mn GB
Mobile menu

УЛААНБААТАР ХОТ ДАХЬ ГААЛИЙН ГАЗАР ШИНЭЧИЛЭН БОЛОВСРУУЛСАН ГААЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД ӨГӨХ САНАЛАА НЭГТГЭН ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХУУЛИЙН ХЭЛТЭСТ ХҮРГҮҮЛЛЭЭ

 1111111111

Ажлын хэсгийнхэн УБГГ-ын захиалгат дуудлагааар ажиллах экспорт, импортын хэсэг, гаалийн бүрдүүлэлтийн алба, гаалийн зөрчилтэй тэмцэх албаны гаалийн улсын ахлах байцаагч болон гаалийн улсын байцаагч нарт мэдээлэл хийж хэлэлцүүлэг явуулж байгаа нь

      Улаанбаатар хот дахь гаалийн газрын даргын 2017 оны А/17 тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Гаалийн ерөнхий газрын Гаалийн хууль тогтоомжийг шинэчлэн боловсруулах ажлын хэсгээс ирүүлсэн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Гаалийн тухай хууль, шинэчилэн боловсруулсан Гаалийн тухай хуулийн төслийн холбогдох хэсэг, бүлэг, зүйлээр зохион байгуулах хэлэлцүүлгийн зөвлөмж, Монгол Улсын Хууль тогтоомжийн тухай хуульд заасан шаардлагын хүрээнд нийт гаалийн улсын байцаагчид болон ахмад гаальчдын дунд хэлэлцүүлэг зохион байгуулав.

     Монгол Улсын Гаалийн тухай хууль нь 2008 онд шинэчлэн батлагдсанаар гаалийн байгууллага нь дэлхийн гаалийн байгууллагын стандартад нийцүүлсэн хуультай болж, өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаагийн нэмэлт, өөрчлөлт орсон билээ. 2008 онд уг хуульд зарчмын хэд хэдэн нэмэлт, өөрчлөлт оруулсан нь гаалийн албаны эрх зүйн орчныг боловсронгуй болгож, гадаад худалдааг хөнгөвчлөхөд ихээхэн хувь нэмэр болсон юм.

2222222222Интердесижн дэх гаалийн хяналтын бүсэд ажиллаж байгаа гаалийн улсын ахлах байцаагч болон гаалийн улсын байцаагч нарын дунд хэлэлцүүлэг хийж санал солилцож байгаа нь

123456789

АБТЭМА дахь гаалийн хяналтын бүсэд ажиллаж байгаа салбарын эрхлэгч, гаалийн улсын ахлах байцаагч болон гаалийн улсын байцаагч нарын дунд хэлэлцүүлэг хийж санал солилцож байгаа байдал

Санал авах хуудсаар давхардсан тоогоор 172 санал ирүүлсэнийг Гаалийн тухай хуулийн шинэчилэн найруулсан төслийн холбогдох хэсэг, бүлэг, зүйл, заалт тус бүрээр нэгтгэн ангилж, тус гаалийн газрын Удирдлагын зөвлөлийн хурлаар эцсийн хэлэлцүүлгийг хийж, Улаанбаатар хот дахь гаалийн газрын хамт олны саналыг Гаалийн ерөнхий газрын Хуулийн хэлтэст хүргүүллээ.