mn GB
Mobile menu

Мэндчилгээ

321

Бид бүхний түүхийн нэгэн жил улиран одож, баяр бахдал, амжилт бүтээл арвин, эрүүл энх, аз жаргалтай байх хүсэл мөрөөдөл дүүрэн шинэ оноо угтах энэ мөчид Монгол улсын Гаалийн албанд мөр зэрэгцэн ажиллаж байгаа нийт ажилтан ажиллагсаддаа шинэ жилийн баярын мэндийг хүргэе.

Өнгөрч буй 2016 он бидний хувьд онцлог бөгөөд амжилт бүтээлээр дүүрэн жил байлаа. 100 гаруй жилийн түүхтэй Монголын Гаалийн байгууллага хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх тусгай албаны статусаа буцаан авч бие даан ажиллаж эхэллээ. Мөн түүнчлэн Гаалийн хяналт шалгалт, бүрдүүлэлтийн үйл ажиллагааг ил тод нээлттэй хэрэгжүүлж бараа, тээврийн хэрэгслийн хамтарсан манифестийн хяналтыг сайжруулсан зэрэг нь гаалийн харилцаанд оролцогч бүх талуудын цаг хугацаа, зардлыг хэмнэж, гадаад худалдааг хөнгөвчилсөн жил боллоо.

Бид 2016 онд Монгол улсын төсөвт нийт 1509,6 /нэг их наяд таван зуун есөн тэр бум зургаан зуун сая/ төгрөгийг төвлөрүүлэн, төлөвлөгөөгөө 109%-иар давуулан биелүүлсэн бахдам амжилттайгаар хуучин оноо үдэж байна.

Ирэх 2017 онд улсын төсвийн өмнө хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, Монгол улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хангахын төлөө Гаальчин бүр хувь нэмэрээ оруулан ажиллана гэдэгт итгэж байна.

Эх орныхоо өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч байгаа нийт гаальчид маань албаныхаа, гаальчдийнхаа нэр төрийг ямагт өндөрт өргөн ажиллана гэдэгт Монгол улсын гаалийн ерөнхий байцаагч миний бие итгэл төгс байна.

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА Б.АСРАЛТ