mn GB
Mobile menu

МОНГОЛ УЛСЫН ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР БОЛОН ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ХОЛБООНЫ ГААЛИЙН АЛБАНЫ ГААЛИЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ЗӨРЧИЛТЭЙ ТЭМЦЭХ АЖЛЫН ХЭСГИЙН ХОЁРДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО

123456

Монгол-Оросын гаалийн байгууллагууд гаалийн хууль тогтоомжийн зөрчилтэй тэмцэх чиглэлээр 2017-2018 онуудад хийсэн ажлын дүнг хэлэлцэх, цаашид энэ чиглэлээр хийх ажлын талаар харилцан санал солилцох, зарим асуудлыг шийдвэрлэх зорилгоор зохион байгууллагдсан Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, ОХУ-ын Холбооны гаалийн албаны ажлын хэсгийн Хоёрдугаар уулзалт Улаанбаатар хотноо 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр болов.

Хоёр талт ажлын хэсгийн уулзалтад оросын талаас ОХУ-ын ХГА-ны орлогч дарга О.Губайдулин тэргүүтэй ОХУ-ын ХГА-ны Контрабандтай тэмцэх ерөнхий газрын төлөөлөгчид оролцсон.

Тус уулзалтыг монголын талын ажлын хэсгийн дарга МУ-ын ГЕГ-ын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ удирдсан бөгөөд тус уулзалтад ГЕГ-ын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газрын дарга Б.Онон, тус газрын орлогч дарга бөгөөд Хууль сахиулах хэлтсийн дарга Л.Очгэрэл, Хар тамхины хяналтын албаны дарга Б.Сүхбаатар, Хэрэг бүртгэх албаны дарга Ч.Эрдэнэбат, ГХАХ-ийн ГУБ Ц.Баярмаа нар ажилласан.

Монгол-Оросын ажлын хэсгийн уулзалтыг ГЕГ-ын дэд дарга Ё.Бат-Эрдэнэнээж, хэлсэн үгэндээ ОХУ-ын Сочи хотноо 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр болсон уулзалтын үеэр байгуулсан “Гаалийн хууль тогтоомжийн зөрчилтэй тэмцэх хүрээнд 2018-2019 онд хамтран ажиллах тухай Монгол Улсын Гаалийн Ерөнхий Газар, ОХУ-ын Холбооны Гаалийн Алба хоорондын төлөвлөгөө”-ний дагуу          Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газар, ОХУ-ын Холбооны гаалийн албаны Сибирийн гаалийн газар хооронд 2017-2018 онд бүс нутгийн ажлын уулзалт 2 удаа зохион байгуулагдаж, мэдээлэл солилцоо, лавлагааны ажил идэвхжиж, хамтын ажиллагааны хүрээнд тодорхой ажлууд хийгдэж, үр дүн гарч байгааг онцлов.

IMG 0042

Цаашид ОХУ-ын Холбооны гаалийн албаны хууль сахиулах чиг үүрэг бүхий албадын ажлын арвин туршлагаас хуваалцаж, мэдлэг, мэдээллийг тогтмол солилцох нь хоёр орны хооронд хил дамнасан гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэхэд чухал түлхэц болж, энэ чиглэлийн хамтын ажиллагаа цаашид улам бүр идэвхжиж, бэхжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. IMG 0038

ОХУ-ын ХГА-ны орлогч дарга О.Губайдулин оросын гаалийн төлөөлөгчдийг халуун дотноор хүлээн авсан монголын талд талархал илэрхийлээд, гаалийн зөрчил, гэмт хэрэгтэй тэмцэх монгол-оросын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй, эрчимтэй хөгжиж байгааг онцлов.

Монгол-Оросын гаалийн байгууллагууд улсын хилээр бараа, тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхэд гардаг гаалийн хууль тогтоомжийн зөрчил, гэмт хэргийг цаг алдалгүй илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр бүс нутгийн хэмжээнд нягт хамтран ажиллахын зэрэгцээ улсын хилээр хар тамхи, мансууруулах бодисыг хууль бусаар нэвтрүүлэх, түүнчлэн татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор зарим нэр төрлийн барааг хууль бусаар нэвтрүүлэхтэй тэмцэх чиглэлд онцгой анхаарал хандуулахын чухлыг Талууд санал нэгтэй хүлээн зөвшөөрч агаарын, төмөр замын болон авто замын монгол-оросын хилийн боомтуудад хамтарсан ажиллагаа явуулахаар тохиролцов.

Тус уулзалтаар “Түр хугацаагаар нэвтрүүлсэн хувийн эзэмшлийн тээврийн хэрэгслийн мэдээллийг солилцох тухай МУ-ын ГЕГ, ОХУ-ын ХГА хоорондын заавар”-ын төслийг Талууд өмнө нь эцэслэн зөвшилцсөн тул монгол-оросын гаалийн байгууллагын дарга нарын ээлжит уулзалтын үеэр гарын үсэг зурахаар тохиролцлоо.

Гаалийн хууль тогтоомжийн зөрчилтэй тэмцэх ажлын хүрээнд монголын гаальчдыг мэргэшүүлэх зорилгоор хэрэг бүртгэгч нарт зориулсан сургалт зохион байгуулах саналыг оросын талаас дэвшүүлснийг монголын тал дэмжиж, тус сургалтыг зайн сургалт хэлбэрээр зохион байгуулах саналтай байгаагаа илэрхийлэв.

Москва хотноо 1993 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан “Гаалийн асуудлаар хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын Хэлэлцээр”-ийн хүрээнд Монгол-Оросын гаалийн байгууллагын хооронд гаалийн зөрчил, гэмт хэрэгтэй тэмцэх хамтын ажиллагааны үр өгөөжийг улам бүр боловсронгуй болгох чиглэлээр нэмэлт арга хэмжээ авч ажиллах шаардлагатай болохыг анхааралдаа авч, Монгол Улсын Гаалийн ерөнхий газар болон ОХУ-ын Холбооны гаалийн алба хоорондын хамтарсан тусгай ажиллагааны төлөвлөгөөнд ГЕГ-ын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ, ОХУ-ын ХГА-ны орлогч дарга О.Губайдулин нар гарын үсэг зурав.

IMG 0119

Дараагийн уулзалтыг 2019 онд Оросын Холбооны Улсад зохион байгуулахаар Талууд тохиролцов.