mn GB
Mobile menu

ОЛОН УЛСЫН ГААЛЬЧДЫН ӨДРӨӨР УЛААНБААТАР ХОТ ДАХЬ ГААЛИЙН ГАЗРЫН ЗАРИМ БАЙЦААГЧИД ШАГНУУЛЛАА

zasvar

Олон улсын гаальчдын өдрийг тохиолдуулан Дэлхийн Гаалийн Байгууллагаас тухайн жилд тэргүүлэх хэмээн тодорхойлсон салбарт ажлын өндөр амжилт гаргасан гаальчдыг “Жуух бичиг”-ээр шагнаж урамшуулдаг бөгөөд 2017 онд Монголын гаалийн байгууллагын 10 гаальчин энэхүү нэр хүндтэй шагналаар шагнуулсан байна.

Үүнээс Улаанбаатар хот дахь гаалийн газарт одоо ажиллаж байгаа Гаалийн бүрдүүлэлтийн албаны гаалийн улсын байцаагч Л.Зоригт, Гаалийн хяналт, шалгалтын албаны гаалийн улсын байцаагч Цо.Энхжаргал, А.Мягмарсүрэн, Б.Солонго нарын шагналыг газрын дарга Б.Батгэрэл 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн хамт олны хурал дээр албан ёсоор гардуулан өглөө.

 

shagnal UBGG

Баруун гар талаас УБГГ-ын дарга, гаалийн итгэмжит зөвлөх Б.Батгэрэл, статистикийн асуудал хариуцсан гаалийн улсын байцаагч, гаалийн зөвлөх Г.Отгонтуул, Эрсдэлийн удирдлага, статистик, мэдээллийн технологийн албаны дарга Д.Энхбаяр нар

Мөн тус газрын удирдлагын зөвлөлийн ээлжит хурал дээр газрын дарга Б.Батгэрэл Олон улсын гаальчдын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Үндэсний статистикийн хорооны дээд шагнал “Бүртгэл, статистикийн тэргүүний ажилтан” цол тэмдэгээр Эрсдэлийн удирдлага, статистик, мэдээллийн технологийн албаны статистикийн асуудал хариуцсан гаалийн улсын байцаагч Г.Отгонтуулыг шагнасныг албан ёсоор гардуулж, баяр хүргэлээ.

Энэхүү “Бүртгэл, статистикийн тэргүүний ажилтан” цол, тэмдэгээр Үндсэний статистикийн алба болон статистик, бүртгэл тооцооны ажлыг олон жил гүйцэтгэж, хамт олон, мэргэжлийн хүмүүст үнэлэгдсэн статистикийн албаны ажилтан, эрдэмтэн, бүртгэл, санхүүгийн ажилтнуудыг шагнадаг билээ.

End medee