mn GB
Mobile menu

УЛААНБААТАР ХОТ ДАХЬ ГААЛИЙН ГАЗРЫН БАГ ТАМИРЧИД ЦОМЫН ЭЗЭД БОЛЛОО

DSC 0149

2017 оны 1 дүгээр сарын 25-28-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт зохион байгуулагдсан гаалийн байгууллагын системийн аварга шалгаруулах “Гаалийн цом-2017” спорт наадамд багийн дүнгээр 1 дүгээр байр, Алтан медаль, Өргөмжлөл, Шилжин явах ялалтын цомын эзнээр Улаанбаатар хот дахь гаалийн газар ТЭРГҮҮН БАЙРАНД шалгарлаа.

Serik

DSC 0154         З.Сырымбек ахлагчтай баг тамирчид ялалт, амжилтын тасарсан гинжийг гагнаж 5 жил хүлээсэн цомоо эргүүлэн авсан нь энэ жилийн тэмцээний онцлог байлаа.

0J8A0222

DSC 0063

DSC 0303

“Гаалийн цом” спортын наадамд тус газар эрэгтэй 18, эмэгтэй 11, нийт 29 тамирчны бүрэлдэхүүнтэйгээр оролцож, сагсан бөмбөг, гар бөмбөг, одон бөмбөг, шатар, биллъярд гэсэн спортын 5 төрөлд хурд, хүч, авхаалж самбаагаа уралдуулан өрсөлдлөө.

DSC 0163          УБГГ-ын баг тамирчид эрэгтэй гар бөмбөгийн төрөлд алтан медаль, эмэгтэй сагсан бөмбөгийн төрөлд алтан медаль, эрэгтэй сагсан бөмбөгийн төрөлд мөнгөн медаль, эмэгтэй гар бөмбөгийн төрөлд хүрэл медаль, одон бөмбөгийн төрөлд мөнгөн медаль тус тус хүртэж спортын бахдам сайхан амжилт гаргалаа.

DSC 0005

DSC 0060         Хамт олныхоо итгэл найдварыг алдалгүй тэргүүн байр, “Гаалийн цом”-ын эзэд болсон баг тамирчиддаа спортын болон ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн өрөөе.