mn GB
Mobile menu

ЗАМЫН-ҮҮДИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Surgalt Zamiin uud

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газраас Гаалийн Ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар, Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газартай хамтран Замын-Үүдэд ажиллаж буй төрийн албан хаагчид болон дунд сургуулийн сурагчдад зориулан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажлыг 2017 оны 4 дүгээр сарын 6, 7-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Chimgee         

           Сургалтанд ГЕГ-ын Сургалт, судалгааны төвийн ахлах багш, гаалийн улсын ахлах байцаагч Ж.Чимгээ “Хар тамхи мансууруулах бодистой тэмцэх стратеги”, “Гаалийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, удирдах албан тушаалтнуудын манлайлал” сэдвээр, МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатар “Хилийн хорио цээрийн хяналт” сэдвээр, Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газрын ахлах төлөөлөгч, ахмад Г.Пүрэвдэлгэр “Хар тамхи, мансууруулах бодисын ойлголт, төрөл зүйл, Монгол Улс дахь энэ төрлийн гэмт хэргийн нөхцөл байдал” сэдвээр, Хуульчдын холбооны гишүүн хууль, судлаач Л.Галбаатар “Кибер гэмт хэрэг болон бусад төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” сэдвээр тус тус хичээл заалаа.

            Тус сургалтанд Замын-Үүд дэх Гаалийн газрын 120 гаалийн улсын байцаагч, 20 гаруй төрийн байгууллагын 160 албан хаагч, нийт 600 гаруй албан хаагч хамрагдлаа.

17902713 1337811562977828 1948912808 o

Мөн Замын-Үүд дэх гаалийн газар нь дотооддоо ГЕГ-ын дэргэдэх Сургалтын төвийн ахлах багш, гаалийн улсын ахлах байцаагч Ж.Чимгээг урьж 2017 оны 04 сарын 06-нд нийт албан хаагч нарт Хар тамхи мансууруулах бодисын эсрэг гаалийн байгууллагын стратеги, Стрессээс хэрхэн ангижрах талаархи сургалт, 04 сарын 07-нд удирдах албан тушаалтнуудад, Гаалийн улсын ахлах байцаагч та ажил мэргэжлээрээ гаальдаа манлайлагч сэдвээр тус тус сургалт зохион байгууллаа.

Chimgee zaniin