mn GB
Mobile menu

ГААЛИЙН ТАРИФ, ГААЛИЙН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД ОРУУЛСАН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙГ НЭГ МӨР ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР УЛААНБААТАР ХОТ ДАХЬ ГААЛИЙН ГАЗРААС СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Gub

Улаанбаатар хот дахь гаалийн газрын 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн Удирдлагын шуурхай хурлаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Захиргааны алба, Гаалийн бүрдүүлэлтийн алба, Эрсдэлийн удирдлага, статистик, мэдээллийн технологийн алба хамтран Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль, Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн Жагсаалтад нэмэлт, өөрчлөлт орсонтой холбогдуулан тус газрын Гаалийн бүрдүүлэлтийн албаны бичиг баримтын бүрдүүлэлт, Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем, үнэлгээний хяналт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч болон гаалийн улсын байцаагч нарт нэг мөр ойлголт, мэдээлэл өгөх зорилгоор 2017 оны 1 дүгээр сарын 4-нөөс 6-ны өдрүүдэд сургалт зохион байгууллаа.

 Jadambaa

Urantuul

Gubuud

Сургалтыг Гаалийн ерөнхий газрын Гаалийн бүрдүүлэлтийн газрын гаалийн улсын байцаагч Ө.Пунсалдулам, Ц.Урантуул, Мэдээлэл технологийн төвийн гаалийн улсын ахлах байцаагч Ц.Жадамбаа, Улаанбаатар хот дахь гаалийн газрын Захиргааны албаны гаалийн улсын ахлах байцаагч Г.Цэрэндулам нар удирдан явуулж, “Импортын барааны гаалийн үнэлгээ”, “Тарифын програмын өөрчлөлт”, “Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт” гэсэн сэдвээр хичээл заалаа.

Zaaland

end

Гурван өдрийн сургалтад тус газрын Гаалийн бүрдүүлэлтийн албаны нийт гаалийн улсын байцаагч нар (28 албан хаагч) оролцсон ба 6-ны өдрийн сургалтад бусад албадын 57 гаалийн улсын ахлах байцаагч болон гаалийн улсын байцаагч нар хамрагдсан байна.

Сургалтын төгсгөлд Гаалийн ерөнхий газрын Гаалийн бүрдүүлэлтийн газрын дарга З.Цэрэндулам өөрийн газрын чиг үүргийг танилцуулж, барааны ангилал, гаалийн үнэлгээтэй холбоотой эрх зүйн орчноо сайн судлах, гаалийн үнэлгээний нэгдмэл байдлыг хангахад цаашид анхаарч ажиллах зөвлөмж, чиглэлийг сургалтад оролцогчдод өгөв.

Энэхүү сургалт нь 2017 онд байгууллагын өмнө тавигдсан шинэ зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээлэл өгч, мэдлэг туршлага нэмэгдүүлсэн үр дүнтэй сургалт боллоо.