mn GB
Mobile menu

Дорнод аймаг дахь гаалийн газраар БНХАУ-руу хадлангийн өвс гарч байгаа тухай ташаа мэдээлэлд залруулага хийх нь

logo

Сүүлийн үед ГЕГ-ын харъяа Баянхошуу дахь гаалийн салбараар хадлангийн зориулалтаар бэлтгэсэн өвсийг их хэмжээгээр БНХАУ-д экспортлож байгаа тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр байнга гарах болсон нь бодит үнэнд нийцэхгүй байна.

 Сум, орон нутгийн удирдлагын зүгээс хадлан бэлтгэх зөвшөөрлийг зарим иргэн, аж ахуйн нэгжүүдэд олгосны дагуу хадлан бэлтгэж байгаа нь үнэн боловч 2016 оны 3,4-р улиралд дээрх гаалийн салбараар хадлангийн өвс экспортлоогүй бөгөөд экспортлох тухай тус гаалийн газарт хүсэлт гаргаагүй болно.

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ТӨВ