mn GB
Mobile menu

“ЗЭРЛЭГ АМЬТНЫ ХИЛ ДАМНАСАН ХУУЛЬ БУС ХУДАЛДААГ БУУРУУЛАХ, ХИЛ ОРЧМЫН ИРГЭДИЙГ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ” ТӨСӨЛ ЭРСДЭЛ БҮХИЙ ХОЁР ХИЛИЙН БООМТОД ХЭРЭГЖИНЭ

DSC 5972     Лондоны амьтан судлалын нийгэмлэг нь Их Британийн Засгийн газрын санхүүжилтээр “Зэрлэг амьтны хил дамнасан хууль бус худалдааг бууруулах, хил орчмын иргэдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” төслийг Гаалын ерөнхий газартай хамтран хэрэгжүүлж эхлээд байна.Тус төсөл нь 2018-2021 онд хэрэгжих бөгөөд Замын-Үүд дэх Гаалийн газар болон зэрлэг амьтны эд, эрхтэн, бүтээгдэхүүн хууль бусаар хил нэвтрэх эрсдэл бүхий хоёр хилийн боомтод төвлөрөн үйл ажиллагаа явуулна.

Энэхүү төслийн үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэгч тал болох Их Британий Хилийн албаны Эрэлч нохойн үндэсний багийн ерөнхий зааварлагч ноён Роберт Грэй, Их Британий Хилийн албаны CITES–ийн үндэсний багийн орлогч дарга ноён Гай Кларкнар нь энэ оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 30-ны өдрийн хооронд Монгол Улсын Гаалийн ерөнхий газарт албан айлчлал хийж байна. Энэхүү айлчлалын гол зорилго нь Монгол улс, Их Британи улсын гаалийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх улмаар зэрлэг амьтны хууль бус худалдааг бууруулах чиглэлээр цаашид хоёр талын хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааг тодорхойлоход оршиж байна.

DSC 5936

Үүнтэй холбогдуулан Лондоны амьтан судлалын нийгэмлэг нь Монгол улс, Их Британи улсын гаалийн байгууллагын төлөөлөгчидийг оролцуулсан хамтарсан уулзалтыг 10 дугаар сарын 23-ний өдөр Гаалийн ерөнхий газрын хурлын танхимд зохион байгууллаа.

Уулзалтанд ГЕГ-ын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ, ГХШГ-ын дарга Э.Мөнхөө, ГЕГ-ын ЗТХБГ-ын Зөрчил, мэдээллийн албаны дарга Ч.Дөлгөөн, ГЕГ-ын ХМССТ-ийн ГУАБ Ж.Чимгээ, ГУБ Б.Доржпүрэв, ГЕГ-ын ГХШГ-ын ГУБ Б.Ууган-Эрдэнэ, ГЕГ-ын ГХАХ-ийн ГУБ Б.Баярсайхан, ГЕГ-ын ЭНСТ-ийн дарга Б.Наранбадрах, ГЕГ-ын ЭНСТ-ийн ГУАБ Б.Энхтайван, ГЕГ-ын ЭНСТ-ийн ГУБ М.Идэрхангай, Лондоны Амьтан Судлалын Нийгэмлэгийн Төслийн зохицуулагч Самуел Мерсон, тус нийгэмлэгийн ажилтан М.Мөнхжаргал, Ш.Мягмарсүрэн, Г.Тунгалаг зэрэг албаны хүмүүс оролцон зочдыг хүлээн авч, хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцлоо. Мөн ИБУИНВУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Филип Мэлоүн оролцож уулзалтыг нээж үг хэллээ.

DSC 5944

DSC 5959

DSC 5953

DSC 5966