mn GB
Mobile menu

ШАТРЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

1

Тус гаалийн хорооноос Ханх сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон гаалийн хороонд ажиллагсдын хүүхдүүдийг оюуны спортод дур сонирхолтой болгох, шатрын спортыг хөгжүүлэх зорилгоор 2013 оноос эхлэн шатрын тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулж эхэлсэн. Үүний үр дүнд 06-18 насны 100 гаруй сурагчид шатрын спортоор хичээллэж байна. 2016 оны 10 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд тус шатрын тэмцээнийг зохион байгуулж Ханх сумын Ерөнхий боловсролын сургуулийн 06 наснаас 18 насны бага, дунд, ахлах ангийн нийт 65 сурагчид амжилттай оролцолоо.

 2

3

4