mn GB
Mobile menu

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН АЖЛЫН ХЭСЭГ ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАРТ АЖИЛЛАЖ БАЙНА.

0J8A0005              Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг төрийн байгууллагын албан хаагчдад Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчлан таниулах, яам агентлагийн дэргэд болон нийслэл, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд ажиллах авлигаас урьдчилан сэргийлэх, Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулах, Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах, иргэдээс гомдол мэдээлэл хүлээн авах, Авлигын эрсдэлийн үнэлгээ хийх, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчлах, авлигын эсрэг сургалт зохион байгуулах, арга зүйн туслалцаа үзүүлэхээр ажиллаж байгаа юм.

Ажлын хэсэг удирдамжинд заасан хугацаанд Гаалийн ерөнхий газарт ажиллах Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүнээр ажиллах хүсэлтэй иргэдийн материалыг хүлээн авах бөгөөд энэ талаархи мэдээллийг Гаалийн ерөнхий газрын цахим хуудаст байршуулаад байна.

 

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР