mn GB
Mobile menu

УЛААНБААТАР ХОТ ДАХЬ ГААЛИЙН ГАЗРЫН УДИРДЛАГУУД ҮЙЛ ХЭРГЭЭРЭЭ МАНЛАЙЛАГЧ НАРТАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

IMG 9265

                      Өнөөдөр Улаанбаатар хот дахь Гаалийн газрын хамт олны шинэ оны анхны хурал боллоо. Хамт олны хуралд нийт гаалийн байцаагчид оролцсон бөгөөд тус газрын дарга Б.Батгэрэл өнгөрсөн оныхоо ажлын алдаа оноог дүгнэж, ирэх оныхоо зорилтын талаар үг хэллээ.

                  Үүний дараагаар тус газрын Удирдлагын Зөвлөлийн гишүүд шинэ оны өмнөхөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал Алтан гадас одон хүртсэн Гаалийн зөрчилтэй тэмцэх албаны гаалийн улсын ахлах байцаагч Лувсанчимэдийн Болоож, гаалийн улсын байцаагч Юндэндоржийн Жаргалсайхан, Гаалийн хяналт, шалгалтын албаны салбарын эрхлэгч Миеэгомбын Энхсанаа, гаалийн улсын байцаагч Төгсжаргалын Гэрэл, Гомбожавын Эрдэнэбат, мөн Хөдөлмөрийн хүндэт медаль хүртсэн Гаалийн хяналт, шалгалтын албаны гаалийн улсын ахлах байцаагч Сангидоржын Баянмөнх нарыг хүлээн авч баяр хүргэн хүндэтгэл үзүүлж, дурсгалын зураг авахууллаа.

IMG 9289

 

БЭЛТГЭСЭН: ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ТӨВ