mn GB
Mobile menu

“ӨНӨӨДРИЙН ОЮУТАН-МАРГААШИЙН ГААЛЬЧИН” ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

medee nuur

Гаалийн мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудын дунд мэргэжлээ сурталчлах, мэдлэгээ солилцох уралдаант Өнөөдрийн оюутан-Маргаашийн гаальчин тэмцээн 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбатар хот дахь гаалийн газрын хурлын танхимд амжилттай болж өндөрлөлөө.

medee

medee 1

ГЕГ-ын дэргэдэх Хэвлэл мэдээлэл, Сургалт, Судалгааны төв, Улаанбаатар хот дахь гаалийн газар, Зохиомж дээд сургууль хамтран гаалийн хэргийн онолын мэдлэгийг гүнзгийрүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор мэргэжлийн ур чадварын тэмцээнийг зохион байгуулж гадаад худалдаа, гаалийн чиглэлээр сургалт явуулдаг Зохиомж дээд сургууль, Монголын Үндэсний Их Сургууль, Их засаг Их сургууль, Олон улсын Улаанбаатар Их сургууль, Орхон Их сургуулийн 8 баг оролцлоо.

medee 6

Энэхүү тэмцээн нь Монгол улсын үндэсний болон эдийн засгийн аюулгүй байдлыг хамгаалахад гаалийн мэргэжлийн үүрэг оролцоо, мэдлэг чадавхийг дээшлүүлэх чиглэлээр олон нийтэд сурталчилан таниулах ажил болж байгаагаараа ач холбогдолтой юм.

medee 2

medee 3