mn GB
Mobile menu

"ТӨРИЙН АЛБАНЫ УДИРДАХ АЖИЛТНЫ УЛСЫН ЗӨВЛӨГӨӨН-2018"

230614-20092018-1537416175-770115557-0

Төрийн албаны удирдах ажилтны улсын анхдугаар зөвлөгөөн өнөөдөр (9-р сарын 21, 22-нд) төрийн ордонд эхэллээ. Уг зөвлөгөөнийг Монгол Улсын Их Хурал, Төрийн албаны зөвлөл, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Удирдлагын академи, Нэгдсэн үндэстний байгууллагын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ) хамтран зохион байгуулав.

Зөвлөгөөнд Засгийн газар, яамдууд, түүний харьяа байгууллагын удирдлага, аймаг, нийслэл, сумдын удирдах албан тушаалтнууд болон гадаадын олон байгууллагын төлөөлөгч, шинжээчид гэх мэт 800 гаруй хүн оролцжээ. Тус зөвлөгөөнд Гаалийн байгууллагыг төлөөлж Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга О.Цэенрэгзэн, Хуулийн хэлтсийн дарга С.Оюунцэцэг, Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын хэлтсийн дарга П.Баттөр, Мэдээллийн технологийн төвийн дарга Б.Ганзориг, Хүний нөөцийн хэлтсийн ГУАБ Ө.Тэгшээ нар оролцож байна.

Монгол Улсын Их Хурал Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2017 оны 12 дугаар сард баталсан, 2019 оны 1 дүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр үйлчилнэ. Шинэ хуулийн ерөнхий зорилго нь Монгол Улсын төрийн албанд чадахуйн зарчмыг хүний нөөцийн удирдлагын бүх шатанд мөрдлөг болгох, үр дүнд чиглэсэн соёл, тогтолцоог төлөвшүүлэн бэхжүүлэх юм. Уг хуулиар төрийн албаны стандарт бий болгох, тухайн албан тушаалд зориулсан мэргэшүүлэх багц сургалт, төрийн албанд шатлан дэвшихэд уг сургалтанд заавал хамрагдах шаардлага, төрийн албаны шалгалтын агуулгыг шинэчлэх, байгууллагын стратегийн болон гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулах зэрэг төрийн албаны шинэчлэлийн чухал үзэл санаанууд тусгагджээ. Үүний зэрэгцээ Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолыг баталж, хуулийг дагаж мөрдөхөд шаардлагатай 40 гаруй журмыг Улсын Их Хурал, Монгол Улсын Засгийн газар, төрийн албаны төв байгууллага боловсруулж, батлан гаргахаар бэлтгэж буй юм.Иймээс энэхүү арга хэмжээний үеэр Төрийн албаны тухай хууль болон энэ хуулийг дагалдаж гарах журмын төслүүдийг хэлэлцэх салбар хуралдаануудыг зохион байгуулах юм.

42227189 304256563734002 1822723333750259712 n 1