mn GB
Mobile menu

УЛААНБААТАР ХОТ ДАХЬ ГААЛИЙН ГАЗРААС НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

0J8A0237

   Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 190 дүгээр тогтоолоор иргэдийн санал зөвлөгөөг сонсч, төрийн бодлого боловсруулах, шийдвэр гаргахад туслах зорилго бүхий “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР”-ийг жил бүр зохион байгуулж байхыг төрийн бүх шатны байгууллагад даалгасны дагуу 4-р сарын 27-28-ны өдрүүдэд Улаанбаатар хот дахь Гаалийн газрын “Нээлттэй хаалганы өдөр”-ийг Гаалийн ерөнхий газар, Гаалийн ерөнхий газрын Эрэлч нохойн сургалтын төв, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхим, “Улаанбаатар Төмөр Зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгтэй хамтран зохион байгуулж байна.

0J8A0182

   Энэ удаагийн зохион байгуулж буй нээлттэй хаалганы өдөр нь татварын зарим хууль тогтоомжид өөрчлөлт орсон цаг үетэй давхцаж байгаагаараа онцлог юм. “Нээлттэй хаалганы өдөр”-ийн нээлтэд ГЕГ-ын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ, ГЕГ-ын Төрийн захиргааны удирдлагын газрын дарга О.Цэенрэгзэн, ГУАБ О.Гансүх, ГЕГ-ын Эрэлч нохойн сургалтын төвийн дарга Б.Наранбадрах, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга Б.Батшагай, Экспорт, импорт, хилийн хорио цээрийн албаны дарга Б.Оргил, Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга Б.Лхагважав, “Улаанбаатар Төмөр Зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаа зэрэг албаны хүмүүс оролцов.

 

0J8A0147

“Нээлттэй хаалганы өдөр”-ийн арга хэмжээг УБГГ-ын дарга Б.Батгэрэл нээж үг хэлэхдээ тус газрын үйл ажиллагаа, өнөөгийн байдлын талаар товч танилцуулав.

   “Нээлттэй халганы өдөр”-ийн арга хэмжээний хүрээнд гаалийн болон бусад хууль тогтоомжтой холбоотой ном, товхимол, гарын авлага, үзүүлэн таниулах материал, самбар, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан барааны үзмэрээр үзэсгэлэн гаргаж, хар тамхи мансууруулах бодисын сургалтын хэрэгсэл, түүний хор хөнөөлийн тухай мэдээлэл материал зэргээр үзэсгэлэн гарган, өөрийн байгууллагын үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч байна.

Тус газрын үйл ажиллагааг харуулсан нийт 17 самбарыг дэлгэн тавьж, лед дэлгэцээр гаалийн байгууллагын үйл ажиллагаа, мөн авилга хүнд суртлаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг харуулсан богино хэмжээний шторкийг олон нийтэд хүргэж, эрэлч нохойн үзүүлэх тоглолтыг зохион байгуулав.

0J8A0217

     5 дугаар сарын 01-нээс хэрэгжих татварын өөрчлөлт болон сэтгэл ханамжийн судалгааг гадаад худалдаанд оролцогч иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудаас авах ажлыг зохион байгуулж байна.

   “Нээлттэй хаалганы өдөр”-ийн үйл ажиллагааг UBS,STAR TV, NTV, C1, Монгол телевиз зэрэг 9 телевиз болон радио, хэвлэл мэдээллийн байгууллагууд сурвалжилж орон даяар хүргэлээ.

0J8A0131

0J8A0281

0J8A0287