mn GB
Mobile menu
ИХ ТҮМЭН САНААЧЛАГА ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “ХУДАЛДААГ ХӨНГӨВЧЛӨХ, ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ VIII ДАХЬ УУЛЗАЛТ”-Т АМЖИЛТТАЙ ОРОЛЦОВ

ИХ ТҮМЭН САНААЧЛАГА ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “ХУД…

Их түмэн санаачлага төслийн гадаад худалдааг хөнгөвчлөх, чадавхийг бэхжүүлэх 8-р уулзалт 2019 оны 11 дүгээр сарын 19-21-ны өдрүүдэд БНСУ-ын Бусан хотноо амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү уулзалтыг БНСУ-ын гаалийн байгууллага хамтран...

ГАДААД ХУДАЛДАА 2019 ОНЫ ЭХНИЙ 10 САРЫН ГҮЙЦЭТГЭЛ

ГАДААД ХУДАЛДАА 2019 ОНЫ ЭХНИЙ 10 САРЫН …

НИЙТ БАРАА ЭРГЭЛТ Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2019оны эхний 10 сарын гүйцэтгэлээр 11 593.2 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 7.1 хувиар буюу772.8 сая ам.доллараар өссөн байна. Экспорт импортоос...

ГААЛИЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ЗӨРЧИЛТЭЙ ТЭМЦЭХ  МОНГОЛ УЛСЫН ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР, ОХУ-ЫН ХОЛБООНЫ ГААЛИЙН АЛБАНЫ АЖЛЫН ХЭСГИЙН ГУРАВДУГААР УУЛЗАЛТАД  МОНГОЛ УЛСЫН ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ОРОЛЦОВ

ГААЛИЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ЗӨРЧИЛТЭЙ ТЭМЦ…

Монгол-Оросын гаалийн байгууллагуудаас гаалийн хууль тогтоомжийн зөрчилтэй тэмцэх асуудлаар 2018-2019 онуудад хийсэн ажлын дүнг хэлэлцэж, цаашид энэ чиглэлээр хийх ажлын талаар харилцан санал солилцсон Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, ОХУ-ын...

ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 107 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН ЗАРИМ  ГААЛИЙН АЖИЛТНУУДЫГ ШАГНАЛАА

ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 107 Ж…

Монгол улсад шинэ үеийн Гаалийн байгууллага үүсч хөгжсөний 107 жилийн ойн баярыг тохиолдуулан Гаалийн байгууллагад идэвх зүтгэлтэй, үнэнч шударга, үр бүтээлтэй ажилласан нэр бүхий гаалийн ажилтнуудыг шагнаж урамшуулах арга хэмжээ...

ДГБ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ИЛГЭЭЛТ

 FDR0880

Жил бүрийн олон улсын гаалийн баярыг тохиолдуулан Дэлхийн гаалийн байгууллагын нарийн бичгийн дарга нарын газраас дэлхий дахины гаалийн байгууллагад тулгарч буй хүндрэлтэй холбоотой уриа тунхаглан дэвшүүлдэг уламжлалтай. 2019 онд дэвшүүлж буй уриа нь: Худалдаа, аялал жуулчлал, тээврийг саадгүй нэвтрүүлэх УХААЛАГ хил.”Зорчигч болон бараа тээврийн хилийн хөдөлгөөн эрс өсөн нэмэгдэж, гаалийн байгууллагын хувьсан өөрчлөгдөх эдийн засгийн талбарыг технологи тодорхойлж байгаа буй өнөө үед Дэлхийн гаалийн байгууллагын гишүүн орнууд зорчигч, бараа, тээврийн хэрэгслийн хил дамнасан хөдөлгөөнийг түргэн шуурхай, саадгүй болгоход анхаарал хандуулах шаардлага тулгарч байна. Хилийн хяналтын бусад байгууллагатай хамтран хялбарчилж уялдуулсан хилийн үйл ажиллагааны стандарт нэвтрүүлэх замаар худалдаа, аялал жуулчлалыг хөнгөвчилж, хилийн аюулгүй байдлыг хангахад гаалийн байгууллага чухал үүрэг оролцоотой. Иймд зорчигчийн болон барааныхөдөлгөөний урсгалыг илүү хялбар болгох чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээг нэгтгэх, улам өргөжүүлэн боловсронгуй болгох, цаашлаад даяарчлалыг эерэг хүч болгон хувиргахад гаалийн байгууллага тэргүүлэн оролцох шаардлагатай. Энэ ч утгаараа гаалийн байгууллагууд улсын хилийг “УХААЛАГ хил” болгон хувиргахын төлөө уялдаа холбоог хангах төв зангилаа болж ажиллахыг Дэлхийн гаалийн байгууллага уриалж байна.

УХААЛАГ хил гэсэн ойлголт нь Нэгдсэн үндэстний байгууллагын Тогтвортой хөгжлийн зорилт 2030-ыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх гаалийн байгууллагын үүрэг оролцоог мөн онцолж байгаа юм. Хялбарчилж, уялдуулан, стандартчилсан горимыг хэрэгжүүлэх замаар нийт худалдаанд оролцогчдыг эрх тэгш өрсөлдөх боломжоор хангаснаар, түүхий эд холбогдох салбартаа шуурхай хүргэгдэж, дотоод дахь шударга бус өрсөлдөөн буурч, алслагдсан сум, дүүргүүд шинэ зах зээлд нэвтрэх боломжтой болно.Худалдаа эрхлэх нөхцөл шаардлага илүү ил тод, урьдчилан таамаглахуйц болж хууль ёсны бизнесийн үйл ажиллагаа хөнгөвчлөгдсөнөөр эдийн засгийн өсөлт, ажлын байрны шинэ боломжууд бүрдэхэд хувь нэмэр болно.

УХААЛАГ хил гэсэн ойлголтыг нэвтрүүлснээр гаалийн байгууллагууд шинэ технологи ашиглах замаар өөрсдийн бизнесийн үйл ажиллагаанд хэрхэн ре-инженеринг хийж болох тухай бодолцож үзэхийг бид уриалж байна. Цаашлаад оролцоог хангасан эдийн засгийн өсөлтөд дэмжлэг үзүүлэх харилцан холбогдсон олон улсын ханган нийлүүлэлтийн сүлжээг бий болгохын тулд бид хэрхэн “ухаалгаар” ажиллах болох талаар тунгаан бодоорой. УХААЛАГ хил нь ДГБ-ын гишүүн орнууд технологийн орчинг ашиглан зорчигч, бараа, тээврийн хил нэвтрэх урсгалыг хөнгөвчлөх шийдэл олохыг эрмэлзэхийг уриалахыг зорьсон. Ингэхдээ УХААЛАГ хилд удирдлага болгох Аюулгүй, Хэмжигдэхүйц, Автоматжуулсан, Эрсдэлийн удирдлагад суурилсан, Технологид хөтлөгдсөн гэсэн зарчмуудыг баримтална.

Аюулгүй гэдэг нь гаалийн байгууллага хилийн хяналтын бусад байгууллагатай үргэлжлүүлэн хамтран ажиллаж, хууль ёсны худалдааг хөнгөвчилж, аюулгүй байдлыг хангах үйлсэд харилцан итгэлцэл, ил тод байдлыг бэхжүүлэхийг илтгэнэ.Эдийн засгийн өсөлтөд таатай олон улсын ханган нийлүүлэлтийн нэгдсэн сүлжээг цогцлоох гаалийн байгууллагын хүсэл эрмэлзлийн амин судас нь хамтын ажиллагаа байх ёстой.Хүн болон барааны хөдөлгөөнийг түргэн шуурхай, аюулгүй хил нэвтрүүлэх нь худалдаа, аялал жуулчлал болон тээврийг хөхүүлэн дэмжих бөгөөд гаалийн байгууллага тус урсгалыг хөнгөвчлөхийн зэрэгцээ терроризм болон хил дээрх бусад аюулгүй байдлыг эрсдэлүүдтэй үр дүнтэй тэмцэж аюулгүй байдлыг хангах давхар үүрэг хүлээнэ.

Аюулгүй байдлын хажуугаар бид гүйцэтгэлд суурилсан соёлыг мөн уриалж байгаа бөгөөд энэ нь өөрийгөө үнэлэх болон шударга хэмжүүрүүдэд суурилж, гаалийн байгууллагын худалдааны урсгалын элементүүд болон байгууллагын гүйцэтгэл нь “хэмжигдэхүйц” байх явдлыг хангах юм. Гүйцэтгэлийг хэмжих нь хялбар байдлаар хэрэгжүүлж, үнэлэлт дүгнэлт өгөх боломж бүхий, сайтар бодож боловсруулсан шийдвэр гаргахад нэн чухал. Гаалийн байгууллагын үйл ажиллагаанд тусгайлан зориулсан, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн түвшин үнэлэх үзүүлэлтэд суурилсан, хараат бус байдлаар нягтлан шалгах боломжтой арга хэрэгсэл гаалийн байгууллагад шаардлагатай байгаа.Дэлхийн гаалийн байгууллагаас энэ төрлийн гүйцэтгэлийг хэмжих арга хэрэгсэл боловсруулан гаргах тал дээр хэлэлцүүлэг өрнүүлэх болно.

“УХААЛАГ” байна гэдэг нь гаалийн байгууллага “Автоматжуулсан” шийдлийг боловсруулах, ашиглах, хэрэгжүүлэх хэрэгцээг мөн илэрхийлнэ. Мэдээллийн өгөгдөлд майнинг хийх, мэдээллийг хуваалцах, үр дүнтэй дүн шинжилгээ хийх боломж бүрдүүлсэн илүү саадгүй хилийн орчин бий болгохын тулд гаалийн байгууллага үйл ажиллагааг автоматжуулахад анхаарч, кибер аюулгүй байдлын эрсдэлийн үр дагаврыг нарийвчлан судлахын ач холбогдлыг орхигдуулж болохгүй. Түүнчлэн дижитал хэрэг мөрдлөг, шинжилгээ, интернэт нууцлал зэрэг сүүлийн үеийн шинэлэг асуудлуудад анхаарал хандуулах нь зүйтэй.

Зорчигчийн болон барааны урсгалыг хялбар байлгах, ханган нийлүүлэх сүлжээний бүрэн бүтэн байдлыг хангах, бэхжүүлэх, аюулгүй байдлын болзошгүй эрсдэлүүдийг бууруулах оролдлогуудыг “Эрсдэлийн удирдлагад суурилсан” арга барилаар хэрэгжүүлэх боломжтой юм. Гэхдээ гаалийн байгууллага боломжит эрсдэлүүдийг илүү динамик байдлаар таньж тогтоох, урьдчилан таамаглал дэвшүүлэх дүн шинжилгээг болон профайлинг хийх арга техникийг мөн түүнчлэн биометрикийн мэдээлэл ашиглах болон бусад холбогдолтой салбарыг илүү нарийвчлан судлах замаар биет шалгалтад хэт найддаг явдлыг бууруулах шаардлагатай. Эдгээр арга техникийг ашигласнаар хууль ёсны худалдаа хөнгөвчлөгдөж, ханган нийлүүлэх сүлжээний бүрэн бүтэн байдал хангагдаж, аюулгүй байдлын болзошгүй эрсдэлийг бууруулна.

Төгсгөлд нь, магадгүй илүү чухал нь, гаалийн байгууллагын зорилго, зорилтыг хэрэгжүүлэх гол хөдөлгүүр нь “Технологи” байх нь зүйтэй. Ингэснээр Дэлхийн гаалийн байгууллагын гишүүд дижитал эринд шинэ тутам гарч буй хүндрэл, сорил, боломжуудыг шийдвэрлэх бэлтгэл тоноглол бүрэн хангагдсан байх болно. Түүнчлэн гаалийн байгууллага манлайлан алхахын тулд шинээр гарч буй технологийг ашиглах чиглэлээр онол батлах туршилтуудыг байнга хийж, гүнзгийрүүлэн судалдаг байх хэрэгтэй. Өмнө шинээр гарч байсан блокчейн, 3D хэвлэл эсхүл үүлэн тооцоолол зэрэг нь хэдийнээ үр дүнтэй ашиглагдаж байгаа бол газар зүй орон зайн мэдээллийн өгөгдөл, хиймэл оюун ухаан, роботик болон дрон гэх мэт технологиуд шинээр гарч ирсээр байна.

Хэдийгээр уг арга барил нь шинэ ойлголт боловч хилийн аюулгүй байдлыг хангах, гүйцэтгэлийг хэмжих, үйл ажиллагааг автоматжуулах, эрсдэлийн удирдлагад төвлөрөх, шинэ гарч буй технологийн чиглэлээр судалгаа хийх зэрэг асуудлууд Дэлхийн гаалийн байгууллагын төлөвлөгөөнд олон жил байсаар байсан бөгөөд ДГБ-ын олон баримт бичиг, арга хэрэгсэл, санаачилгууд гаалийн байгууллагуудад “ухаалгаар” ажиллахад нь дэмжлэг болох болно. Тухайлбал, “ДГБ-ын Гаалийн үйл ажиллагааг хялбарчлах, уялдуулах тухай олон улсын конвенц”, “ДГБ-ын Дэлхийн худалдааг хөнгөвчлөх, аюулгүй байдлыг хангах багц стандарт”, ДГБ-ын “Аюулгүй байдлын хөтөлбөр”, ДГБ-ын “Аюулгүй байдлын Баримт бичгийн багц 2018”, ДГБ-ын “Бүрдүүлэлтийн цаг хугацааны судалгаа”, ДГБ-ын “Удирдах ажилтанд зориулсан мэдээллийн технологийн заавар”, “ДХБ-ын ХХХ-ийг хэрэгжүүлэхэд МХТ-ийг ашиглах” ДГБ-ын заавар, ДГБ-ын “Хил дамнасан цахим худалдааны багц стандарт”, ДГБ-ын “Дижитал гааль” эмхтгэл зэргийг энд дурдаж болно.

ДГБ чадавхийг бэхжүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлсээр байх бөгөөд ингэснээр гаалийн байгууллага энэ илгээлтэд дурдагдсан хүндрэл, сорилтуудыг шийдвэрлэхэд бүрэн бэлтгэгдэж, тоноглогдсон байх болно. Гаалийн байгууллагууд аюулгүй хамгаалах, нийгмийн аюулгүй байдал зэрэг төсвийн орлогоос гадна бусад салбаруудад мөн хөрөнгө мөнгө хуваарилах зайлшгүй шаардлагатай. Ингэснээр үр дүнд нь худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдэж, эдийн засгийн өгөөж нэмэгдэх болно.

“УХААЛАГ хил” бий болгох чиглэлээр авч хэрэгжүүлэсэн арга хэмжээний талаарх мэдээллээ 2019 оны турш харилцан хуваалцаж байхыг би ДГБ-ын нийт гишүүн орнуудаас уриалж байна. Бид бусдад үлгэр дуурайл болох төсөл, хөтөлбөрийг онцлон та бүхэнд хүргэх болно. Ийм төрлийн үйл ажиллагаа нь олон улсын гаалийн хамтын нийгэмлэгийг нэгтгэж, түншлэл болон хамтын ажиллагааны сэтгэлийг бадраахад ихээхэн хувь нэмэртэй бөгөөд эдгээр нь өнөөдрийн олон улсын худалдааны талбарт амжилт гаргах үндэс суурь болно.

Дэлхийн гаалийн байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын газрын хувьд бид холбогдох баримт бичиг, арга хэрэгсэл, санал санаачилгыг үргэлжлүүлэн хөхүүлэн дэмжих явдлыг бэхжүүлэхийн зэрэгцээ чадавхийг бэхжүүлэх болон холбогдох бусад арга хэмжээгээр дамжуулан ДГБ-ын нийт гишүүддээ дэмжлэг үзүүлэх болно. Эдгээр арга хэмжээний үр дүнд бид тус тусын харилцан адилгүй олон зорилтуудыг биелүүлнэ гэдэгт би итгэл дүүрэн байна.

Та бүхэнд Олон Улсын Гаалийн баярын мэнд дэвшүүлье!

Ерөнхий нарийн бичгийн дарга Кунио Микурия

2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр

banner 1
 

Сүүлд нийтлэгдсэн мэдээ

Prev Next
ИХ ТҮМЭН САНААЧЛАГА ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “ХУДАЛДААГ ХӨНГӨВЧЛӨХ, ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ VIII ДАХЬ УУЛЗАЛТ”-Т АМЖИЛТТАЙ ОРОЛЦОВ

ИХ ТҮМЭН САНААЧЛАГА ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “ХУДАЛДАА…

Их түмэн санаачлага төслийн гадаад худалдааг хөнгөвчлөх, чадавхийг бэхжүүлэх 8-р уулзалт 2019 оны 11 дүгээр сарын 19-21-ны өдрүүдэд БНСУ-ын Бусан хотноо амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү...

Дэлгэрэнгүй
ГАДААД ХУДАЛДАА 2019 ОНЫ ЭХНИЙ 10 САРЫН ГҮЙЦЭТГЭЛ

ГАДААД ХУДАЛДАА 2019 ОНЫ ЭХНИЙ 10 САРЫН ГҮЙЦЭ…

НИЙТ БАРАА ЭРГЭЛТ Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2019оны эхний 10 сарын гүйцэтгэлээр 11 593.2 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 7.1 хувиар буюу772.8 сая...

Дэлгэрэнгүй
ГААЛИЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ЗӨРЧИЛТЭЙ ТЭМЦЭХ  МОНГОЛ УЛСЫН ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР, ОХУ-ЫН ХОЛБООНЫ ГААЛИЙН АЛБАНЫ АЖЛЫН ХЭСГИЙН ГУРАВДУГААР УУЛЗАЛТАД  МОНГОЛ УЛСЫН ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ОРОЛЦОВ

ГААЛИЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ЗӨРЧИЛТЭЙ ТЭМЦЭХ М…

Монгол-Оросын гаалийн байгууллагуудаас гаалийн хууль тогтоомжийн зөрчилтэй тэмцэх асуудлаар 2018-2019 онуудад хийсэн ажлын дүнг хэлэлцэж, цаашид энэ чиглэлээр хийх ажлын талаар харилцан санал солилцсон Монгол...

Дэлгэрэнгүй
ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 107 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН ЗАРИМ  ГААЛИЙН АЖИЛТНУУДЫГ ШАГНАЛАА

ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 107 ЖИЛИЙН…

Монгол улсад шинэ үеийн Гаалийн байгууллага үүсч хөгжсөний 107 жилийн ойн баярыг тохиолдуулан Гаалийн байгууллагад идэвх зүтгэлтэй, үнэнч шударга, үр бүтээлтэй ажилласан нэр бүхий гаалийн...

Дэлгэрэнгүй
ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ, ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН УЛСЫН ҮЗЛЭГЭЭР 95 ХУВЬ БУЮУ “А” ҮНЭЛГЭЭ АВЛАА

ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛ…

     Монгол Улсын Засгийн газрын 2019 оны “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг явуулах тухай” 150 дугаар тогтоол, Монгол...

Дэлгэрэнгүй
ОЛОН УЛСЫН АХМАДЫН ӨДРӨӨР АХМАД ГААЛЬЧДАА ХҮЛЭЭН АВЧ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

ОЛОН УЛСЫН АХМАДЫН ӨДРӨӨР АХМАД ГААЛЬЧДАА ХҮЛ…

Олон улсын ахмадын баярын өдрийг тохиолдуулан Гаалийн ерөнхий газраас 2019 оны 10-р сарын 02-ны өдөр ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Уулзалтанд ГЕГ-аас өндөр насны тэтгэвэрт...

Дэлгэрэнгүй
МОНГОЛ УЛС, БНСУ-ЫН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА ГАДААД ХУДАЛДААГ ХӨНГӨВЧЛӨХ, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО

МОНГОЛ УЛС, БНСУ-ЫН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА ГАДАА…

ГЕГ-ын дарга Б.Асралтын урилгаар БНСУ-ын Гаалийн албаны дарга Ким Ёонг Мүүн Улаанбаатар хотод айлчилж байна. Өнөөдөр (2019 оны 9 дүгээр сарын 30-ний өдөр) хоёр орны...

Дэлгэрэнгүй
“ГААЛЬ-БИЗНЕСИЙН УУЛЗАЛТ 2019” БОЛЖ, БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭЭ СОНСЛОО

“ГААЛЬ-БИЗНЕСИЙН УУЛЗАЛТ 2019” БОЛЖ, БИЗНЕС Э…

Гаалийн ерөнхий газар, МҮХАҮТ болон (Европын холбооны худалдааг дэмжих) ТРАМ төсөл хамтран “Гааль-Бизнесийн уулзалт 2019”-ыг “Бизнес эрхлэгчдээ сонсъё” уриан дор 2019 оны 9 дүгээр сарын...

Дэлгэрэнгүй
ГААЛИЙН ИТГЭМЖЛЭГДСЭН АЖ АХУЙН НЭГЖИЙН ХӨТӨЛБӨРИЙН МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ

ГААЛИЙН ИТГЭМЖЛЭГДСЭН АЖ АХУЙН НЭГЖИЙН ХӨТӨЛБ…

       Гаалийн Ерөнхий Газар, Европын Холбооны “Монгол улсын худалдааг дэмжих төсөл (TRAM)”-тэй хамтран “Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн хөтөлбөрийн мэргэшүүлэх” сургалтыг 2019 оны 09 дүгээр...

Дэлгэрэнгүй