mn GB
Mobile menu

ГААЛИЙН АСУУДЛААРХ ОЛОН УЛСЫН КОНВЕНЦУУД ХЭВЛЭГДЛЭЭ

Төрийн мэдээлэл хууль тогтоомжийн эмхэтгэл

Улсын Их хурлын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Гаалийн ерөнхий газар хамтран гаалийн асуудлаарх Монгол улсын нэгдэн орж, соёрхон баталсан олон улсын гэрээ, хэлэлцээр, конвенцүүдийг нэгтгэн, “Төрийн мэдээлэл” хууль тогтоомжийн эмхэтгэл хэвлэн гаргалаа. Үүнд:

  1. Гаалийн хамтын ажиллагааны зөвлөл байгуулах тухай конвенц
  2. Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн тухай олон улсын конвенц
  3. Тир карнейг хэрэглэн барааг олон улсын хэмжээнд тээвэрлэх тухай конвенц
  4. Барааг түр хугацаагаар оруулах тухай конвенц
  5. Гаалийн горимыг хялбарчлах, уялдуулах тухай олон улсын конвенцид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протокол
  6. Барааны хилийн хяналтын үйл ажиллагааг уялдуулах тухай олон улсын конвенц
  7. Хуурай боомтын тухай засгийн газар хоорондын хэлэлцээр

Гаалийн харилцаанд оролцогчид та бүхэн дээрх олон улсын гэрээ, хэлэлцээр, конвенцийг уншиж судлан үйл ажиллагандаа ашиглах боломжтой юм.

 Татаж авах