Гаалийн зөрчилтэй тэмцэх албаны дарга Д.Гантуг, Эрсдэлийн удирдлага, статистик, мэдээллийн технологийн албаны дарга Д.Энхбаяр, Захиргааны албаны ахлах Б.Чинбат тэргүүтэй тус газрын гаалийн улсын ахлах байцаагч, гаалийн улсын байцаагч нар оролцлоо.IMG 1807

          Аяныг нээж тус газрын орлогч дарга Д.Солонго үг хэлсэн бөгөөд дараагаар нь ГЕГ-ын Гаалийн эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга Д.Эрдэнэсүрэн гаалийн байгууллагын эрсдэлийн удирдлагын талаарх өнгөрсөн болон одоогийн байдлын талаар, мөн ойрын ирээдүйн зорилтын тухайд үг хэллээ. IMG 1815

IMG 1824

IMG 1825

IMG 1831

         Үүний дараа Эрсдэлийн удирдлага, статистик, мэдээллийн технологийн албаны дарга Д.Энхбаяраас “Мэдээлэлд тулгуурласан оновчтой онилолт” аяны нээлтэн дээр болон нээлтийн дараа хуралдсан тус газрын шуурхай хурлын үеэр энэхүү аянд болон албаныхаа зорилт, үйл ажиллагааг олон нийтэд сурталчилан илэрхийлэхэд зориулан бэлтгэн гаргасан хоёр төрлийн Зурагт хуудсыг Гаалийн эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга Д.Эрдэнэсүрэн, газрын дарга Б.Батгэрэл, мөн Гаалийн зөрчилтэй тэмцэх албандаа зориулан бэлтгэсэн “ХУУЛЬ ЗӨРЧИГЧДИЙН ӨМНӨ ТЭМЦЭЛ ОРШИНО. ХУУЛЬ САХИГЧДЫН ӨМНӨ ХҮНДЛЭЛ ОРШИНО.” УРИА ҮГ-ОНЧ ҮГ-ийг албаны дарга Д.Гантуг нарт тус тус гардууллаа.

        Эрсдэлийн удирдлага, статистик, мэдээллийн технологийн албанаас зохион байгуулж буй “Мэдээлэлд тулгуурласан оновчтой онилолт” аян батлагдсан төлөвлөгөө, хуваарийн дагуу амжилттай явагдаж байна.

Poster UB  Customs 01 converted 0302

Poster UB Customs 02 converted