mn GB
Mobile menu

"МЭДЭЭЛЛИЙН ЦАГ" БОЛЛОО

nuurend

Гаалийн ерөнхий газрын нийт албан хаагчдад сар бүр мэдээллийн цагийг зохион байгуулж дээд шатны байгууллага болон байгууллагын удирдлагын шийдвэр, зохион байгуулалтын асуудал болон тодорхой сэдвээр мэдээлэл хийдэг билээ. 5 дугаар сард дараах сэдвээр мэдээлэл хийлээ.

1. Гаалийн эрх зүйн актууд болон Гаалийн тухай хуулийн шинэчлэн найруулсан төслийн талаар. Хуулийн хэлтсийн дарга С.Оюунцэцэг.

2. Гаалийн зөрчил түүнээс урьдчилан сэргийлэх, анхаарах асуудлууд. Гаалийн зөрчилтэй тэмцэх газрын ГУБ Б.Сүхбаатар.

3. Захиргаа, дотоод ажлын системийн танилцуулга. Мэдээллийн технологийн төвийн дарга Б.Ганзориг.

4. "Мөнгөн тэмдэгтийн соёлтой хэрэглээ" Монголбанкны ажилтан С.Амгаланбаяр, Худалдаа хөгжлийн банкны Касс үнэт зүйлсийн газрын захирал Ж.Цогтбаяр.

zurag 3

zurag 222

zuraag

Монголбанк нь Монгол Улсын мөнгөн тэмдэгт болох төгрөгийг хэвлэх, гүйлгээнд гаргах, гүйлгээнээс татах, хүчинтэй үгүйг тодорхойлох хуулиар олгогдсон эрхтэй байгууллага юм. Монголбанкнаас дахин ашиглах боломжгүй муудсан мөнгөн тэмдэгтүүдийн тоо олшрох хандлагатай болж байгаатай холбогдуулж, иргэдийг мөнгөн тэмдэгтэд зүй зохистой хандаж, соёлтой хэрэглэж хэвшихийг уриалан “Мөнгөн тэмтэгтийн соёлтой хэрэглээ” хоёр сарын аян зохион байгуулж байна. Тус аяны хүрээнд Монголбанкны ажилтан С.Амгаланбаяр, Худалдаа хөгжлийн банкны Касс үнэт зүйлсийн газрын захирал Ж.Цогтбаяр нар Гаалийн ерөнхий газарт ирж “Хуурамч мөнгөн тэмдэгтийг хэрхэн таних вэ?” сэдвээр тус тус мэдээлэл хийлээ.